Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 3


“Төгс эзэмших сургаалын давтлага 3,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаалын давтлага 3,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаалын давтлага 3

Ойлгох ба тайлбарлах

Ярилцаж буй өсвөр үеийнхэн

Тодорхой нэг судрын хэсгүүдийг ойлгож, тэдгээрийн зааж буй үнэнийг тайлбарлах чадвартай байх нь төгс эзэмших сургаалыг бүрэн эзэмших үндэс юм. Энэхүү хичээл Мормоны Номын зарим төгс эзэмших сургаалд заасан сургаалыг тайлбарлах дадлага хийх боломжоор ханган, ойлголтыг дээшлүүлэх зорилготой.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг ойлгох

Энэ хүснэгт дэх Мормоны Номын төгс эзэмших сургаалын судрын хэсгээс энэ жил суралцсан сургаалуудынхаа тухай бод.

Эхний 12 төгс эзэмших сургаалын судрын хэсэг ба түлхүүр үг

Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

1 Нифай 3:7

Судрын түлхүүр үг хэллэг

“Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 2:25

Судрын түлхүүр үг хэллэг

“Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө.”

Судрын эшлэл

2 Нифай 2:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Тэд … эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл … боолчлол болон үхлийг сонгох эрхтэй.”

Судрын эшлэл

2 Нифай 26:33

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханд бүгд адил.”

Судрын эшлэл

2 Нифай 28:30

Судрын түлхүүр үг хэллэг

Бурхан “Учир нь болгоогтун, би хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр өгөх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 32:3

Судрын түлхүүр үг хэллэг

“Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 32:8–9

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нар үргэлж залбирах ёстой.”

Судрын эшлэл

Moзая 2:17

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу.”

Судрын эшлэл

Moзая 2:41

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханы зарлигуудыг дагадаг [тэд] … бүх зүйлд адислагдсан болой.”

Судрын эшлэл

Moзая 3:19

Судрын түлхүүр үг хэллэг

“Эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн [бол].”

Судрын эшлэл

Мозая 4:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханд итгэ; … Тэр бүх мэргэн ухааныг эзэмшдэг гэдэгт итгэ.”

Судрын эшлэл

Мозая 18:8–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүрт.”

  • Та эдгээр хэсгийн алийг нь илүү сайн ойлгосон гэж бодож байна вэ?

  • Энэ хэсгийн үнэнийг ойлгоход танд ямар туршлага тусалсан бэ?

  • Та бүхэн аль хэсгийг илүү сайн ойлгохыг хүсэж байна вэ?

Илүү сайн ойлгохыг хүсэж байгаа Мормоны Номын төгс эзэмших сургаалын хэсгүүдээс дор хаяж нэг хэсгийг сонгоод, сургаал юу зааж байгаа талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд туслах дараах дасгалуудын аль нэгийг хийж гүйцэтгэ. Хэрэв та хурдан гүйцэтгэж дууссан бол өөр төгс эзэмших сургаалын хэсгээс сонгож, дасгалыг гүйцэтгэ.

дүрс, тэмдэглэх
  1. А, Б, В, Г дасгалуудыг гүйцэтгэж дуусга.

А дасгал: Дүрслэх

Зураг зурах, нийлүүлэх, meme, word art, word cloud зэргийг эсвэл өөрийн хэсэгт заасан зүйлсийг харуулдаг бусад үзүүлэн материалыг ашигла.

Жишээнүүдийг харах бол дараах холбоос дээр дарна уу.

Дасгал Б: Бусадтай хуваалцах

Судрын хэсгээ заах төлөвлөгөө гарга. Зааж буй сургаалыг тань илүү сайн ойлгоход туслахаар асуух асуултуудаа үүнд тусгаж болно. Та мөн зохиосон асуултуудад тань хариулах эсвэл түлхүүр үг, хэллэгийн утгыг тайлбарлах видео бэлтгэж болно.

Дасгал В: Бие даан суралцах

Судлах түлхүүр үгсийг тухайн хэсгээс сонго. Gospel Library (Сайн мэдээний сан) апп, бусад Бурханаас томилогдсон эх сурвалж, боломжит холбогдох эшлэлүүд эсвэл ойлголтыг тань гүнзгийрүүлэх Сүмийн удирдагчдын хэлсэн мэдэгдэл зэргийг судрын судлалдаа ашигла. Дээрх зүйлсэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу заасныг оролцуулан сурч мэдсэн зүйлээ тэмдэглэж ав.

Дасгал Г: Харьцуулалт хийх

Тухайн хэсгийг эсвэл тухайн хэсгээс тодорхой нэг үг хэллэгийг илэрхийлэх биет эд зүйлс, загварыг үүсгэх буюу таниулах. Жишээлбэл: 2 Нифай 2:27 дээр бид “эрх чөлөө ба мөнх амьдралыг сонгох эрх чөлөөтэй” гэдгийг харуулахын тулд нэг гартаа түлхүүр, нөгөө гартаа “боолчлол ба үхлийг” төлөөлөн цоож барьж үзүүлж болно.

дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

    • Таны бодлоор, ямар учраас сонгосон энэ үнэнээ ойлгох нь танд чухал вэ?

    • Судрын энэ хэсгийг ойлгох нь Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд эсвэл Түүнтэй илүү адил болоход тань хэрхэн туслах вэ?