Семинар
Төгс эзэмших сургаал: 2 Нифай 2:25: “Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө”


“Төгс эзэмших сургаал: 2 Нифай 2:25: ‘Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: 2 Нифай 2:25: ‘Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө,’” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: 2 Нифай 2:25

“Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө”

Адам, Ева хоёрын гэр бүл

2 Нифай 2:17–26” дахь хичээл дээр Адам, Ева хоёрын уналтын талаар судалсан билээ. Уналтын талаар мэддэг байх нь мөнх бус байдлын сорилтуудтай нүүр тулах үед Аврагчид найдахад тань тусална. Энэ хичээл 2 Нифай 2:25 дээрх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тань тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Тайлбарлах ба цээжлэх

Та заан эсвэл горилла гэж хэлэлгүйгээр тэднийг дүрслэн хэлж чадна гэж бодож байна уу? Аливааг бусдад тайлбарлах дадлага хийх үүднээс та эдгээр амьтдыг хэрхэн дүрслэхээ бод.

Африкийн заан

Адам, Ева хоёрын уналт зэрэг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний зарим хэсгийг тайлбарлахад төвөгтэй байж болно. Өмнөх хичээл дээр та бүхэн Уналтын талаар судалсан. 2 Нифай 2:25-ыг уншаад юу сурч мэдсэн талаараа тунгаан бод. Уналт бол Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний амин чухал хэсэг байсныг сана.

Найман настай хүүхдэд Адам, Ева хоёрын уналтыг хэрхэн тайлбарлахаа мөн үүнийг ойлгох нь яагаад чухал болохыг бич.

Төгс эзэмших сургаалын судрын эшлэлийг цээжлэх дасгал хий. Үүнийг цээжлэхийн тулд сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг дараах таван хэсэгт хуваа:

  • 2 Нифай 2:25

  • “Адам хүмүүн байж болохын тулд

  • унасан;

  • мөн тэд баясгалантай байж болохын тул

  • хүмүүн байх бөлгөө.”

Эдгээр хэсгийг цаасан дээр бичиж, хэсэг бүрийг заан давт. Судрыг давтах явцдаа үг, хэллэгийг арилгах эсвэл таглана уу. Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бүхэлд нь арилгаж, цээжээрээ хэлж чаддаг болтлоо үргэлжлүүл.

Дадлага хийх үйл ажиллагаа

дүрс, тэмдэглэх
  1. Хоосон цаасан дээр сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг ямар нэгэн тэмдэглэл харалгүйгээр бичиж үз.

    • Та сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэр сайн санаж байсан бэ?

    Хэрэв танд эдгээр зарчмыг санахад тусламж хэрэгтэй бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ыг эргэн харна уу.

    • Та Гидеоны асуудлыг шийдвэрлэхэд туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг болон Уналтын сургаалыг хэрхэн ашиглах вэ?

Хэрэв танд эдгээр зарчмыг санахад тусламж хэрэгтэй бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ыг эргэн харна уу.

Эдгээр зарчмыг дараах жишээнд ашигла:

Гидеон Ням гаргийн ангийн хичээл дээрээ Адам, Ева хоёрын уналтын талаар сурч байхдаа Уналт нь Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний чухал хэсэг юм гэж багшийнхаа хэлэхийг сонсоод гайхжээ. Тэрээр нүгэл, үхэл, өвчин, согог, мэдрэлийн өвчин, шүүлт гэх мэт Уналтын улмаас тохиож болох бүх л сөрөг зүйлийн талаар бодож эхэлжээ. Түүний гомдоллож байсан ихэнх зүйл Уналтын үр дагавар болохыг тэр ухаарав. Мөн Уналт нь хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн хүсэн хүлээсэн зүйл байж болохыг гайхаж байлаа.

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсэг дээрх 11–12-р догол мөр-ийг эргэн хар.

  • Та Гидеоны асуудлыг шийдэхэд энэ зарчмыг хэрхэн ашиглаж болох вэ?

Энэ зарчмыг ашиглах бусад арга зам

  • Та Гидеонд нэмэлт тусламж авч болох ямар тэнгэрээс томилогдсон эх сурвалжийг санал болгох вэ?

  • Та яагаад эдгээр эх сурвалжийг санал болгосон бэ?

дүрс, тэмдэглэхдүрс, тэмдэглэхСудлах тэмдэглэлдээ тэмдэглэлээ бич.

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсэг дээрх 8–10-р догол мөр-ийг дахин давт.

  • Та Гидеоны асуудлыг шийдэхэд энэ зарчмыг хэрхэн ашиглаж болох вэ?

Энэ зарчмыг ашиглах бусад арга зам

дүрс, тэмдэглэхСудлах тэмдэглэлдээ тэмдэглэлээ бич.

Энэ зарчмыг ашиглах бусад арга зам

  • Уналтын талаар мөн үүний авралын төлөвлөгөөнд эзлэх байр суурийн тухай таны ойлголт энэ нөхцөл байдалд хэрхэн тусалж чадах вэ?

  • Аврагч, Түүний Цагаатгалын талаар тусалж болох юуг та мэдэх вэ?

  • Бид энэ нөхцөл байдлыг мөнхийн талаас нь өөрөөр хэрхэн харж болох вэ?

Итгэлээр үйлдэх

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–6-р догол мөрийг эргэж хар.

  • Та Гидеоны асуудлыг шийдэхэд энэ зарчмыг хэрхэн ашиглаж болох вэ?

Энэ зарчмыг ашиглах бусад арга зам

Уналттай холбоотой тулгарч байсан сорилт бэрхшээлийнхээ тухай бод. Мөнх бус сорилтуудтай тулгарахдаа Аврагчид найдаж, итгэлээр үйлдэхийн тулд юу хийснээ тунгаан бод.

  • Гидеоны асуудлыг шийдэхэд таны туршлага хэрхэн тусалж болох вэ?

  • Гидеон өөрөөр хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээ харуулж чадах вэ?

Судлах тэмдэглэлдээ тэмдэглэлээ бич.