“2 Нифай 1: Сайн мэдээний зарчмуудыг олох,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“2 Нифай 1: Сайн мэдээний зарчмуудыг олох,” Мормоны Номын багшийн гарын авлага
2 Нифай 1
Сайн мэдээний зарчмуудыг олох
Хэрэв таны биширдэг хүн амьдралынхаа төгсгөлд ойртож, тантай эцсийн зөвлөгөөг хуваалцаж байвал танд ямар мэдрэмж төрж болохыг төсөөл. Лихай удахгүй үхнэ гэдгээ мэдэж байсан тул хүүхдүүдээ Бурханы зарлигуудыг сахихад урамшуулахын тулд тэдэнтэй ярьсан. Түүний заасан үнэнүүд танд сүнслэг нөлөө, чиглүүлгийн эх үндэс болж чадна. Энэ хичээл таныг амьдралдаа Бурханы тусламжийг хүлээн авахад туслах зарчмуудыг олж мэдэхэд туслах болно.
Юу хайх ёстой вэ
Доорх зургийг хянаж үзээд, дараагийн минутад хэдэн нуусан зүйлийг олж болохыг хар.
-
Аль нь олоход хялбар байсан бэ? Аль нь илүү их хүчин чармайлт шаардсан бэ?
-
Хэрэв та юу хайхаа мэдэхгүй байсан бол нуусан объектыг олох таны чадвар хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-
Энэ үйл ажиллагаа судраас суралцахтай хэр адил байна вэ?
Та судалж байхдаа зарчмуудыг эрэлхийлснээр судруудтай танилцах туршлага тань сайжирч болно.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар зарчим гэж юу болохыг ийн тайлбарласан.
Сайн мэдээний зарчим бол ёс суртахууны арга хэрэгслийг зөв шударгаар ашиглахад зориулсан, сургаалд суурилсан удирдамж юм. Зарчмууд нь сайн мэдээний илүү өргөн цар хүрээтэй үнэнээс урган гардаг бөгөөд биднийг гэрээний зам дээрээ урагшлан явах үед удирдамж, жишгүүдээр хангадаг. (Дэвид А.Бэднар, “Миний сайн мэдээний зарчмууд,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 129)
Таны өмнө нь 1 Нифай дээр сурч мэдсэн зарим зарчмын жишээ гэвэл хэрэв бид гэрээгээ сахивал зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэх болно (1 Нифай 14:14-ийг үзнэ үү), судруудыг өөрсөдтэйгөө адилтгаснаар бид суралцаж, тэднээс ашиг тус олно (1 Нифай 19:23).
-
Та нар зарчим гэдгийг юу гэж тайлбарлах вэ?
-
Зарчмуудыг тодорхойлох нь бидний амьдралд тустай байж болох ямар шалтгаан байдаг вэ?
Зарчмуудыг олох
-
Та өмнө нь судраас зарчмуудыг олоход тусалсан юуг хийж байсан бэ?
-
Зарчмуудыг олох гэж оролдоход тань юу саад болж байсан бэ?
Судруудаас зарчмуудыг олох үр дүнтэй арга бол чухал үг, хэллэг эсвэл санааг хайж унших явдал юм. Үүнийг гүйцэтгэхэд дараах асуултууд танд тус болж болох юм.
-
Ямар үг, хэллэг давтагдсан эсвэл чухал санагдаж байсан бэ?
-
Эдгээр шүлэгт ямар сэрэмжлүүлэг мөн амлалтууд орсон бэ?
-
Зохиогчийн хэлэхийг оролдсон гол утга санаа юу байж болох вэ?
-
Ариун Сүнс танд юуг онцолсон бэ?
Эдгээр үг, хэллэг, санаанаас таны амьдралд тус болох үнэний мэдэгдлийг бич. Бичиж дууссаныхаа дараа өөрөөсөө дараах асуултуудыг асуу.
-
Энэ зарчим бүх нөхцөл байдал, цаг үе, соёлд үнэн зөв үү? Хэрэв үгүй бол ямар тохируулга үүнийг үнэн болгож болох вэ?
-
Энэ зарчим намайг болон бусад хүнийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртуулах уу?
2 Нифай 1-д Лихайн нас барахаасаа өмнө хүүхдүүддээ өгсөн сүүлчийн зөвлөгөөг агуулдаг. Тэрээр Бурханы сайн сайхныг тэдэнд сануулж, тэднийг насан туршид нь удирдан чиглүүлнэ гэж найдсан хэд хэдэн зарчмыг заажээ.
Үнэн зарчмуудыг олохын тулд 2 Нифай 1:1–4-ийг унш. Дээр жагсаасан тэмдэглэгээт асуултуудыг ашиглаж болно.
-
Та юу олж мэдсэн бэ?
Лихайн заасан нэг зарчмын жишээ: Их Эзэний сэрэмжлүүлгийг дагаснаараа бид Түүгээр хамгаалагдаж чадна (2 Нифай 1:3–4-ийг үзнэ үү).
Үнэнийг олж мэдсэнийхээ дараа энэ нь юу гэсэн үг болохыг мөн таны амьдралд хэрхэн тусалж болох зэргийг тунгаан бодох нь тустай.
Дараах асуултуудын зарим нэг нь тустай байж болно.
-
Их Эзэн таныг эсвэл таны таньдаг хүмүүсийг сэрэмжлүүлгийг нь дагасны дараа хэрхэн хамгаалсан бэ?
-
Түүний сэрэмжлүүлэг танд Өөрийнх нь тухай юуг заасан бэ? мөн Тэрээр таны тухай ямар бодолтой байдаг вэ?
Их Эзэн өнөөдөр танд ямар арга замаар сэрэмжлүүлж, таныг хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг хүсэж байгааг тунгаан бод.
Зарчмуудыг олох чадвараа дээшлүүлэх
Доорх үйл ажиллагаа дээр энэ үйл явцыг дагаж судруудаас зарчмуудыг олох чадвараа хөгжүүл.
Лихайн хөвгүүддээ өгсөн сүүлчийн зөвлөгөөний дор хаяж хоёр хэсгийг унш. Жинхэнэ зарчмуудыг тодорхойлохын тулд “Зарчмуудыг олох” үйл явцыг ашигла.
2 Нифай 1 дээрх зарчмыг тодорхойлж, ойлгохын тулд юу хийснээ тунгаан бод.
-
Хувиараа судар судлахдаа зарчмуудыг тууштай эрэлхийлэх нь танд хэрхэн туслах вэ?
-
Энэ нь таны Есүс Христтэй харилцах харилцаанд болон Түүнтэй адил болох хүсэлд хэрхэн нөлөөлж болох вэ?