“2 Нифай 32:8–9: ‘Та нар үргэлж залбирах ёстой,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“2 Нифай 32:8–9,” Мормоны Номын багшийн гарын авлага
2 Нифай 32:8–9
“Та нар үргэлж залбирах ёстой”
Бидний гүйцэтгэх хамгийн энгийн зарлиг бол Тэнгэрлэг Эцэгт залбирах билээ. Гэвч бидний залбирах үйлд олон зүйл саад болдог. Нифай хүмүүст залбирлын ач холбогдол, бидний Тэнгэрлэг Эцэгтэй тогтмол харилцсанаар ирдэг адислалуудын тухай сануулсан. Энэ хичээл залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэй харилцах хүслийг тань нэмэгдүүлэхэд тусална.
Та хэзээ залбирдаг вэ?
Дараах мэдэгдлийг үнэн зөв бөглөх хэд хэдэн арга замын талаар бод: Би … үедээ залбирдаг
ChurchofJesusChrist.org
Та Тэнгэрлэг Эцэгт хандан хэр олон удаа мөн яагаад залбирдаг болохоо цаг гарган тунгаан бод. Үргэлжлүүлэн судлах явцдаа таны залбирлын ачаар Тэнгэрлэг Эцэг таныг хэрхэн адисалсныг мөн Түүнтэй харилцах харилцаагаа сайжруулахыг Тэр танаас хүсэж магадгүй гэж бодож байгаа аливаа арга замын талаар тунгаан бод.
Залбирлын талаарх Нифайн сургаалууд
Нифай хүмүүстээ Христийн үгэн дээр найрлан, мөнх амьдрал руу хөтлөх давчуу бөгөөд нарийн замаар явахыг заасныхаа дараа (2 Нифай 31:19–20; 32:1–3-ыг үзнэ үү) Түүний үгийн үнэнийг хэрхэн мэдэж болохыг заасан.
Нифайн үгийг 2 Нифай 32:4, 7-оос унш.
-
Нифайн зарим хүн юу хийхийг хүсэхгүй байсан бэ?
-
Яагаад энэ нь Нифайн урмыг хугална гэж та бодож байна вэ?
Дараа нь Нифай залбирлын ач холбогдлын талаар үргэлжлүүлэн заасан.
2 Нифай 32:8–9-ийг уншиж, Нифай залбирлын талаар юу заасныг хайж ол.
-
Та ямар ямар үнэнийг олсон бэ?
Нифайн заасан зарим үнэнд:
-
Хэрэв бид үргэлж залбирч байвал Тэнгэрлэг Эцэг бодгалийн маань сайн сайхны төлөө бидний хичээл зүтгэлийг ариулах болно.
-
Тэнгэрлэг Эцэг биднийг залбираасай хэмээн хүсдэг.
-
Сатан биднийг залбируулахыг хүсдэггүй.
-
Бид үргэлж залбирах ёстой.
Би юу санахыг хүсэж байна вэ
Өнөөдөр суралцсан зүйлээ эргэцүүлэн бод. Үр дүнд нь юу санаж эсвэл хийхийг хүсэж байгаагаа бичээрэй. Жишээ нь, та илүү олон залбирдаг болох, залбирч, үйлдэх үед Их Эзэн таныг хэрхэн адислахыг ойлгохыг хичээх эсвэл залбирахгүй гэж бодогдуулах аливаа уруу таталтыг даван туулахыг хичээх гэх зэрэг болно.