Семинар
2 Нифай 31:14–21: “Та нар урагш тэмүүлэх ёстой”


“2 Нифай 31:14–21: ‘Та нар урагш тэмүүлэх ёстой,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 31:14–21” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 31:14–21

“Та нар урагш тэмүүлэх ёстой”

Өсвөр үеийнхэн ууланд явган аялж байна

Заримдаа мөнх амьдралд хүрэх аялал хэцүү санагдаж магадгүй. Бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр биднийг энэ аялалд ганцаарaнг нь орхиогүй; Тэд бидэнд энэ замын турш туслахыг хүсдэг. Энэ хичээл танд урагш тэмүүлж, эцсээ хүртэл тэвчих хүслээ нэмэгдүүлэхэд тань туслах бөгөөд ингэснээр та хэзээ нэгэн цагт эцсийн зорьсон газар болох Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрах мөнх амьдралд хүрэх болно.

Бидний холын зайн аялал

  • Холын зайн уралдаанд ямар зүйл гүйгчийг бууж өгөхөд хүргэх вэ?

  • Уралдаан улам хэцүү болох үед юу гүйгчид үүнийг дуусгах урам зориг өгөх вэ?

  ChurchofJesusChrist.org   

2:54

Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрах амьдралд хүрэх аяллаа холын зайн уралдаантай харьцуул. Дараах асуултыг тунгаан бод.

  • Тэнгэрлэг Эцэг рүү буцах аян замд урагш тэмүүлэхэд юу таныг өдөөж байна вэ? Эсвэл юу өдөөж болох вэ?

  • Танд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

Та энэ хичээлийг судлахдаа сорилт бэрхшээлийг даван туулж, Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиход тань туслах үнэн эсвэл ойлголтыг олж мэд.

Тэнгэрлэг урилга

Нифай бүлэг хүнд зааж байгаа нь

Баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авах талаар заасныхаа дараа Нифай Тэнгэрлэг Эцэгээс ирсэн шууд эшлэлийг ашиглан, Христийн сургаалын өөр нэг чухал талыг заажээ. 2 Нифай 31:15-ыг уншаад, Тэнгэрлэг Эцэг юу заасныг хайж ол.

  • Эцсээ хүртэл тэвчих гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та нар бодож байна вэ?

  • Аврагчийн жишээг дагаж тэвчих, зүгээр л тэвчих хоёрын хооронд ямар ялгаа байгаа гэж та бодож байна вэ?

Нифай Тэнгэрлэг Эцэг рүү буцах аяллыг төсөөлөхөд маань туслахын тулд дүрслэл ашигласан. 2 Нифай 31:17–20-ийг уншаад, Нифайн дүрсэлсэн замын зургийг зур. Зам дээрх өөр өөр тал юуг илэрхийлж байгааг тэмдэглэ.

  • Сурч мэдсэн зүйлээ та хэрхэн нэгтгэн дүгнэж хэлэх вэ?

Эдгээр шүлгээс бидний сурч мэдсэн нэг зүйл бол бид Аврагчийн үлгэр жишээг дагаж, эцсээ хүртэл тэвчвэл Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрах мөнх амьдралыг хүлээн авах болно гэсэн зарчим юм.

  • Та яагаад Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрах мөнх амьдралыг хүлээн авахыг хүсэж байна вэ?

Урагш тэмүүлэх

19–20-р шүлэг-т Нифай мөнх амьдралд хүрэх зам руу урагш тэмүүлэхэд шаардлагатай янз бүрийн хандлага, үйлдлүүдийг бичиж жагсаасан. Эдгээр шүлгийг уншиж үзээд, олж мэдсэн хандлага, үйлдлээ зурсан замынхаа дагуу жагсаан бич.   ChurchofJesusChrist.org 

5:10

Та цаг гаргаад, эдгээр хандлага, үйлдлийг хэр сайн ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж байгаагаа 1–5 (1 бага; 5 өндөр) оноогоор үнэл.

Ойлгохыг эсвэл амьдралдаа илүү хэрэгжүүлэхийг хүсэж буй аль нэг үг хэллэгийг сонго. Таны ойлголтыг сайжруулахад туслах судар эсвэл эшлэлийг ол. Судруудын удирдамж, Gospel Library (Сайн мэдээний номын сан) апп, Ерөнхий чуулган дээр хэлсэн үг, бусад найдвартай эх сурвалж ашиглах талаар бодож үз.

  • Та сонгосон хандлага, үйлдлийнхээ талаар юу мэдэж авсан бэ?

  • Таны сонгосон хандлага ба үйлдлийг хэн нэгэнд харуулах нь ямар санагдаж болох вэ?

  • Тэнгэрлэг Эцэг таныг эсвэл таны таньдаг хэн нэгнийг эдгээр хандлага эсвэл үйлдлээс болж адислахыг та хэзээ мэдэрсэн бэ?

Таны хувь хүний аялал

 

2:54

Өөрийн амьдралыг болон Тэнгэрлэг Эцэг рүү буцах аяллынхаа талаар бод. Та эцсээ хүртэл тэвчихийн тулд юу хийж байгаагаа тунгаан бод.

  1. Дараах асуултуудын нэгд хариул.

  • Та өнөөдөр Тэнгэрлэг Эцэг рүү тэмүүлэхэд тань туслах юуг сурч мэдсэн бэ?

  • Та өнөөдөр сурч мэдсэн зүйлээ хэрхэн хэрэгжүүлэх вэ? (Жишээлбэл: Та судалсан үг хэллэгүүдийнхээ аль нэгийг амьдралдаа илүү хэрэгжүүлэх нь дээр байж болох юм.)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах үгийг уншиж, бичсэн зүйлээ тунгаан бод.   ChurchofJesusChrist.org.

19:24

Хэрэв бид зүрх сэтгэлээ Бурханд өгөөд, Их Эзэн Есүс Христийг хайрлаж, сайн мэдээний дагуу амьдрахаар чадахынхаа хэрээр хичээхэд хэдийгээр бидэнд үргэлж тэгж санагдахгүй ч, маргааш болон цаашдын бүх өдөр гайхамшигтай байх болно. Яагаад? Учир нь Тэнгэрлэг Эцэг үүнийг хүсдэг учраас! Биднийг адислахыг хүсдэг. Өгөөжтэй, элбэг дүүрэн мөнхийн амьдрал бол Түүний хүүхдүүддээ өгсөн нигүүлсэнгүй төлөвлөгөөний гол зорилго нь билээ. Энэ төлөвлөгөө нь “Бурханыг хайрладаг … хүмүүст тохиолддог, бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг” хэмээх үнэн дээр суурилсан байдаг. Тиймээс үргэлжлүүлэн хайрла. Үргэлжлүүлэн зүтгэ. Үргэлжлүүлэн найд. Үргэлжлүүлэн итгэ. Үргэлжлүүлэн өсөж хөгж. Тэнгэр таныг өнөөдөр, маргааш, мөнхөд уухайлан дэмжих болно. (Жэффри Р.Холланд, “Маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 116)