“Төгс эзэмших сургаал: 2 Нифай 32:8–9—‘Та нар үргэлж залбирах ёстой,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Төгс эзэмших сургаал: 2 Нифай 32:8–9,” Мормоны Номын багшийн гарын авлага
Төгс эзэмших сургаал: 2 Нифай 32:8–9
“Та нар үргэлж залбирах ёстой”
Өмнөх “2 Нифай 32:8–9” хичээл дээр хэрэв бид үргэлж залбирвал Тэнгэрлэг Эцэг бидний үйлийг бодгалийн маань сайн сайхны тулд ариулан адисална гэдгийг мэдэж авсан. Энэ хичээл танд 2 Нифай 32:8–9 дэх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд мөн сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.
Тайлбарлах ба цээжлэх
“2 Нифай 32:8–9” төгс эзэмших сургаалын судрын эшлэлийг болон “Та нар үргэлж залбирах ёстой” гэсэн судрын түлхүүр үг хэллэгийг эргэн хар. Судрын эшлэл дэх тоо бүрийг жишээ нь “Адди өдөрт 32 цаг залбирдаг байсан” гэсэн түлхүүр үг хэллэгт холбосон товч түүх зохио. Таны зохиосон зүйл заавал утга авцалдаатай байх албагүй. Гол нь төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тань туслах явдал юм.
Дадлага хийх үйл ажиллагаа
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх
-
Та хариулахдаа тэнгэрээс томилогдсон ямар эх сурвалжийг ашиглах вэ?
Хариултаа бэлтгэхдээ тусламж болгон тэнгэрээс томилогдсон эх сурвалжийг ашигла. Асуултад хариулахдаа эцэг эх эсвэл Сүмийн удирдагчдаа мессеж илгээн, тусламж хүсэж болох юм. Та мөн судраас болон материалууд дээрээс хайж болно ChurchofJesusChrist.org. Зарим асуудалд ерөнхийлөгч Бригам Янгийн (1801–1877) дараах үг тус болж болох юм.
Би мөн та, бидний хэн нь ч залбирахыг хүсэж байгаа эсэхээсээ үл хамааран залбирах цаг нь болоход залбирах нь чухал. Хэрэв бид залбирахыг хүсэхгүй байвал хүсэх хүртлээ залбирах хэрэгтэй. (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 45)
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
-
Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёрын талаар энэ асуулт эсвэл санаа зовоосон асуудалтай холбогдох юуг та мэдэх вэ?
-
Ийм асуулттай эсвэл санаа зовоосон асуудалтай хэн нэгэнд 2 Нифай 32:8–9 дэх ямар мөнхийн үнэн тусалж чадах вэ?
Итгэлээр үйлдэх
-
Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэхэд нь энэ хүнд та юу хийхийг зөвлөх вэ? Яагаад?
-
Та энэ хүнийг итгэлээр үйлдэхэд нь тусалж болох юуг санахад урих вэ?