Семинар
Иаков 1: Бусдыг Христэд ирэхийг ятга


“Иаков 1: Бусдыг Христэд ирэхийг ятга,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Иаков 1: Бусдыг Христэд ирэхийг ятга,” Мормоны Номын багшийн гарын авлага

Иаков 1

Бусдыг Христэд ирэхийг ятга

Зураг
гэр бүлд номлож буй номлогчид

Нифай нас барахынхаа өмнө, ялтаснуудыг хадгалж, дээр нь зөвхөн “хамгийн үнэт“ (Иаков 1:2) зүйлүүдийг бичих үүргийг дүү Иаковтаа хариуцуулж өгөв. Иаковын мэдээ бусдыг Есүс Христ рүү чиглүүлж, итгэлгүй байдал, нүглийн үр дагавраас сэргийлэхэд нь тэдэнд тусалсан. Энэ хичээл суралцагчдад бусдыг Есүс Христэд ирэхэд нь туслах арга замуудыг олж мэдэхэд тусалж чадна.

Найзтайгаа ярилцах

  • Есүс Христийн тухай бусадтай ярих нь хэзээ айж ичмээр санагдаж болох вэ? Айдсаа даван туулахад бидэнд юу тус болох вэ?

  • Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцах тал дээр сайн үлгэр жишээ үзүүлсэн хэн нэгнийг та мэдэх үү?

Сайн мэдээг хуваалцах талаар Жуниор хэмээх залуу сайн үлгэр дуурайл үзүүлжээ. Тэрээр АНУ-ын Флорида дахь жижиг сүмд явдаг цорын ганц залуу эрэгтэй байв. Тэр өөрийн найзуудын нэгэнтэй Есүс Христийн сайн мэдээний талаар ярилцаж сүмд урихаар шийджээ. Та “Бүгдийг Христэд ирэхийг урих нь: Сайн мэдээг хуваалцах нь” (4:30) видеог үзэж, ChurchofJesusChrist.orgЖуниороос болон түүний сүмийн бусад хүнээс суралцаж болох ганц хоёр зүйлийг хайж ол.

Бусад хүний жишээ бусдыг Христэд ирэхэд хэрхэн урих талаарх шалтгааныг мөн санааг бидэнд өгнө. Өнөөдөр суралцаж байхдаа яагаад бусдад Аврагчид ирэхэд нь туслахыг хүсэж болохыг мөн үүнийг хийх ердийн, энгийн арга замуудын талаар бод.

Бусдыг Христэд ирэхийг ятга

Нифай нас барахынхаа өмнө (Иаков 1:12), Их Эзэний өөрт нь хийхийг зарлигласан жижиг ялтаснууд дээр бичих үүргийг дүү Иаковтаа хариуцуулж өгөв. Жижиг ялтаснууд нь сүнслэг зүйлсэд төвлөрч, бусад ялтсыг хүмүүсийн түүх бичихэд зориулсан байв (Иаков 1:1–3).

Иаков 1:4–6-г уншаад, Нифай Иаковаас ялтаснууд дээр юуг бичиж, хүмүүст зааж өгөхийг хүссэн болохыг олж мэд.

  • Нифай, Иаков хоёрын мэдсэн зарим зүйл юу вэ? Тэд эдгээр зүйлийг хэрхэн олж мэдсэн бэ?

Иаков 1:7–8-ыг уншаад, Иаков өөрийн ойлголтынхоо улмаас юу хийснийг олж мэд. Иаковыг үйлдэл хийхэд юу нөлөөлснийг харуулсан хэллэгүүдийг судартаа тэмдэглэж болно. Дараах тайлбар Иаковын урам зоригийг тодруулж болох юм.

“Өөрийн үхлийг харсан”:Иаков нифайчуудыг Есүс Христ өөрсдийнх нь төлөө нүглийг нь цагаатган үхсэн тухай бодохыг урьсан байх.

“Загалмайгаа үүрсэн”:Энэ хэллэг нь бурханлаг бусаас мөн дэлхийн хүсэл тачаалаас өөрсдийн хүслээр татгалзан, Их Эзэний зарлигуудыг дагахыг онцолжээ (Иосеф Смитийн орчуулга, Матай 16:26-г үзнэ үү [Матай 16:24-д, зүүлт тайлбарm]; Лук 9:23; 2 Нифай 9:18). Энэ нь мөн бид Аврагчийг дагахдаа тэвчиж, золиос гаргаж чадахаа харуулахыг хэлнэ.

Зарим нэмэлт хэцүү хэллэгийн тайлбарыг “Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?” хэсгээс үзэж болно.

  • Иаковын бичсэн ямар ямар шалтгаан танд урам зориг өгч чадах вэ? Таны бодлоор бусдыг Христэд ирэхэд урих өөр ямар шалтгаан байх вэ?

  • Бид эдгээр шүлэг дэх Иаковын жишээнээс юу сурч болох вэ?

Иаковын жишээнээс бидний сурч болох нэг үнэн бол Есүс Христийг болон Түүний хаант улсыг мэдэх нь бусдыг Түүнд ирэхэд туслахаар хичээнгүйлэн хөдөлмөрлөхөд биднийг урамшуулж чаддаг явдал юм.

Есүс Христийн талаар юу мэддэгээ мөн Түүний тухай ямар үнэнийг та бусдад мэдэгдэхийг хүсэж байгаагаа тунгаан бод.

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Бусдыг Христэд ирэхийг ятгахаар хичээнгүйлэн хөдөлмөрлөхийн тулд та юу хийж болох талаар цаг гарган бод. Танд үүнийг гүйцэтгэх боломж гарч болох нөхцөл байдлыг бич. Нөхцөл байдал бүрийн ард Есүс Христийг таньж, хайрлахад нь бусдад хэрхэн тусалж болохоо бич. Та дараах жишээг ашиглаж мөн бусад жишээг нэмж болно:

  1. Гэртээ

  2. Найзуудтайгаа

  3. Нийгмийн сүлжээнд

  4. Тохинууллаар дамжуулан эсвэл дуудлагадаа

Та дараах видеонуудаас нэг юм уу хоёрыг үзээд энгийн, ердийн аргаар юуг, хэрхэн хийх талаар санаа авч болно.

 

Гишүүний түүх: Өсвөр үеийнхэн ба залуучууд” (5:08)

 

Та бусдад Есүс Христэд ирэхэд туслах арга замуудын талаар бодох үедээ судрууд дахь амлалт, зөвлөгөөнөөс урам зориг авч болно.

Сургаал ба Гэрээ 15:6; 18:15–16-г уншаад, Их Эзэн бусдыг Өөр лүү нь ирэхэд тусалсан хүмүүст юу амласныг олж мэд.

Алма 31:34–35-ыг уншиж, зорамчуудыг Христ рүү чиглүүлэхэд туслахыг хүссэн Алмагийн жишээнээс суралц.

  1. Дараах асуултуудад хариул.

  • Та хэзээ хэн нэгэнд Их Эзэний талаар суралцахад нь тусалж чадсан бэ?

  • Таны Христэд ирэхэд урихыг хүсэж буй хүн хэн бэ? Та тэднийг урихын тулд юу хийж чадах вэ? Та Аврагчийн тусламжид хэрхэн найдаж чадах вэ?

Хэвлэх