Семинар
2 Нифай 16: “Түмний Их Эзэн ариун, ариун, ариун”


“2 Нифай 16: ‘Түмний Их Эзэн ариун, ариун, ариун,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 16,” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 16

“Түмний Их Эзэн ариун, ариун, ариун”

Зураг
Христ ба Бүтээлт, ЖД Салливан

Үгээр илэрхийлэх аргагүй ямар нэгэн туршлагыг та олж авч байсан уу? Их Эзэнийг бүх алдар суутай нь харсан тухайгаа бичих үед Исаиад яг ийм байсан байж магадгүй юм. Исаиа Их Эзэний хүч чадал, ариун байдал, өөрийн зохисгүй мэдрэмжийг дүрслэн, энэ түүхээ илэрхийлэхийн тулд бэлгэдлийн хэл ашигласан. Их Эзэн түүнийг нүглээс нь ариутгаж, бошиглогчоор дуудсан. Энэ хичээл Их Эзэний таныг уучилж, ариутгах чадварыг танин мэдэхэд тань тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христийн алдар суу, хүч чадал

Зарим бошиглогч, мөн бусад хүнд Есүс Христийг бүх гайхамшигт алдар суутай нь харах завшаан тохиосон.

  • Их Эзэн дэлхийн түүхийн туршид өөр өөр хүмүүст ирсний зарим шалтгаан нь юу вэ?

Цаг гаргаж, дараах зургуудыг хараад, аль түүх танд хамгийн их таалагдаж буйг бодож үз.

Зураг
Хувиралт, Карл Блок

Хувиралт, Карл Блок

Зураг
Христ Өгөөмөр нутагт, Симон Дьювэй

Христ Өгөөмөр нутагт,, Симон Дьювэй

Зураг
Анхны үзэгдэл, Волтэр Рэйн

Анхны үзэгдэл, Волтэр Рэйн

Зураг
Есүс Христ бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери нарт үзэгдсэн нь, Волтэр Рэйн

Есүс Христ бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери нарт үзэгдсэн нь, Волтэр Рэйн

  • Ямар бодол, мэдрэмжээр та Их Эзэний оршихуйг мэдэрч болох вэ?

Бошиглогчоор дуудагдахдаа Исаиа Их Эзэнийг бүх алдар сууд нь харсан. Тэрээр энэ түүхээ тэмдэглэж, үүнийг нь Нифай бичвэртээ оруулсан. (Исаиа 6, 2 Нифай 16-г үзнэ үү.)

2 Нифай 16:1–4-ийг уншиж, Исаиагийн харсан зүйлээ хэрхэн дүрсэлснийг хайж ол. Исаиа өөрийн түүхийг дүрслэхдээ бэлгэдлийн хэл ашигласан тул дараах тайлбар тустай байж болох юм.

  • Хормой: Их Эзэний зөв байдал, хүч чадал, цэвэр ариун байдлыг бэлгэдэх Түүний нөмрөгийн доод хэсэг. Энэ нь “ариун сүмийг дүүргэсэн” (2 Нифай 16:1) болохыг Исаиа харсан нь ач холбогдолтой юм.

  •   Серафимын далавч нь хөдөлж, үйлдэх хүчийг нь бэлгэддэг (Сургаал ба Гэрээ 77:4-ийг үзнэ үү).

  • Уур буюу үүл: Ихэвчлэн Бурханы оршихуйн бэлгэдэл болдог (Гэтлэл 19:18; Илчлэл 15:8-ыг үзнэ үү).

  • Эдгээр шүлгийн ямар үг, хэллэг танд Их Эзэний алдар сууг ойлгоход тусалж байна вэ?

  • Хэрэв та үүнийг харсан бол хэрхэн хүлээн авах байсан бэ?

2 Нифай 5-ыг уншиж, Исаиа Их Эзэнийг хараад, хэрхэн хүлээн авсныг олж мэд.

  • Исаиагийн нүгэл, сул талаа мэддэг байсныг ойлгоход аль үг, хэллэг тусалж байна вэ?

  • Өнөөдөр хүмүүсийн Бурханы өмнө бохир эсвэл зохисгүй мэт мэдэрч болох зарим шалтгаан юу вэ?

  • Бид Их Эзэнд илүү ойртох тусам алдаагаа таних нь ямар талаараа сайн байж болох вэ?

Их Эзэн бидний нүглийг хүслээрээ арилгадаг.

Исаиа 16:6–7-г уншиж, Исаиад юу тохиолдсоныг олж мэд. Эрт цагт тахилын ширээг ариун сүмд мөргөл үйлдэхэд ашиглаж байсныг санах нь тустай.

  • Болсон явдлыг та хэрхэн дүгнэх вэ?

  • Таны бодлоор энэ нь юуг бэлгэдэж байна вэ?

Исаиагийн тахилын ширээн дээрх туршлага, энэ нь нүглийг уучлах, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан ариусах тухай хэрхэн сургаж буй талаар бод.

  • Таны бодлоор Их Эзэн нүглийг нь арилгасан нь Исаиад хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Эдгээр шүлэг танд Их Эзэний тухай ямар үнэнийг ойлгоход тусалж байна вэ?

Их Эзэн биднийг ариусгаж чадна гэсэн нэг үнэнийг бид мэдэж авч чадна.

Заримдаа бид энэ үнэний ач холбогдлыг мэдэрч, санахгүй байж магадгүй. Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Брадли Р.Вилкокс ах Дэмон гэх нэгэн залуугийн үгийг ийн хуваалцсан. Энэ залуу гэм нүглийнхээ талаарх өөрийн бодол санаа, мэдрэмжийг хуваалцжээ.

Дэмон …“Би юмыг зөв хийхгүй бас наманчилж чадахгүй байгаадаа үргэлж ичдэг байсан” гэж бичсэн байв. Тэр “Би үргэлж аймшигтай мэдрэмж тээж явах ёстой юм байна гэж бодсон. Илүү сайн хичээж, асуудлаа бүрмөсөн даван туулахад бэлэн биш байгаа болохоор Бурхан намайг үзэн ядаж байгаа байх гэж би бодож байлаа. Би долоо хоног, заримдаа бүр бүтэн сарын турш уруу татагдахгүй явдаг байсан ч эргээд унах үедээ ‘Би хэзээ ч хангалттай сайн байж чадахгүй юм байна. Тэгэхээр хичээгээд ч яах юм билээ?’ гэж боддог байсан” гэж хэлж билээ. (Брадли Р.Вилкокс, “Зохистой байна гэдэг нь ямар ч дутагдалгүй гэсэн үг биш,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган)

  • Дэмон шиг залуу эр ямар учраас ийм бодолтой байж болох вэ?

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах бичих дасгалыг гүйцэтгэ.

Дэймон шиг хүнд туслах боломж танд байна гэж төсөөл. Исаиагийн түүхийг эргэн сана. Мөн Аврагчийн талаар мэдэх зүйлээ хуваалцаж болох талаар бодож үз. Тустай байж болох зүйлсээ бичиж тэмдэглэ. Та мөн тайлбартаа ашиглаж болох ямар ч судар эсвэл Сүмийн удирдагчдын хэлсэн үгийг эрэлхийлж болно. Дараах жишээнүүд тустай байж болох юм.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф ийн заасан.

“Бурханд дутагдалгүй хүн хэрэггүй. Тэрээр ‘зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюун’ [Сургаал ба Гэрээ 64:34]-аа өргөх хүмүүсийг эрэлхийлдэг бөгөөд тэднийг ‘Христэд төгс болгох болно’ [Моронай 10:32–33]” хэмээн хэлсэн. (Dieter F. Uchtdorf, “Five Messages That All of God’s Children Need to Hear” [Brigham Young University devotional, Aug. 17, 2021], 3, speeches.byu.edu)

Шинэ хэтийн төлөв

2 Нифай 16:8-ыг уншиж, Исаиа Их Эзэнээр ариусгагдсаныхаа дараа юу хийснийг олж мэд.

  • Таны бодлоор, Исаиагийн ариусгагдсан туршлага 8-р шүлэгт хариулахад нь хэрхэн нөлөөлсөн бэ?

Исаиа үзэгдэл харсныхаа дараагаар Их Эзэнд чин хүслээр зүтгэсэн. Дараагийн хэдэн арван жилд тэрээр Иудагийн ард түмнийг удирдан чиглүүлэхэд тусалсан. Исаиагийн сургаал, бичээсүүд тоо томшгүй олон хүнийг урамшуулсан бөгөөд Аврагч түүнийг бусад бошиглогчоос илүү эш татсан.

Дэмон ч бас өөрчлөгдсөн. Сүмийн удирдагчийн тусламжтайгаар Их Эзэн түүнийг ууртай шүүлтээр бус харин өршөөлөөр харж, түүнийг сайжруулахад нь туслахыг хүссэн гэдгийг Дэмон ойлгосон. Бурханы тухай шинэ үзэл бодолтой болсон үедээ Дэмоны хэлсэн үгийг унш.

“Одоо би хийсэн зүйлсийнхээ төлөө өөрийгөө үзэн ядахаас илүүтэй хийсэн зүйлийнх нь төлөө Есүсийг хайрлахад илүү их цагийг зориулдаг болсон” гэж Дэмон хэлжээ. (Брадли Р.Вилкокс, “Зохистой байна гэдэг нь ямар ч дутагдалгүй гэсэн үг биш,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган)

  • Аврагчийн Цагаатгал, хайр, өршөөлийг мэдрэх нь таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

Энэ бүлгийг судалж дуусгаад, дараах асуултыг тунгаан бод.

  • Таны бодлоор, та амьдралдаа Аврагчийн хайр, өршөөлийг илүү гүнзгий мэдрэхийн тулд юу хийж чадах вэ?

Хэвлэх