“2 Нифай 9:27–49: ‘Сүнсээ бодох нь мөнх амьдрал,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“2 Нифай 9:27–49,” Мормоны Номын багшийн гарын авлага
2 Нифай 9:27–49
“Сүнсээ бодох нь мөнх амьдрал”
Таны үйлдэл, хандлага таныг хааш нь хөтлөх талаар та хэр зэрэг боддог вэ? Есүс Христ бүх хүн төрөлхтнийг Уналтын үр дагавраас аврах хүчтэй болохыг тунхагласныхаа дараа Иаков биднийг Их Эзэнээс холдуулах үйлдэл, хандлагаас сэрэмжлүүлсэн. Тэрээр Есүс Христийн талаар мөн Түүнд хүрч аврагдахын тулд бид юу хийж болохыг гэрчилсэн. Энэ хичээл танд аз жаргалгүй байдалд хүргэх, Есүс Христээс салгах зан үйлээс зайлсхийхэд тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бурханаас холдох нь
Амьдралдаа Бурхантай ойр байгаагаа мэдэрсэн үеэ мөн Түүнээс хол байгаа мэт санагдсан үеэ бод. Энэ үр дүнд хүргэж болох ямар ямар үйлдэл байж болох вэ?
-
Та юу олж мэдсэн бэ?
-
Таны бодлоор, 2 Нифай 9:49-д тайлбарласан мэдрэмжийг мэдрэхэд Иаковт юу тусалсан бэ?
Амьдралынхаа талаар, яг одоо Бурхантай хэр ойр санагдаж байгаа тухайгаа бод. 2 Нифай 9-өөс Иаковын номлолыг судалж байхдаа Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд илүү ойртоход тань туслах сургаалуудыг хайж ол.
“Миний үгийг чих тавин сонс”
Нүгэл ба үхлийг даван туулахад бидэнд тусалсан Есүс Христийн үүргийн талаар заасныхаа дараа (2 Нифай 9:1–26-г үзнэ үү) Иаков нифайчуудад Аврагчаас холдуулах хандлага, зан үйлийг сэрэмжлүүлэв.
2 Нифай 9:27–38-ыг уншихдаа Иаковын анхааруулсан хандлага, зан үйлийг хайж ол. Уншиж байхдаа эдгээрийг жагсаан тэмдэглэж болно.
Иаковын сэрэмжлүүлсэн зан үйл тус бүр өнөөгийн өсвөр насныханд хэрхэн хамаарах тухай бодож үз. Жишээлбэл: Дийлэнх өсвөр насныхан хүн амины хэрэгт оролцдоггүй ч 35-р шүлэг хүчирхийлсэн бодол, мэдрэмж, зан үйлээс сэргийлэхэд та бүхэнд тусална (Матай 5:21–22, 38–42-ыг үзнэ үү).
Иаковын сэрэмжлүүлсэн хандлага, зан үйлийг харуулсан хүнийг “биеэ бодсон” гэж тодорхойлж болно (2 Нифай 9:39).
2 Нифай 9:39-ийг уншиж, биеэ бодох, сүнсээ бодохын үр нөлөөний талаар Иаковын юу зааж сургасныг олж мэд.
-
Та юу олж мэдсэн бэ?
-
Таны бодлоор “сүнсээ бодох” гэдэг нь ямар утгатай вэ?
Энэ шүлгээс бид биеэ бодсоноор сүнсний үхэлд хүргэдэг болохыг мэдэж авсан. Сүнсээ бодох нь мөнх амьдралд хүргэнэ.
-
Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлийн талаар та бүхэнд ямар мэдрэмж, бодол төрж байна вэ?
Израилын Ариун Нэгэнд ир
2 Нифай 9:27–38-д Иаковын жагсаасан биеэ бодох зан үйлийн талаар эргэн тунгаа. Эдгээр анхааруулгын аль нь танд хамгийн хэцүү санагдаж байна вэ? Эдгээр өөрчлөлтөөс аль нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойртоход тань тусална гэж бодож байна вэ? Өөрийн хэрэгжүүлж чадах тодорхой алхмуудыг бодож үз.
Та 2 Нифай 9:40–45-д дурдсан Иаковын үгийг өөрийн нөхцөл байдалд тусган бод. Өнөөгийн нөхцөл байдалд тус болох түүний сургаал, ялангуяа Аврагчийн тухай сургаалыг олж үз.
-
Ямар үг, хэллэг танд илүү утга учиртай санагдсан бэ? Яагаад?
-
“Израилын ариун Нэгэний сүр жавхланг” (40-р шүлэг) санах нь сүнсээ илүүтэй бодоход тань хэрхэн туслах вэ?
Өнөөдөр хичээлийн туршид юу сурч мэдэж, мэдэрсэн тухайгаа цаг гарган эргэцүүлэн бод. Өөрт төрсөн сэтгэгдэл, бодол санаагаа болон хэрэгжүүлэхийг хүссэн үйлдлээ судлах тэмдэглэлдээ тэмдэглэж ав. Их Эзэнд ойр байх хүчин чармайлт гаргаснаар Тэрээр таныг адисалж болохыг сана.