Семинар
2 Нифай 3: “Сонгогдсон үзмэрчийг тодруулна”


“2 Нифай 3: ‘Сонгогдсон үзмэрчийг тодруулна,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 3: ‘Сонгогдсон үзмэрчийг тодруулна,’” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 3

“Сонгогдсон үзмэрчийг тодруулна”

Иосеф Смит

Нифай 2-р хэсгийн 3-р бүлэгт бага хүү Иосефтоо захисан Лихайн гэрээс үгийг цэдэглэсэн. Лихай Христийг мэндлэхээс ойролцоогоор 1700 жилийн өмнө Египетийн Иосефын хэлсэн бошиглолоос эш татжээ. Иосеф Смит өөрийгөө Египетийн Иосефын хэлсэн ихэнх бошиглолын сэдэв байсныг олж мэдээд гайхсаныг төсөөлөөд үз дээ. Энэ хичээлийн зорилго бол бошиглогч Иосеф Смитийн тэнгэрлэг дуудлагын талаарх гэрчлэлээ гүнзгийрүүлэхэд тань туслах явдал юм.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Дөрвөн Иосеф

2 Нифай 3 дээр ижил нэртэй дөрвөн хүнийг дурддаг. Зураг бүрийн шүлгийг уншиж, эдгээр дөрвөн зураг хэн хэнийг төлөөлж байгааг олж мэд.

4 Иосефын зургийн эвлүүлэг

2 Нифай 3:3; 2 Нифай 3:4; 2 Нифай 3:11; 2 Нифай 3:15

2 Нифай 3-ын ихэнх хэсэгт Египетийн Иосеф “үзмэрч”-ийн тухай хэлсэн бошиглолыг мөн бошиглогч Иосеф Смитийг болон хожмын өдрүүд дэх түүний номлолын талаар ихэвчлэн өгүүлдэг.

Ерөнхийлөгч Бригам Янг (1801–1877) Их Эзэн Иосеф Смитийг номлолд бэлдсэн талаар дараах мэдэгдлийг хийсэн.

Дэлхийн суурь тавигдахаас бүр өмнө Иосеф Смит энэ дэлхийн сүүлчийн эрин үед Бурханы үгийг хүмүүст хүргэн, Бурханы Хүүгийн санваарын түлхүүрүүд, хүч чадлын бүрэн байдлыг хүлээн авах тэр нэгэн хүн болох ёстой нь үүрд мөнхийн зөвлөлөөр тогтоогдсон байсан юм. Их Эзэн мэлмийгээ түүн дээр, мөн эцэг дээр нь мөн өвөг эцэг дээр нь бүр цааш нь … Адам хүртэлх тэдний өвөг дээдэс дээр тогтоон, харж байсан. Тэрбээр уг гэр бүлийг мөн тэр хүний төрөх эх ундарга болсон цусыг ажиглан харж байсан юм. Тэрээр энэхүү эцсийн эрин үеийг тэргүүлэхээр үүрд мөнхөд урьдчилан томилогджээ. (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 96343)

  • Эдгээр үг Иосеф Смитийн дуудлагын талаар бидэнд юу заадаг вэ?

  • Тэд Их Эзэний тухай бидэнд юу заадаг вэ?

Иосеф Смитийн тухай бошиглолууд

Лихай хүү Иосефтойгоо ярьж байхдаа гуулин ялтаснуудаас Египетийн Иосефын хэлсэн бошиглолын хэсгийг эш татав (мөн Иосеф Смитийн орчуулга, Эхлэл 50:24–38 [Библийн хавсралтаас]-ыг үзнэ үү). Энэ бошиглол гол төлөв хожмын өдрүүдийн бошиглогч Иосеф Смитийн тухай байсан. 2 Нифай 3:6–15, 24-ийг уншиж, Иосеф Смитийн тухай танд заасан үг, хэллэгийг тэмдэглэ. (“Чиний хэвлийн үр” гэдэг нь хүүхэд эсвэл үр удмыг хэлж байгааг анхаарна уу.)

  • Иосеф Смитийн юу таны анхаарлыг татаж байна вэ?

  • 2 Нифай 3-аас уншсан зүйлээсээ бошиглогч Иосеф Смитийн талаарх сургаалыг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

Бидний сурах нэг үнэн бол Их Эзэн Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтэд туслуулахын тулд бошиглогч Иосеф Смитийг тодруулсан явдал юм.

  • Та яагаад энэ үнэний талаар гэрчлэлтэй байх нь чухал гэж бодож байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.

Аврагчийн Хоёр дахь ирэлт ойртохын хэрээр бошиглогч Иосеф Смитийн талаарх сөрөг мэдээлэл улам бүр ихсэх болно. Хагас дутуу үнэн мэдээллүүд болон нарийн заль мэхүүд багасахгүй. Та нарын тусламж хэрэгтэй гэр бүлийн гишүүд, найз нөхөд ч гарч ирэх болно. …

… Өсвөр үеийнхэндээ хандаж хэлэхэд, бошиглогч Иосеф Смитийн талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй болцгоогоорой гэсэн онцгой нэгэн даалгаврыг би өгөх гэсэн юм. (Нийл Л.Андэрсэн, “Иосеф Смит,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 34)

  • Бошиглогч Иосеф Смитийн тэнгэрлэг дуудлагын талаар та хэр итгэлтэй байна вэ?

Иосеф Смитийн гэрчлэлийг олж авах

Дараах жишээг төсөөлөн бод.

Таны найз Маркос таныг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэдгийг мэдээд, Сүмийн вэбсайтаас Иосеф Смитийн тухай уншиж эхэлсэн. Иосеф Смит бол Бурханы бошиглогч гэдгийг өөрөө мэдэх урилга нь түүний сонирхлыг татав. Тэрээр сурч мэдсэн зүйлийнхээ заримыг тантай хуваалцахдаа “Хэрэв Иосеф Смит бошиглогч байсан бол бид өөрсдөө хэрхэн суралцах вэ?” гэж асуув.

  • Та Маркост юу гэж хэлэх вэ?

Иосеф Смит Их Эзэний бошиглогч мөн гэсэн гэрчлэлийг олж авах бусад санааг авахын тулд ахлагч Андэрсэны санал болгосон санааг үз юм уу унш.

14:49

Иосеф Смит

Ахлагч Нийл Л.Андэрсэний 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлэх үг

Бошиглогч Иосеф Смитийн талаарх гэрчлэл хүн бүрд өөр өөр арга замаар ирж болно. Таныг өвдөглөн суугаад, түүнийг жинхэнэ бошиглогч байсан эсэхийг Бурханаас асууж залбирах үед энэ гэрчлэл ирж болох юм. Таныг бошиглогчийн Анхны үзэгдлийн тухай гэрчлэлийг унших үед ч энэ нь ирж магадгүй. Мормоны Номыг дахин дахин унших явцад гэрчлэл таны бодгальд дусал дуслаар ирэн, хуримтлагдаж болно. Таныг индэр дээрээс Иосеф Смитийн талаар гэрчлэлээ хуваалцах үед эсвэл лацдан холбох хүч Иосеф Смитээр дамжин ирж, дэлхийд сэргээгдсэн гэдгийг ариун сүмд байхдаа ухааран ойлгох тэр мөчид ч энэ гэрчлэл ирж болно. Итгэлтэй бөгөөд чин хүсэл эрмэлзэлтэй байснаар бошиглогч Иосеф Смитийн талаарх таны гэрчлэл хүчирхэгжинэ. (Нийл Л.Андэрсэн, “Иосеф Смит,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 34)

 

4:42

A Choice Seer Will I Raise Up: Prophet of the Restoration

Part 2: Youth share their testimonies of the Restoration and how it has impacted their lives. Based on a talk given by Elder Craig C. Christensen in October 2016.

дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудын гуравт нь хариул.

  • Иосеф Смит бол бошиглогч гэдэгт итгэхэд тань юу тусалсан бэ?

  • Бошиглогч Иосеф Смит Есүс Христийн талаар ойлгож, мэдрэхэд тань хэрхэн тусалсан бэ?

  • Та бошиглогч Иосеф Смитийн талаарх гэрчлэлээ гүнзгийрүүлэхийн тулд юу хийж чадах вэ?

  • Иосеф Смитийн тухай гэрчлэлтэй байх нь таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ эсвэл нөлөөлдөг вэ?