Семинар
Мормоны Номын төгс эзэмших сургаалын давтлага 2: Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх


“Мормоны Номын төгс эзэмших сургаалын давтлага 2: Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мормоны Номын төгс эзэмших сургаалын давтлага 2: Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх” Мормоны Номын багшийн гарын авлага

Мормоны Номын төгс эзэмших сургаалын давтлага 2

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх

Судрын хэсгүүд, тэдгээрийн танд сургаж буй зүйлсийг олон арга замаар санаж байх нь. Энэхүү хичээл Мормоны Номын зарим төгс эзэмших сургаалын судрын хэсгийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тань туслах зорилготой.

Сайн мэдээг хуваалцахын тулд судруудыг ашиглах

Таны найзуудын нэг танаас Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүний тань хувьд таны итгэл үнэмшлийн талаар, тэр дундаа Есүс Христийн талаарх итгэл үнэмшил, дэлхий дээрх бидний зорилго, Бурханы зарлигуудын талаар асууж байна гэж төсөөл. Та хэрхэн хариулах талаар бодож байхдаа түүний асуултад хариулахын тулд Мормоны Номоос судруудыг үзүүлэхээр шийднэ.

  • Та найздаа Мормоны Номоос үзүүлж болох хэрэгтэй хэсгүүдийг бодох уу?

  • Төгс эзэмших сургаалын хэсгүүд, тэдгээрийн судрын түлхүүр үг хэллэгүүдийг мэдэх нь ийм нөхцөл байдалд танд хэрхэн тусалж чадах вэ?

Энэ хичээл танд энэ жил судлах төгс эзэмших сургаалын хэсгүүдэд зориулсан судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхэд тусалж чадна. Эдгээр судрын эшлэл, үг хэллэгийг цээжлэх нь таны амьдралд, итгэл үнэмшлээ бусадтай хуваалцах хичээл зүтгэлд тань тусална. Мормоны Номын төгс эзэмших сургаалын эхний 12 хэсгийг судрын түлхүүр үг хэллэгийнх нь хамт доор жагсаав.

Төгс эзэмших сургаалын эхний 12 хэсэг ба түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

1 Нифай 3:7

Судрын түлхүүр үг хэллэг

“Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 2:25

Судрын түлхүүр үг хэллэг

“Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө.”

Судрын эшлэл

2 Нифай 2:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Тэд … эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл … боолчлол болон үхлийг сонгох эрхтэй.”

Судрын эшлэл

2 Нифай 26:33

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханд бүгд адил.”

Судрын эшлэл

2 Нифай 28:30

Судрын түлхүүр үг хэллэг

Бурхан “хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр өгөх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 32:3

Судрын түлхүүр үг хэллэг

“Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 32:8–9

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нар үргэлж залбирах ёстой.”

Судрын эшлэл

Moзая 2:17

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу.”

Судрын эшлэл

Moзая 2:41

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханы зарлигуудыг дагадаг [тэд] … бүх зүйлд адислагдсан болой.”

Судрын эшлэл

Moзая 3:19

Судрын түлхүүр үг хэллэг

“Эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн [бол].”

Судрын эшлэл

Мозая 4:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханд итгэ; … Тэр бүх мэргэн ухааныг эзэмшигч гэдэгт итгэ.”

Судрын эшлэл

Мозая 18:8–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүрт.”

Цээжлэх карт

Жилийн турш ашиглах боломжтой цээжлэх картуудыг хийхэд цаг гарга. Карт бүрийн нэг талд төгс эзэмших сургаалын судрын эшлэлийг, нөгөө талд нь судрын түлхүүр үг хэллэгийг тавь. Хүснэгтэд жагсаасан төгс эзэмших сургаалын бүх 12 хэсэгт цээжлэх карт үүсгэ.

Шаардлагатай бол цээжлэх карт үүсгэхийн тулд дараах зааврыг ашигла.

Алхам 1: 12 карт үүсгэх

Цаасыг бүхэлд нь ашиглан, цаасны дундуур зураас зурж, хоёр багана үүсгэ. Дараа нь цаасан дээр хоёр хэвтээ шугам зурж, багана бүрд ижил хэмжээтэй гурван нүд үүсгэж, нийт зургаан нүдтэй болго. Таны хуудас ямар байх ёстойг харуулсан жишээг дараах зургаас хар.

Хоосон ширээ

Цаасыг нөгөө тал руу нь эргүүлээд, тэр тал дээр нь мөн адил зур. Өөрт хэрэгтэй 12 нүд үүсгэхийн тулд өөр цаасан дээр мөн адил давт.

Алхам 2: Нэг талд нь төгс эзэмших сургаалын судрын эшлэлүүдийг бич

Хоёр цаасныхаа нэг талд нүд бүрийн хүснэгтэд судрын эшлэл бич. Судрын эшлэлээс гадна та судрын түлхүүр үг хэллэгийг санахад туслах энгийн зураг зурж болно.

Алхам 3: Нөгөө талд нь төгс эзэмших сургаалын судрын түлхүүр үг хэллэгийг бич

Цаасаа эргүүлж, нүд бүрд эсрэг талд байгаа судрын эшлэлтэй тохирох түлхүүр үг хэллэгийг бич.

Алхам 4: Картаа хайчлах

Өөрийн үүсгэсэн хайрцаг бүрийг карт болгон хайчилж ав.

  • Та ямар эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэх нь танд хамгийн тустай гэж бодож байна вэ? Яагаад?

  • Эдгээр эшлэл Аврагчийн тухай мөн Түүний сайн мэдээний талаар ямар үнэнийг заадаг вэ?

  • Судруудаас эшлэл болоод үнэнүүдийг цээжлэх нь ямар ямар арга замаар танд тус болж чадах вэ?