“Төгс эзэмших сургаал: 2 Нифай 32:3—’Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Төгс эзэмших сургаал: 2 Нифай 32:3,” Мормоны Номын багшийн гарын авлага
Төгс эзэмших сургаал: 2 Нифай 32:3
“Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно”
Өмнөх хичээл буюу “2 Нифай 32:1–7”-оос бид Христийн үгэн дээр найрлахын ач холбогдлыг сурч мэдсэн. Энэ хичээл танд 2 Нифай 32:3 дээрх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлан, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.
Тайлбарлах ба цээжлэх
Танаас судар судлахын ач холбогдлын тухай семинар дээр богино хэмжээний сүнслэг бодлоо хуваалцахыг хүслээ гэж төсөөл. 2 Нифай 32:3-ыг уншаад Биднийг Христийн үгэн дээр найрлах үед үгс бидний хийвэл зохих бүх зүйлийг бидэнд хэлэх болно гэсэн зарчмыг эргэн сана.
-
“Христийн үгэн дээр найрлах” гэдэг нь ямар утгатай болохыг тайлбарлахдаа өмнөх хичээлээс сурч мэдсэн зүйл, мөн хувийн туршлагаа хэрхэн ашиглаж болох вэ? (2 Нифай 32:3).
-
Христийн үгэн дээр найрлах нь өсвөр үеийнхний амьдралд ямар өөрчлөлт авчирч чадах вэ?
Энэ хэсгийг цээжилж, хэрэгжүүлэхэд тань туслах үүднээс цаасан дээр зассан хоолны ширээ зур. Доор харуулсан зурагтай адил зураг зурж болно. Та мөн таваг дээр хоол эсвэл судар бас зурж болох юм. “2 Нифай 32:3—Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно” гэдгийг цаасныхаа хаа нэгтээ бич. Энэ үгийг цээжлэх хүртлээ олон удаа давтаж унш. Зургаа гэрийнхээ хаа нэгтээ эсвэл хөргөгч зэрэг хооллох бүрдээ харж давтаж байхаар газарт өлгөөрэй.
Дадлага хийх үйл ажиллагаа
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ойлгох нь танд дараах үйл ажиллагааг гүйцэтгэхэд тусална. Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12-р догол мөр дэх эдгээр зарчмыг эргэж харахад хэдэн минут зарцуул. Аль нэгэн зарчмыг сонгон, илүү нарийвчлан судал.
-
Та өөрийн сонгосон зарчмыг энэ талаар мэдэхгүй хүнд хэрхэн товч тайлбарлах вэ?
Өдөр бүр судраас суралцахын ач холбогдлын талаар семинарын хичээл орсны дараа таны найз “Судраас суралцах нь зөв зүйл гэдгийг мэдэж байгаа ч яг одоо амьдралд маань болж байгаа бүхнээс болоод надад үүнийг ялангуяа өдөр бүр хийх цаг зав алга” гэж танд хэллээ гэж төсөөл.
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх
Мөнхийн талаас нь ярилцсаны дараа таны найз “Баярлалаа. Бага ч гэсэн тус боллоо. Гэхдээ би одоо ч гэсэн өдөр бүр судраа судлах цаг гаргахад хэцүү байх болов уу гэж бодож байна” хэмээн хэллээ гэж төсөөл.
Зарим жишээнд Сургаал ба Гэрээ 26:1-ийг болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015)-ын дараах мэдэгдлийг багтааж болно.
Судруудаас судлах цаг байхгүй гэсэн Сатаны худал үгэнд бүү авт. Тэдгээрийг судлах цаг гаргаж бай. Бурханы үгнээс өдөр бүр зооглох нь нойр, хичээл, ажил төрөл, телевизийн цэнгээнт нэвтрүүлэг, видео тоглоом юм уу олон нийтийн мэдээллийн хэрэгслээс илүү чухал. Та нар Бурханы үгийг судлах цаг гаргахын тулд reorganize эн тэргүүний зүйлсээ дахин зохион байгуулах хэрэгтэй болж мэднэ. Хэрэв тийм бол үүнийг хийгээрэй. (Ричард Г.Скотт, “Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь,,” , 106)
-
Эдгээр сургаал хэрхэн тусалж болох вэ?
Итгэлээр үйлд
Найз тань таны хуваалцсан зүйлийг эергээр хүлээж авсан гэж төсөөл. Гэхдээ тэд Их Эзэнд итгэж, итгэлээр үйлдэх хүртэл асуудлаа бүрэн даван туулж чадахгүй гэдгийг та мэднэ.
Найзыгаа Христийн үгэн дээр өдөр бүр найрлахад түлхэц болж чадах Христийн үгтэй холбоотой хувийн туршлагаа болон Аврагчийн тухай мэддэг зүйлийнхээ талаар бодох цаг гарга.