Семинар
Төгс эзэмших сургаал: 2 Нифай 2:27: Бид агуу Зуучаар дамжуулан сонгох эрхтэй


Төгс эзэмших сургаал: 2 Нифай 2:27: Бид агуу Зуучаар дамжуулан сонгох эрхтэй,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: 2 Нифай 2:27,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: 2 Нифай 2:27

Бид агуу Зуучаар дамжуулан сонгох эрхтэй

Зураг
Мормоны Номын хөрвүүлэх хүч

Өмнөх “2 Нифай 2:26–30” хичээлээр бид Есүс Христээр дамжуулан эрх чөлөө, мөнх амьдралыг сонгох эрхтэй гэдгийг сурч мэдсэн. Энэ хичээл танд 2 Нифай 2:27 дээрх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Цээжлэх ба тайлбарлах

2 Нифай 2:27-г уншаад “Тэд … эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл … боолчлол болон үхлийг сонгох эрхтэй” гэсэн судрын гол үг хэллэгийн утгыг төсөөлөн харахад туслах зураг зур. Цээжлэхэд туслах зорилгоор зурагтаа гол үг хэллэгийг оруул.

Дараа нь зурагтаа Бид Есүс Христээр дамжуулан эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл боолчлол болон үхлийг сонгох эрхтэй гэсэн нь юу гэсэн утгатай болохыг бич. Энэ шүлэг таны хувьд ямар утга учиртай болохыг мөн энэ нь Есүс Христийг дагахад танд хэрхэн туслах тухай оруул.

Эцэст нь зургийг харж байхдаа судрын эшлэл, гол үг хэллэгийг цээжлэх хүртлээ давт.

Зургаа ойрын хэдэн өдөр байнга харах газар байрлуулах талаар бодож, үүнийг анзаарах бүрдээ холбогдох эшлэл, судрын гол өгүүлбэрийг хэлж сур.

Дадлага хийх үйл ажиллагаа

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг эргэн харахын тулд гурван зарчим тус бүрийг санаж байгаа эсэхээ шалга. Дараа нь дараах эшлэлүүдийг зөв зарчимтай тааруулж чадах эсэхээ хар. (Зөв эсэхээ шалгахын тулд 2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12-р догол мөр-ийг ашигла.)

  • “Биднийг буруу ташаа мэдээллээс болон итгэлийг устгахыг хичээгчдээс хамгаалаач”

  • “Энэ нь бидэнд дэлхийн таамаглалыг хүлээн авахын оронд үзэл санааг Их Эзэний үнэний жишигт тулгуурлан харах боломжийг олгодог”

  • “Бидэнд аль хэдийн өгсөн тэрхүү гэрчлэлд найд”

Дараах хувилбарыг уншаад, Иван сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлж болох талаар бодож үз.

Иван бямба гаргийн оройг найзуудтайгаа хамт өнгөрөөхөөр төлөвлөж байсан ч тэдний нэг нь гэнэт архи хувааж уухаар авч ирэхэд тэрээр явах хэрэгтэй гэдгээ мэдрэв. Өмнө нь ийм нөхцөл байдалд тэр үргэлж харьдаг байсан тул түүний найзууд гайхахгүй гэдгийг тэр мэдэж байв. Түүнийг явах гэж байхад найз Даниел нь “Иваны сүм түүнийг юу ч хийлгэхгүй юм” гэж хэлэхийг тэр сонсов.

Иван гэртээ харих замдаа Даниелын үгийг бодсоор байв.

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 8-р догол мөр-ийг унш. Асуултыг дахин боловсруулна гэдэг нь юу гэсэн утгатай болоход анхаарлаа хандуул.

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах дахин боловсруулах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ. Үүнд:

    Даниелын сэтгэгдлийг дахин боловсруулах ур чадварыг давт. Эхлээд Даниелын байр суурь эсвэл таамаглалыг тодорхойл. Дараа нь Авралын төлөвлөгөө, Аврагчийн сургаалуудын агуулга дахь асуудлуудыг авч үз. Даниелын үзэл бодлыг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө дэх сонгох эрхийн талаар мэддэг зүйлтэйгээ харьцуулсан мөр бич. Дараах асуултууд танд үүнийг дахин боловсруулахад тусалж болох ч догол мөр дэх асуулт бүрд хариулах шаардлагагүй.

    1. Боломжит байр суурь эсвэл таамаглалыг тодорхойл.

      • Даниел эрх чөлөө, сонгох эрхийн зорилгын талаар юу гэж итгэдэг байж болох вэ?

      • Тэр Аврагчийн Сүмийн жишгүүдийн талаар юу гэж итгэдэг байж болох вэ?

    2. Авралын төлөвлөгөө, Аврагчийн сургаалуудын агуулга дахь асуудлуудыг авч үз.

      • Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарснаар та аливаа юмсыг Даниелаас өөрөөр харахад туслах юуг мэдэрсэн бэ?

      • Авралын төлөвлөгөөний аль хэсгийг Даниелд ойлгуулахад хамгийн их тустай гэж та бодож байна вэ?

      • Аврагч зарлигуудыг нь дагахын тулд сонгох эрхээ ашигладаг хүмүүст ямар эрх чөлөөг санал болгодог вэ? Зарлигуудаас татгалзсанаар ямар төрлийн боолчлолд орох вэ?

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–7, 11 дэх догол мөр-ийг уншиж, дараах хоёр зарчим Иваны нөхцөл байдалд хэрхэн хэрэгжих талаар бод.

Итгэлээр үйлдэх

  • Хэрэв Иван сүнслэг байдлын хувьд аюултай нөхцөл байдлаас холдох шийдвэртээ эргэлзэж эхэлбэл 5–7-р догол мөр-өөс та түүнтэй юу хуваалцаж болох вэ? Яагаад?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн ойлголттой болохыг эрэлхийлэх

  • 11-р догол мөр-д дурдсан ямар эх сурвалж Иванд хамгийн тустай байна гэж та бодож байна вэ?

  • 2 Нифай 2:27 дахь үнэн түүнд хэрхэн туслах вэ?

Хэвлэх