Семинар
2 Нифай 32:1–7: “Христийн үгэн дээр найрла”


“2 Нифай 32:1–7: ‘Та нар урагш тэмүүлэх ёстой,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 32:1–7,” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 32:1–7

“Христийн үгэн дээр найрла”

Зураг
Оройн хоолоо зооглож буй гэр бүл

Амтат хоолоор дүүрэн баярын зоогийн зураг. Та өөрийгөө ийм найрыг хэрхэн таашааж байна гэж харж байна вэ? Нифай хүмүүстээ гэрээний замаар Есүс Христийг дагахыг заасныхаа дараа, тэд баптисм хүртсэнийхээ дараа юу хийхээ мэдэхгүй хэвээр байгааг мэдэрчээ. Тэрээр хариуд нь тэднийг “Христийн үгэн дээр найрлахыг” уриалан, Аврагчийн үг тэднийг урагш чиглүүлнэ хэмээн итгүүлсэн (2 Нифай 32:3). Энэ хичээл таныг Есүс Христийн үгэн дээр найрлахад туслах зорилготой.

Хоолны цаг!

Дараах зургуудыг ажиглан, амттан идэх, хоол идэх, онцгой хүлээн авалт дээр найрлах зэргийн ижил ба ялгаатай талуудын талаар бод.

Зураг
гадил
Зураг
аягатай будаа
Зураг
хүндэтгэлийн зоог
  • Та ямар ижил ба ялгаатай талуудын талаар бодсон бэ?

  • Хэрэв бид Христийн үгийг судлах явцыг эдгээр гурван хооллох аргатай харьцуулбал тус бүр нь юуг илэрхийлэх вэ?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг удирдамж, чиглэл, тусламж, тайтгарлаар адислахыг хүсдэг. Хамгийн сүүлд хэзээ Аврагчийн үгийг судалсан тухайгаа бод. Та тухайн үеийг амттан эсвэл хоол идэж буйгаар эсвэл найрлаж байгаагаар төсөөлж байна уу? Өнгөрсөн сард эсвэл өнгөрсөн долоо хоногт юу болсон бэ? Үргэлжлүүлэн суралцахдаа Христийн үгийг судлах нь таны амьдралыг хэрхэн адисалдаг болохыг олж мэдэхийн тулд Ариун Сүнсний тусламжийг эрэлхийл. Мөн Христийн үгэн дээр найрлахын тулд хэрхэн илүү хичээж чармайхаа олж мэдэхэд тань туслах сүнслэг нөлөөг эрэлхийл.

Есүс Христийн үг

Нифай хүмүүстээ “мөнхийн амьдрал руу хөтлөх давчуу бөгөөд нарийн зам”-ыг болон тэрхүү аяллыг эхлүүлэх шалгууруудын талаар зааж байсныг сана (2 Нифай 31:17–18-ыг үзнэ үү). Нифай хүмүүс нь баптисм хүртэх ёслолыг хүлээн авсныхаа дараа юу хийх, гэрээний замаа хэрхэн үргэлжлүүлэх талаар бодож байгааг ойлгож байв.

2 Нифай 32:1–3-ыг уншаад, Христийн үгсийг судлах талаар Нифайн зөвлөгөөг хайж ол. Хайх явцдаа өөрийн санаа зовсон асуудал, асуултууд, хэрэгцээгээ мөн Нифайн сургаалууд танд хэрхэн үр өгөөжтэй байж чадах талаар бод. “Хэрэв та Ариун Сүнсний хүчээр ярьж байвал” (Boyd K Packer, “The Gift of the Holy Ghost: What Every Member Should Know,” Ensign, Aug. 2006, 50), “тэнгэр элчүүдийн хэлээр ярьж байгаа нь тэр” (2 Нифай 32:2) гэсэн хэллэгийг мэдэж байх нь тустай юм.

2 Нифай 32:3 нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа нь олоход хялбар байлгахын тулд онцгойлон тэмдэглэ. Та дараагийн хичээл дээр энэ хэсэгт заасан сургаалыг асуулт эсвэл нөхцөл байдалд хэрэгжүүлэх дадлага хийх боломжтой болно.

  • Та юу олж мэдсэн бэ?

2 Нифай 32:3-аас таны олж мэдэх нэг үнэн бол Биднийг Христийн үгэн дээр найрлах үед үгс бидний хийвэл зохих бүх зүйлийг бидэнд хэлэх болно гэсэн үнэн юм. Судар дээрээ энэ үнэнийг тэмдэглэж болно.

  • Бид Есүс Христийн үгийг хаанаас олж болох вэ?

  • Нифай Аврагчийн үгийг хэрхэн судлах ёстой болохыг дүрслэхдээ яагаад “найрлах” гэдэг үгийг ашигласан гэж та бодож байна вэ (2 Нифай 32:3)?

Далын ахлагч Такаши Вадагийн хэлсэн дараах мэдэгдлийг унш. Боломжтой бол Ахлагч Вадагийн захиас ChurchofJesusChrist.org видеог цагийн код 0:53-аас 1:42 хүртэл үзэж болно.

Би жаахан байхдаа найрлах гэдэг нь зүгээр л будаа, суши, шар буурцгийн шүүстэй элбэг дэлбэг хоолыг их идэхийг хэлдэг гэж боддог байлаа. Харин би одоо найрлах гэдэг нь үнэндээ амттай хоол тамшаалан идэхээс илүү зүйл гэдгийг мэддэг болсон. Энэ бол баяр баясгалангаа хуваалцах, хүчээ сэлбэх, баяр ёслол тэмдэглэх, гэр бүлийнхэндээ болон хайртай хүмүүстээ хайраа илэрхийлэх, Бурханд талархах, арвин, амтат хоолыг идэх зуураа харилцаа холбоо тогтоох боломж олгодог үйл явдал юм. Бид Христийн үгэн дээр найрлахдаа үүнтэй адил туршлагыг олж авна гэж бодох ёстой гэж итгэдэг. Судрууд дээр найрлах нь тэдгээрийг зүгээр л унших явдал биш юм. Энэ нь бидэнд жинхэнэ баяр баясгаланг авчирч, Аврагчтай харилцах харилцааг маань сайжруулж байх ёстой. (Такаши Вада, “Христийн үгэн дээр найрлах,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 45–47)

  • Ахлагч Вадагийн мэдэгдлээс юу таны анхаарлыг татсан бэ?

  • Есүс Христийн талаар мэддэг зүйлээ санах нь яагаад Түүний үг баяр хөөр, баясал, хайрыг мэдрүүлдэг вэ?

  • Аврагчийн үгэн дээр найрлах нь таны амьдралд чиглэл өгч мөн юу хийхийг тань хэрхэн хэлж чадах вэ?

  ChurchofJesusChrist.org 

Өөрийн туршлагыг бодож үзэх нь Христийн үгэн дээр найрлахад тань тусалж чадна.

  • Христийн үгийг зөвхөн уншаад зогсохгүй тэдэн дээр найрлахад тань юу тусалдаг эсвэл тусалж чадах вэ?

Христийн үгэн дээр найрлахаа сайжруулахад тань туслах судлах аргууд маш олон бөгөөд үүнд судалж эхлэхээсээ өмнө урам зориг авахын тулд залбирах, судалж эхлэхээсээ өмнө болон дундуур өөрт байгаа асуултуудыг асуух, үгсийг тодорхойлох, тунгаан бодох, солбицсон эшлэл хайх, тэмдэглэл хөтлөх, Тэнгэрлэг Эцэг, Аврагчийн талаарх үнэнийг хайж олох, судруудыг өөрсдийн амьдралтай адилтгах гэх зэрэг орно (1 Нифай 19:23-ыг үзнэ үү).

  • Христийн үгэн дээр найрлаж байх үед танд ямар ерөнхий сэтгэгдэл эсвэл тодорхой удирдамж ирсэн бэ?

Христийн үгэн дээр найрлах

Өнөөдөр сурч мэдсэн зүйлээ ашиглаж, Христийн үгэн дээр найрлах дадлага хийхэд хэдэн минут зарцуул. Үүнд судруудыг болон бошиглогчдын үгсийг судалж болно. Найрлах үедээ дараах зүйлсээс нэг эсвэл нэлээдийг биелүүлэхийг хичээ. Тухайлбал:

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа бий болго.

  • Тэдэнд илүү их итгэж, бас хайрла.

  • Танд баяр баясгалан, амар амгаланг авчирдаг үнэнийг ол.

  • Цаашид амьдралдаа хийх ёстой зүйлийнхээ удирдамжийг хүлээн ав.

  1. Дараахыг хийж гүйцэтгэ.

Христийн үгэн дээр найрлаж байх үедээ өөрийн сурч мэдсэн, мэдэрсэн, мөн тохиолдсон зүйлсээ тэмдэглэ.

Хэвлэх