Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 4


“Төгс эзэмших сургаалын давтлага 4,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаалын давтлага 4,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаалын давтлага 4

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг амьдралд хэрэгжүүлэх

Мормоны Номын хуулбарууд

Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход туслах судруудыг агуулсан сургаал, зарчмуудыг ашиглан, амьдралдаа судруудыг хэрэгжүүлдэг. Энэхүү хичээл Мормоны Номын төрөл бүрийн төгс эзэмших сургаалын хэсэгт заасан сургаалыг хэрэгжүүлэхэд тань туслах зорилготой.

Энэ нь өөрчлөлт авчрах болов уу?

  • Чамд судрын дуртай хэсэг байдаг уу? Яагаад үүнд дуртай болсон бэ?

Бид ихэвчлэн өөрт утга учиртай санагдсан хэсгүүдийг амьдралдаа хэрэгжүүлдэг. Жишээлбэл: Тэдгээр нь хэцүү асуултад хариулахад, хүнд хэцүү цаг үед бидэнд амар амгаланг авчирч эсвэл гэрчлэлээ бий болгоход тусалж чадна.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг унш ChurchofJesusChrist.org.

0:59

Бид судраас Түүнийг сонсож чадна. Судрууд бидэнд Есүс Христийн тухай, мөн Түүний сайн мэдээ, Цагаатгалын цар хүрээ, Эцэгийн маань аз жаргалын болон гэтэлгэлийн агуу төлөвлөгөөний талаар заадаг. Өдөр бүр Бурханы үгэнд шимтэх нь гай гамшиг улам бүр ихсэж буй энэ үед сүнслэг байдлын хувьд амьд гарахад нэн чухал. Өдөр бүр Христийн үгэн дээр найрладаг байвал Христийн үг бидэнд төсөөлж ч байгаагүй саад бэрхшээлтэй тулгарах үед юу хийхийг хэлж өгөх болно. (Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 110)

  • Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлээс юу таны анхаарлыг татсан бэ?

Мормоны Номын төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэг

Судрыг хэрэгжүүлнэ гэдэг нь хэрэгтэй судрын хэсгүүдээ тодорхойлж, тэдгээрийг бидэнд заасны дагуу үйлдэл хийнэ гэсэн үг юм. Энэ үйл ажиллагааг ойлгоход туслахын тулд дараах хувилбаруудыг унш.

  • Гильермо хэцүү шийдвэр гаргах гэж байгаа бөгөөд буруу сонголт хийх вий гэж айж байгаа.

  • Мэггид тодорхой нэг тушаалыг сахихад хэцүү байгаа.

Дараах Мормоны Номын төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг унш. Гильермод эсвэл Мэггид хэрэгжүүлэхэд нь боломжтой эшлэлүүдийг хайж ол. Хэрэв та тодорхой хэсэг тусалж магадгүй хэмээн бодож байвал зөвхөн доор жагсаасан судрын түлхүүр үг хэллэгийг бус, бүх хэсгийг унш.

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

1 Нифай 3:7

Судрын түлхүүр үг хэллэг

“Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 2:25

Судрын түлхүүр үг хэллэг

“Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө.”

Судрын эшлэл

2 Нифай 2:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Тэд … эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл … боолчлол болон үхлийг сонгох эрхтэй.”

Судрын эшлэл

2 Нифай 26:33

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханд бүгд адил.”

Судрын эшлэл

2 Нифай 28:30

Судрын түлхүүр үг хэллэг

Бурхан “хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр өгөх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 32:3

Судрын түлхүүр үг хэллэг

“Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 32:8–9

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нар үргэлж залбирах ёстой.”

Судрын эшлэл

Moзая 2:17

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу.”

Судрын эшлэл

Moзая 2:41

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханы зарлигуудыг дагадаг [тэд] … бүх зүйлд адислагдсан болой.”

Судрын эшлэл

Moзая 3:19

Судрын түлхүүр үг хэллэг

“Эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн [бол].”

Судрын эшлэл

Мозая 4:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханд итгэ; … Тэр бүх мэргэн ухааныг эзэмшигч гэдэгт итгэ.”

Судрын эшлэл

Мозая 18:8–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүрт.”

Судрууд хэрхэн тусалж чадах вэ?

  • Төгс эзэмших сургаалын ямар ямар хэсэг Гильермод эсвэл Мэггид тусалж чадах вэ? Яагаад?

  • Эдгээр шүлэгт заасан үнэний ачаар Гильермо, Мэгги хоёр юу хийж болох вэ?

Судруудыг амьдралдаа хэрэгжүүлэх

Ямар хэрэгцээ эсвэл бэрхшээл байгаа тухайгаа тунгаан бод. Магадгүй танд сургуультай холбоотой тусламж, эцэг эх, ах эгч нартайгаа харилцах харилцаагаа сайжруулах, наманчлахын тулд Христэд итгэх илүү их итгэл эсвэл тэвчээр хэрэгтэй байж магадгүй юм. Судлах тэмдэглэл дээрээ өөрийн асуудал, бэрхшээлийг жагсаан бич. Санаанд тань орж ирсэн бүх зүйлээ багтаахыг оролд.

Бичсэн хэрэгцээ, бэрхшээлээсээ нэгийг сонго.

Төгс эзэмших сургаалын судрын түлхүүр үг хэллэгүүдийг уншаад, таны хэрэгцээ, бэрхшээл эсвэл сорилтыг шийдэж болох үгсийг олж мэд. Төгс эзэмших сургаалын олон хэсэг тусалж болно. Суралцаж байхдаа Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг эрэлхийл.

дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултад хариулж, мэдэгдлүүдээс хоёрыг нь гүйцээ.

  • Та төгс эзэмших сургаалын ямар судрын түлхүүр үг хэллэгийг сонгосон бэ?

    1. Энэ шүлэг миний асуудалд … байдлаар тусалсан …

    2. Энэ шүлэг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг ойлгоход эсвэл дагахад надад … тусалдаг

    3. Эдгээр шүлэг дэх үнэнүүдийн дагуу амьдрах нь надад аз жаргал авчирна гэдэгт би итгэдэг, учир нь …