Семинар
1 Нифай 16–18: Лиахона: Аглаг буйд дахь хөтөч


“1 Нифай 16–18: Лиахона: Аглаг буйд дахь хөтөч,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“1 Нифай 16–18: Лиахона: Аглаг буйд дахь хөтөч,” Мормоны Номын багшийн гарын авлага

1 Нифай 16–18

Лиахона: Аглаг буйд дахь хөтөч

Зураг
Лихай ба Лиахона

Танд амьдралдаа юу хийх, юунд анхаарлаа хандуулах ёстой гэдгээ мэдэхгүй, төөрч будилах үе байсан уу? Хэрэв та Их Эзэний танд өгөх гэж оролдож байгаа чиглүүлгийг таних илүү боломжтой байсан бол таны амьдрал хэр өөр байх байсан бэ? Лихайн гэр бүлийг Иерусалимаас явсны дараахан Их Эзэн тэднийг Лиахонагаар дамжуулан илүү их чиглүүлж байсан. Энэ хичээл танд амьдралдаа Их Эзэний удирдамжийг таньж, дагахад тусална.

Аглаг буйд дахь хөтөч

Лихайг Иерусалимаас гэр бүлээ дагуулж гараад удаагүй байхад нь түүнд өгөгдсөн гайхамшигт хэрэгслийн дүрслэлүүдээс цөөн хэдийг судалж үз.

Зураг
Лиахона
Зураг
Лиахона
Зураг
Лиахона
  • Эдгээр зураг дээр дүрслэгдсэн зүйлийн талаар та юу мэдэх вэ? (1 Нифай 16:10-ыг үзнэ үү).

  • Үүний зорилго юу байсан бэ?

Их Эзэнийг аглаг буйдад илүү хол аялахыг заасны дараа Лихай сэрээд, Их Эзэнээс өгсөн гайхамшигт хэрэгсэл буюу зэмсгийг олов. Лиахона “Лихай болон түүний дагалдагчдыг зөв шударга байх үед нь зааварчилгаа өгдөг хоёр зүү бүхий луужинтай төстэй зэс бөмбөрцөг” мэт байв. (Судруудын удирдамж, “Лиахона,” scriptures.ChurchofJesusChrist.org).

Нэг өглөө босоод хаалганыхаа хажуугаас өдрийн турш таныг удирдан чиглүүлэх Лиахона шиг зэмсэг олбол ямар байхыг төсөөлж үз.

  • Хэрэв танд Лиахона шиг хөтөч байсан бол таны амьдрал хэр өөр байх байсан бэ?

  • Одоогоор танд нэмэлт заавар, зөвлөгөө авахыг хүсэж байгаа ямар нөхцөл байдал тулгараад байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар бидэнд Лиахона хэрхэн ажилладаг тухай илүү сайн ойлгох ёстой нэг шалтгааныг ийн тайлбарласан. “Төрөл ба сүүдэр” гэсэн хэллэг нь объект, үйл явдал, түүх эсвэл хүмүүсийг хэлдэг өөр зүйлийг хэлдэг болохыг анхаар.

Лихай, түүний гэр бүлийнхний аглаг буйдад аялж байхдаа хэрэглэж байсан чиглүүлэгч буюу луужин болох Лиахонагийн талаарх Мормоны Номон дахь тайлбарт үүнийг бидний үеийн төрөл ба сүүдэр, Ариун Сүнсний адислалыг хүртэхийн тулд бид юу хийх талаар чухал сургамж хэмээн тусгайлан оруулжээ. (David A. Bednar, “That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign эсвэл Liahona, May 2006, 30)

Лиахона, Ариун Сүнс хоёрын адил төстэй байдал

Судлах тэмдэглэлдээ дараахтай адил хүснэгт зур. Лиахона, Ариун Сүнс хоёрын адил төстэй зүйлсийн талаар аль хэдийн мэдэх зүйлсээ жагсаан бичих талаар бодож үз. Суралцаж байхдаа Ариун Сүнсийг илүү сайн ойлгоход туслах юу сурч мэдсэнээ мөн энэ бэлгийг амьдралдаа хэрхэн сайн ашиглах талаараа бодож үз.

Лиахонагийн шинж чанар

Ариун Сүнстэй адил төстэй байдал

Лиахонагийн шинж чанар

Ариун Сүнстэй адил төстэй байдал

Дараах судрын эшлэлүүдийг уншаад, хүснэгтийнхээ зүүн баганад Лиахонагийн тухай дэлгэрэнгүй бич. Эдгээрт Лиахона хэрхэн ажилладаг, яагаад үүнийг өгсөн, ажиллахаа болиход юу нөлөөлсөн зэргийг оруулж болно. Дараа нь Лиахонагийн талаарх энэ дэлгэрэнгүй мэдээлэл Ариун Сүнсний үйл ажиллагаатай хэрхэн холбогдож эсвэл бэлгэдэж байгааг залбирч тунгаан бод. Хүснэгтийнхээ баруун баганад ижил төстэй зүйлсээ бич. Жишээлбэл: 1 Нифай 16:10-аас бид Лиахона Лихайд болон түүний гэр бүлд аглаг буйд руу явах замыг заасан тухай мэдэж авсан. Үүний адилаар, Ариун Сүнс бидний амьдралын явах ёстой замыг чиглүүлж өгч чадна.

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх
  1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Ариун Сүнсийг Лиахонатай харьцуулснаар таны олж мэдсэн хамгийн чухал хоёр эсвэл гурван үнэн юу вэ?

  • Та эсвэл бусад хүн Ариун Сүнсний талаарх эдгээр үнэний нэгийг эсвэл хэд хэдийг хэзээ мэдэрсэн бэ?

  • Ариун Сүнсний удирдамжийг таньж, дагахыг эрэлхийлэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлж чадах вэ?

Ариун Сүнснээс удирдамж хүлээн авах чадварыг мөн энэ чадвар таны хийх сонголтод хэрхэн нөлөөлсөн талаар эргэцүүлэн бодоход цаг гарга. Өөрт төрсөн бодол, сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.

Хэвлэх