Семинар
2 Нифай 2:1–16: “Бурхан хүнд өөрөө үйлдэх боломжийг өгчээ”


“2 Нифай 2:1–16: ‘Бурхан хүнд өөрөө үйлдэх боломжийг өгчээ,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 2:1–16: ‘Бурхан хүнд өөрөө үйлдэх боломжийг өгсөн,’” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 2:1–16

“Бурхан хүнд өөрөө үйлдэх боломжийг өгчээ”

Лихай Иаковт сургасан нь

Танд ямар ч сонголт байхгүй амьдралын талаар төсөөлөөд үз. Сонгох эрх буюу сонгох хүч нь Бурханы хүүхдүүддээ өгсөн агуу бэлгүүдийн нэг юм. Лихайн хүү Иаков залуу насандаа олон сорилт бэрхшээлийг туулсан тул Лихай түүнд Аврагчийн тухай мөн сонгох эрх чөлөөний талаарх үнэ цэнтэй үнэнүүдийг заажээ. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх сонгох эрхийн үүргийг илүү сайн ойлгоход тань тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Чухал сонголтууд

Дараагийн хоёр минутад сүүлийн хэдэн өдрийн турш хийсэн чухал сонголтуудынхаа заримыг бич.

  • Сонголт нь бидний мөнх бус амьдралд мөн Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд яагаад чухал гэж та бодож байна вэ?

Бахархдаг мөн харамсдаг хийсэн сонголтуудаасаа юу сурснаа тунгаан бод. Энэ хичээлийг судлахдаа сонгох чадвараа илүү сайн ойлгож, ашиглахад тань юу тусалж болохыг мэдэхийн тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Хэрэв танд сонгох эрхийн талаар асуулт байвал суралцаж байхдаа залбирч хариултыг ол.

Сонгох эрхийн чухал талууд

Лихайн хүү Иаков гэр бүл нь Иерусалимаас гарсны дараа цөлд төрсөн. Лихай нас барахынхаа өмнөхөн Иаковт сонгох эрхийн тухай чухал үнэнийг зааж өгсөн.

2 Нифай 2:1–4-ийг уншиж, Лихай Иаковт өгөх захиасаа хэрхэн эхэлснийг хар. “Зориулах, өргөх” гэдэг нь (Судруудын удирдамж дээрх “Зориулах, өргөх, зориуллагын буюу өргөлийн хууль”-ийг үзнэ үү [scriptures.ChurchofJesusChrist.org]) зориулах эсвэл ариусгах гэсэн утгатай болохыг мэдэх нь тустай байж болох юм.

  • Олон сорилттой тулгарсан хэн нэгэнд сонголт хийх чадварын ач холбогдлыг ойлгох нь яагаад утга учиртай байж болох вэ?

  • Эдгээр шүлгийн ямар үнэн нь танд хамгийн чухал санагдаж байна вэ? Яагаад?

Лихай Иаковт сонгох эрхийн олон чухал талыг заасан. Дараах сонголтуудыг унш. Та судлах шаардлагатай гэж үзсэн хоёроо сонгоод, дараа нь дараах мэдээллийг судал.

Сонголт А: Бидний сонгох хүч Бурханы талаар бидэнд юу заадаг вэ?

2 Нифай 2:14, 16-г уншаад, Лихай Бурханы тухай мөн бидний сонгох эрхийн талаар юу заасныг олж мэд.

  • Та юу сурч мэдсэн бэ?

  • Бурхан бидэнд өөрсдийнхөө төлөө үйлчлэх хүчийг өгдөг гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?

  • Тэнгэрлэг Эцэг таныг сонголтоо хийхэд тань итгэж байгаа нь танд ямар санагдаж байна вэ?

Та Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцсэн арга замаар сонгох эрхээ ашигласан жишээний тухай бод.

  • Та яагаад таны сонголт Бурханыг баярлуулсан гэж бодож байна вэ?

Бурханд таалагдаагүй байж болох аливаа сонголт, мөн тэдгээрээс сурсан зүйлийнхээ талаар тунгаан бодох нь бас ашигтай байж болох юм.

Сонголт Б: Сонголтоо ухаалгаар хийхэд туслахын тулд Бурхан бидэнд юу өгсөн бэ?

2 Нифай 2:5, 13, Моронай 7:16-г уншаад дараах үнэнийг хайж ол. “Хууль” гэдэг нь Бурханы зарлигуудыг хэлж байгааг анхаар.

  • Бид сонгох эрхээ бүрэн хэрэгжүүлэхийн тулд хилэнцтээс сайныг ялгаж мэдэх ёстой.

  • Бид сонгох эрхтэй байхын тулд хуультай байх ёстой.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хүн бүрд зөвийг эсвэл ёс бусыг сонгох чадвартай байхын тулд сайн ба муугийн талаар хангалттай мэдлэг өгдөг гэсэн үнэнээс та Тэдний тухай юу мэдэж авсан бэ?

  • Хууль, зарлиг байхгүй байсан бол юу болох байсан бэ?

Сонголт В: Бид яагаад сайн сонголтоо эсэргүүцдэг вэ?

2 Нифай 2:11, 16-г уншаад, Лихайн сонгох эрхийн талаар заасан нэмэлт үнэнийг олж мэд.

  • Та юу олж мэдсэн бэ?

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд яагаад эсэргүүцэл нь сонгох эрхийн зайлшгүй нэг тал гэж та бодож байна вэ?

  • Бид ямар арга замаар зөв, буруу сонголт хийхэд уруу татагддаг вэ?

Энэ үнэнийг ойлгоход тань туслах Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг унш.

Бурханы мөнх бус хүүхдүүд … сайн муу аль аль нь байдаг талбарт туршлага олж аваагүй л бол Түүн шиг болж чадахгүй. …

… Бид сайн ба мууг эсэргүүцэж, сайныг сонгох хангалттай хүчтэй байх боломжийг хүссэн. (Jeffrey R. Holland, Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 200, 204)

Муу зүйлд уруу татагдсан ч сайн сайхныг сонгож сурах арга замын талаар бод. Та бодол санаагаа судлах тэмдэглэл дээрээ бичихийг хүсэж магадгүй юм. Та өөрчлөхийг хүссэн шийдвэрээ гаргахдаа тусламж хүсэх арга замуудыг тунгаан бодож болно.

Бидэнд Аврагч хэрэгтэй

Аврагчаас өөр хэн ч сонгох эрхийг мөнх бус амьдралд төгс хэрэгжүүлээгүй. Бид бүгд нүгэл үйлддэг бөгөөд тусламжгүйгээр “бид бүгд мөхөж, үүрд өрөвдөлтэй болно” (2 Нифай 2:5).

Үүнийг бодоод, Есүс Христ бид бүгдийн төлөө юу хийснийг харахын тулд 2 Нифай 2:6–8-ыг уншихыг хүс.

Хэрэв та 2 Нифай 2:6–8-д юу заасныг илүү сайн ойлгохыг хүсвэл эдгээр шүлэгт зориулсан “Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?” хэсгээс олдсон мэдээллийг харна уу.

  • Аврагч танд туслахыг хэрхэн сонгосон бэ?

  • Есүс Христийн тухай үүнийг ойлгох нь Түүнд хандах таны сэтгэлд хэрхэн нөлөөлж байна вэ?

  • Сонголт хийх тухай Аврагчийн жишээнээс та юу сурч мэдсэн бэ?

Та Есүс Христийн тусламжтайгаар нүглээ наманчилж байсан үеэ бод. Наманчлал танд хэрхэн нөлөөлсөн бэ?

шигтгээ зураг, тэмдэглэх
  1. Дараахыг хийж гүйцэтгэ.

Танай бүсийн номлогчид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар анх удаа сонсож буй өсвөр үеийнхэнд зааж байна гэж төсөөл. Номлогчид та бүхнийг тэдгээр өсвөр үеийнхэнтэй хийх дараагийн заах уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна. Тэд танаас 2 Нифай 2-оос Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд сонгох эрх олгохын ач холбогдлын талаарх бодлоо бэлтгэхийг хүснэ. Заах зүйлийнхээ товч тоймыг хийж илгээ. Уг захиасанд оруулах зүйлс:

  1. 2 Нифай 2:1–16, 26-аас дор хаяж хоёр судар, тэдгээртэй холбоотой үнэнүүдийг мөн тэдгээр нь яагаад утга учиртай эсвэл чухал болохыг товч тайлбарласан тайлбарыг оролцуулаад

  2. Есүс Христийн золиос бидний сонголтод хэрхэн нөлөөлж чадах вэ

  3. Эдгээр үнэн бидний амьдралд ямар өөрчлөлтийг авчирч чадах вэ

Та тоймоо бичиж дуусгасныхаа дараа эдгээр үнэнийг санаж, эдгээрийг санах нь таны амьдралыг хэрхэн адислах талаар тунгаан бодох үедээ Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Жишээлбэл: Та утсандаа дэлгэц амраагч тохируулж, толиндоо тэмдэглэл нааж эсвэл эдгээр үнэнийг байнга харж, санаж байх боломжтой өөр зүйл хийж болно.