“2 Нифай 11: Христийн гэрчүүд,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“2 Нифай 11,” Мормоны Номын багшийн гарын авлага
2 Нифай 11
Христийн гэрчүүд
Таныг Христийн гэрчүүдийн талаар бодоход хэн таны бодолд орж ирдэг вэ? Нифай өөрийн ах Иаков, бошиглогч Исаиа нарын гэрчүүдэд маш их хайртай байсан тул Есүс Христийн талаарх өөрийн гэрчүүдийн хамт тэдгээрийг тэмдэглэсэн. Энэ хичээл суралцагчдын Есүс Христийн бодит байдлын талаарх гэрчлэлийг бэхжүүлэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Гэрчлэлийн ач холбогдол
Та өчигдөр оройн 18:00 цагаас 19:00 цагийн хооронд хаана байсан тухайгаа батлах хэрэгтэй боллоо гэж төсөөл.
-
Тухайн цагт юу хийж байснаа та хэрхэн батлах вэ?
-
Таны хаана байсныг батлах гэрчүүд бий юү?
-
Ямар учраас бидний үнэний эрэлд эдгээр гэрч чухал вэ?
2 Нифай 11:2–3-ыг уншаад, Нифайн дурдсан гэрчүүдийг болон тэдний туршлагын тухай хайж ол.
-
Эдгээр гурван хүн ямар учраас хүчирхэг гэрчүүд вэ?
-
Та тэднээс юу олж мэдэхийг хүсэж байна вэ?
-
3-р шүлэг-ээс Бурханы тухай ямар үнэнийг олж мэдсэн бэ?
2 Нифай 11:46-г уншаад, Нифайн хүмүүстээ юу мэдүүлэхийг хүссэнийг хайж ол.
2 Нифай 11-ээс бидний олж мэдэж болох нэг үнэн бол Тэнгэрлэг Эцэг Хүүгийнхээ бодит байдлын талаар гэрчлэхийн тулд гэрчүүдийг илгээдэг гэх үнэн юм.
-
Таны бодлоор, Тэнгэрлэг Эцэг Хүүгээ гэрчлүүлэхээр гэрч ашигладаг шалтгаан нь юу вэ?
Аврагч Есүс Христийн тухай өөрийн итгэл, мэдрэмжээ тунгаан бодоход хэдэн хором зарцуул. Аврагчийн гэрчүүдийн тухай мөн тэд танд болон Түүний талаарх таны итгэлд хэрхэн нөлөөлсөн тухай бод. Энэ хичээлийг үргэлжлүүлэхдээ, гэрчүүд таны амьдралыг бэхжүүлэх, мөн тус болох арга замыг эрэлхийл.
2 Нифай 11-ийн өмнө Нифай өөрийн дүү Иаковын сургаал, гэрчлэлийг оруулсан байдаг. 2 Нифай 11-ийн дараа Нифай бошиглогч Исаиагийн сургаал, гэрчлэлийг оруулсан. 3-р шүлэг дэх Иаковын нэрийн хажууд “2 Нифай 9–10 бол Иаковын гэрч” харин 2-р шүлэг дэх Исаиагийн нэрийн хажууд “2 Нифай 12–24 бол Исаиагийн гэрч” гэж тэмдэглэж авч болох юм.
Есүс Христийн гэрчүүд
Энэ хичээл Есүс Христийн талаарх хувийн гэрчлэлээ гүнзгийрүүлэхэд тань тусална. Түүнийг амьд гэдгийг та аль хэдийн мэдсэн эсвэл Түүнийг бодитой эсэхэд эргэлзсээр байгаа эсэхээс тань үл хамааран Ариун Сүнс Бурханы сонгосон гэрчүүдээр дамжуулан Түүнийг илүү сайн таньж мэдэхэд танд туслах болно. Түүний тухай таны одоогийн гэрчлэлийн гүн гүнзгий байдлаас илүү Түүнийг цаашид илүү таньж мэдэх таны хүсэл чухал юм.
Есүс Христийн дараах гэрчүүдээс дор хаяж хоёрынх нь бичвэрийг судал. Судлахдаа сурч мэдсэн, мөн мэдэрсэн зүйлээ бичиж тэмдэглэ.
-
Иаков—Иаковын 2 Нифай 9–10-т хуваалцсанаас өөрт утга учиртай санагдсан Христийн гэрчлэл эсвэл сургаалыг ол. (Боломжит шүлгүүдэд 2 Нифай 9:10–12, 20–23, 41; 10:25-ыг багтаасан болно.)
-
Исаиа—2 Нифай 12–24-т Исаиагийн хуваалцсанаас өөрт утга учиртай санагдсан Христийн гэрчлэл эсвэл сургаалыг ол. (Боломжит шүлгүүдэд 2 Нифай 16:1–3; 17:14; 19:6–7; 22:2; 24:3-ыг багтаасан болно.)
-
Нифай—Нифайн хувийн тэмдэглэлээс өөрт утга учиртай санагдсан Христийн гэрчлэл эсвэл сургаалыг ол. (Боломжит шүлгүүдэд 1 Нифай 11:31–33; 19:8–10; 2 Нифай 4:18–21; 25:26, 29-ийг багтаасан болно.
Орчин үеийн Христийн гэрчүүд
Нифай “Бурхан илүү олон гэрчийг илгээх болно” (2 Нифай 11:3) хэмээн гэрчилснийг сана. Эдгээр гэрчийн зарим нь Түүний хожмын үеийн Төлөөлөгчид юм.
Есүс Христийн таны гэрч
Нифай Есүс Христийн бодит байдлын талаар гэрчлэхийн тулд өөрийн биширдэг бошиглогч (Исаиа), биечлэн таньдаг хэн нэгэн (түүний ах Иаков), өөрийн гэрчлэл гурвыг гурван гэрчээр сонгосныг анзаарна уу.