Семинар
2 Нифай 9:1–26: “Хязгааргүй Цагаатгал”


“2 Нифай 9:1–26: ‘Хязгааргүй Цагаатгал,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 9:1–26,” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 9:1–26

“Хязгааргүй Цагаатгал”

Тэр амьд, Саймон Дюви

Адам, Ева хоёрын Уналтын улмаас бүх хүн төрөлхтөнд тулгарсан нөхцөл байдлын талаар Иаков нифайчуудад заасан. Зөвхөн Есүс Христээр болон Түүний гэтэлгэх хүчээр л хүн төрөлхтөн сүнслэг үхэл, бие махбодын үхэл хоёрыг ялж чадна гэдгийг тэрээр гэрчилжээ. Энэ хичээл танд нүгэл, үхэл хоёрыг даван туулахад Есүс Христийн гүйцэтгэх үүргийг илүүтэй талархан хүлээн авахад тань тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Хэцүү нөхцөл байдал

Дараах нөхцөл байдалд та хэрхэн хариулахаа эргэцүүлэн бод.

2010 оны 8-р сарын 5-нд нэгэн уурхайд нуранги болж, Чилийн 33 уурхайчин уурхайн гүнд гацжээ. Тэд уурхайн босоо амнаас доош газар доор 700 метрийн гүнд жижигхэн аюулгүй газарт хашигдсан байлаа.

Нөхцөл байдал тун хүнд байв. Тэднийг асар их чулуун нуранги гэр орон, гэр бүлээс нь тусгаарлаж байсан юм. Тэдэнд хоол, ундны багахан л нөөц байв. Хэдий тэдэнд багаж хэрэгсэл мөн мэдлэг чадвар байсан ч уурхайн тогтворгүй байдлаас шалтгаалан тэд өөрсдийгөө аварч чадахгүй байсан. Тэдний цорын ганц боломж нь аврах багийнхантай холбоо тогтоож аврагдах явдал л байлаа. (Connie Goulding, “Seeking Rescue,” Ensign, June 2015, 63)

  • Хэрэв та бүхэн тэдний оронд байсан бол танд ямар бодол, мэдрэмж төрөх байсан бэ?

  • Бид өөрсдийн хүчээр даван туулж чадахгүй нөхцөл байдлаас аврагдахын тулд ямар зүйл бидэнд хэрэгтэй вэ?

Адам, Ева хоёрын уналтын улмаас бид бүгдээрээ биеийн болон сүнсний үхэлтэй тулгардаг. Сүнсний үхэл гэж нүглийн улмаас Бурханаас тусгаарлагдахыг илтгэнэ.

2 Нифай 9:10-ыг уншаад, Иаков биеийн болон сүнсний үхлийг хэрхэн харьцуулсныг олж мэд.

  • Таны бодлоор Иаков (биеийн) үхэл, (наманчлаагүй нүглийн улмаас учирсан сүнсний үхэл) тамыг ямар учраас “аймшигт мангас” хэмээн дүрсэлсэн бэ?

Хэрэв бид биеийн болон сүнсний үхлээс аврагддаггүй байсан бол амьдрал ямар байх тухай бод. Биднийг биеийн болон сүнсний үхлээс аврах Гэтэлгэгч нэн хэрэгтэй байгаа талаар та хэн нэгэнтэй хэрхэн ярилцахаа бодож үз. Суралцах явцдаа, Өөрийн Цагаатгалаар дамжуулан бидэнд эдгээр нөхцөл байдлыг даван туулахад тусалдаг Есүс Христэд хэрхэн хандаж байгаа талаараа тунгаан бод.

Биднийг нүгэл, үхлээс чөлөөлөхөд гүйцэтгэх Аврагчийн үүргийн талаар Иаков заасан

дүрс, тэмдэглэх
  1. Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Доорх гурван гарчиг бүхий хүснэгтийг судлах тэмдэглэлдээ зур. Багана бүрд жагсаасан шүлгийг судалж, ойлгож авсан зүйлээ хүснэгтдээ бич. Хичээлийн явцад олж мэдсэн ойлголтоо үргэлжлүүлэн хүснэгтдээ нэмж бич.

Хэрэв Аврагч байгаагүй бол … (2 Нифай 9:7–9)

Аврагч байгаа болохоор … (2 Нифай 9:10–13)

  Хүснэгтдээ санаа бодлоо нэмж бич.

2:15

Why We Need a Savior

What would life be like without a Savior? There would be no joy, no forgiveness, no hope for the future. This Christmas, learn more about the hope, peace and happiness our Savior Jesus Christ can bring into our lives at christmas.mormon.org.

  • Эдгээр шүлгийг судалж байхад тань Есүс Христийн талаар ямар бодол, мэдрэмж төрсөн бэ?

Таны судалсан шүлгүүд дэх Иаковын сургаалыг нэгтгэсэн нэг үнэн бол Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан нүгэл ба үхлийг ялахад бидэнд тусалдаг явдал юм.

  • Тус үнэнийг ойлгох нь таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Есүс Христ нүгэл, үхлийг ялсан тухай мэдлэг хэзээ таны хувьд хамгийн их утга учиртай байсан бэ?

Авралыг хүлээн авахаар сонгох

Хичээлийн эхэнд дурдсан Чилийн уурхайчдын тухай эргэн сана. Энэ түүхтэй үргэлжлүүлэн танилцахдаа тэдний туршлагыг, мөн бидний биеийн болон сүнслэг үхлээс аврагдахын ижил төстэй байдлын талаар бод.

Уурхайчдыг гацсанаас хоёр долоо хоног гаруйн дараа аврагчид тэднийг олж хоол, унд, хэрэгслээр хангах арга олов. Бараг хоёр сарын дараа аврагчид жижиг бүхээгийг доошоо буулгаж, уурхайчдыг нэг бүрчлэн татаж авч болохуйц том нүх гаргаж чаджээ. Уурхайчин бүр бүхээгт орж, өөрсдийнхөө амь насыг энэ төлөвлөгөөнд болон аврагчдад даатгасан юм. Нийт 69 хоног гацсаны дараагаар бүх уурхайчин аврагдав “Seeking Rescue,” Ensign, June 2015, 63–65-ыг үзнэ үү).

  • Энэ түүх, Аврагч биднийг нүгэл, үхлээс аврах хоёрын хооронд ямар ижил төстэй зүйлсийг та харж байна вэ?

  • Таны бодлоор, хэрэв уурхайчдын хэн нэг нь аврах бүхээгт орохоос татгалзсан бол юу болох байсан бэ? Яагаад?

Бие махбодын үхлээс ангижрах нь Аврагчийн бүх хүн төрөлхтөнд барих бэлэг боловч сүнсний үхлээс ангижрах нь зарим талаар бидний хүсэл, үйлдлээс хамаарна.

2 Нифай 9:21–24-ийг уншиж, Аврагч биднийг сүнсний үхлээс аврахын тулд бид ямар ямар сонголт хийх ёстойг эрэлхийл. Хүснэгтийнхээ хоёр дахь баганад Аврагчийн тухай олж мэдсэн зүйлсээ тэмдэглэ.

  • Аврагч биднийг сүнсний үхлээс аврахын тулд бид юу хийх ёстой талаар та юу сурч мэдсэн бэ?

  • Та ямар учраас хэрэв бид эдгээр зүйлийг хийхгүй байх аваас “Бурханы хаант улсад аврагдаж чадахгүй” гэж бодож байна вэ?

Есүс Христийн тухай, мөн Түүний таны төлөө хийсэн зүйлсийн талаар өнөөдөр сурч мэдсэн зүйлсээ хэдэн хором эргэцүүлэн бод. Та магадгүй төрсөн аливаа бодол, бидний хайрт Аврагчид талархсан сэтгэгдлээ тэмдэглэж авч болох юм.