Семинар
2 Нифай 5:1–9: Бурханы сэрэмжлүүлэг


“2 Нифай 5:1–9: Бурханы сэрэмжлүүлэг,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 5:1–9: Бурханы сэрэмжлүүлэг,’” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 5:1–9

Бурханы сэрэмжлүүлэг

Нифайн гэр бүл цөл рүү зугтсан нь

Нифайд үүнийг хийхэд сэтгэл өвдөм хэцүү байсан байх. Лемен, Лемүел хоёр Нифайг алахаар төлөвлөж байсан тул Нифайг “Бурханы илчлэлт хийгээд сануулгад итгэсэн тэднийг” (2 Нифай 5:6) авч, цөл рүү зугт хэмээн сэрэмжлүүлсэн. Заримдаа биднийг ч гэсэн эргэн тойронд маань байгаа бие махбодын болон сүнслэг аюулын талаар Их Эзэн сэрэмжлүүлдэг. Энэ хичээл танд Их Эзэний таныг хамгаалахын тулд хайраар өгсөн сэрэмжлүүлгийг дагахад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Анхааруулга

анхааруулах тэмдэг
  • Ийм анхааруулах тэмдэг яагаад чухал вэ?

  • Яагаад зарим хүн анхааруулах тэмдгийг талархсан эсвэл залхсан байдлаар хардаг вэ?

  • Та хэзээ сэрэмжлүүлэг авсандаа баярласан бэ?

Өнөөдөр суралцах явцдаа Бурхан яагаад бидэнд сэрэмжлүүлэг илгээдэг тухай бод. Түүний өгсөн сэрэмжлүүлэгт хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн байж болох талаар мөн санахыг хичээ.

Нифайд өгсөн Бурханы анхааруулга

2 Нифай 5:1–9-ийг уншиж, Лихайг нас барсны дараа Нифайг гэр бүлийнхээ сүнслэг удирдагч болсон хойно Их Эзэний түүнд өгсөн сэрэмжлүүлгийг олж мэд.  

5:33

The Nephites Flee into the Wilderness | 2 Nephi 4:17–30; 5:2–6

2 Nephi 4:17–30; 5:2–6 | Nephi’s older brothers are angry with him and want to kill him. The Lord warns Nephi and his people to leave. They settle in a new land and call it “Nephi.”

Гэр бүлүүд нь Нифайг дагахаар уригдсан нифайчуудын нэг өсвөр насны хүүхдийн оронд өөрийгөө тавьж үз.

  • Яагаад орхиж явах нь хэцүү байсан бэ?

  • Нифайг цөл рүү дагах шийдвэр гаргахад танд юу нөлөөлөх вэ?

  • 6-р шүлэг-т цэдэглэснээр түүнтэй хамт явахад юу нөлөөлсөн бэ?

Бидний энэ түүхээс сурч болох нэг үнэн бол хэрэв бид Түүний илчлэлтэд итгэж, Түүний бошиглогчдыг сонсвол Бурхан биднийг аюулаас гэтэлгэдэг явдал юм.

 

3:38

Enemy Territory

President Boyd K. Packer shares an experience in which he was protected during World War II by listening to a prompting from the Spirit and promises youth that they will be protected if they "heed the promptings that come from the Holy Ghost."

дүрс, тэмдэглэх
  1. Хэрэв Бурхан бидэнд хэзээ ч сэрэмжлүүлээгүй бол ертөнц (эсвэл таны хувийн амьдрал) хэрхэн өөр байхыг төсөөлөөд үз. Дараа нь дараах асуултуудын дор хаяж гуравт нь хариул.

    • Бидний өдрүүдэд Бурханы сэрэмжлүүлэг яагаад бидэнд хэрэгтэй гэж та бодож байна вэ?

    • Бурхан тодорхой нөхцөл байдлынх нь талаар Өөрийн сэрэмжлүүлгийг бүх хүнд болон хувь хүнд мэдүүлдэг ялгаатай арга замууд юу вэ?

    • Хэн нэгэн Бурханы сэрэмжлүүлгийг дагахгүй байх ямар шалтгаан байж болох вэ? Мөн эдгээр шалтгааны аль нэгийг хэлсэн хүнд та хэрхэн хариулах вэ?

    • Бурханы сэрэмжлүүлгийг дагаснаар та болон таны хайртай хүмүүс хэрхэн хамгаалагдсан бэ? Хэрэв та тодорхой жишээ бодож олсон бол хуваалц.

Бурхан бошиглогчдоороо дамжуулж бидэнд сэрэмжлүүлэг өгдөг

Бурхан биднийг аюулаас сэрэмжлүүлдэг арга замуудын нэг бол Түүний амьд бошиглогчид юм. Жишээлбэл, 2 Нифай 5:5–6 дээр Нифайн гэр бүлийн олонх нь Их Эзэнээс түүнд өгсөн цөл рүү явах сэрэмжлүүлгийг сонсов. (Мөн Амос 3:7-г үзнэ үү). Мөн бид Бурханы бидэнд өгсөн олон бошиглолын сэрэмжлүүлгийг Түүний судруудаас олж болно.

Эрт үед Бурханы бошиглогчдоор дамжуулан бидэнд өгсөн анхааруулгыг судруудаас хайж олоход цаг гарга. (Зарим жишээ Aлма 41:10; Moронай 10:30, 32; Сургаал ба гэрээ 63:57–58; 89:1–4 зэрэгт багтана.)

дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудын дор хаяж гуравт нь хариул.

    • Өнөөдөр дэлхийд ямар сэрэмжлүүлэг хамгийн их хэрэгтэй гэж та бодож байна вэ?

    • Эдгээр сэрэмжлүүлгийг дагах эсвэл үл тоомсорлох нь ямар үр дагавартай гэж та бодож байна вэ?

    • Эдгээр сэрэмжлүүлэг хэрхэн Бурханы хайрын жишээ болдог вэ?

    • Таны олж мэдсэн сэрэмжлүүлгийг дагах нь Есүс Христтэй илүү адил болоход хэрхэн туслах вэ?

    • Түүний сэрэмжлүүлгийг үл тоомсорлох нь биднийг Түүнээс хэрхэн холдуулах вэ?

Танд өгсөн Бурханы сэрэмжлүүлэг

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015) ийн заасан.

Та нараас амьдралыг ямар ч алдаа гаргахгүйгээр туул гэж хүсэж хүлээдэггүй гэхдээ Ариун Сүнсний өдөөлтөөр эхэлж сэрэмжлүүлэгдэхгүйгээр та нар том алдаа гаргахгүй. Энэхүү амлалт нь Сүмийн бүх гишүүнд өгөгдсөн юм. (Боид К.Пакэр, “Залуучуудад зөвлөх нь,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 20)

2 Нифай 5-аас сурч мэдсэн зүйл болон ерөнхийлөгч Пакэрын мэдэгдэл таны амьдралд хэрхэн хэрэгжих талаар бод. Дараа нь бодол, сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ. Дараах зүйлсийг анхаарч үзэхэд тохиромжтой.

  • Тэнгэрлэг Эцэг миний амьдралд ямар нэг тодорхой зүйлийг Сүнснээс ирэх бодол эсвэл мэдрэмжээр дамжуулан анхааруулж байсан уу?

  • Сүмийн удирдагчид, эцэг эх, санваарын адислалууд эсвэл бусад аргаар дамжуулан Бурханаас ирсэн тусгай сэрэмжлүүлэг надад байдаг уу? Би тэдгээрийг хэрхэн дагаж байна вэ?

  • Тэнгэрлэг Эцэг намайг өнөөдөр сурч мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлээрээ ямар нэг зүйл хийхийг хүсдэг бол тэр нь юу байх вэ?