Семинар
анИаков 4: “Итгэл маань гуйвшгүй болно”


“Иаков 4: ‘Итгэл маань гуйвшгүй болно,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Иаков 4,” Мормоны Номын багшийн гарын авлага

Иаков 4

“Итгэл маань гуйвшгүй болно”

алтан ялтаснууд

Металл ялтсан дээр үг сийлэх нь тийм ч амар ажил биш байсан (Иаков 4:1-ийг үзнэ үү). Тэгвэл Иаков яагаад үүнийг хийхийн тулд хүчин чармайлт гаргасан бэ? Тэрээр Аврагчийг таньж мэдэхийн баяр баясгаланг мэдэрсэн бөгөөд биднийг Аврагч руу ирэхэд туслахыг хүссэн. Энэ хичээл Иаковын заасан зарчим ба үнэнийг олж мэдэж, тэмдэглэж, тунгаан бодох замаар Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхэд тань тусална.

Та юу хуваалцах байсан бэ?

Иаков “[өөрийн] хамгийн нандин гэж үзсэн зарим зүйлийг” (Иаков1:2) хойч үеийнхэнд уншуулахын тулд (Иаков 4:1–3-ыг үзнэ үү) жижиг ялтаснууд дээр бичих зарлигийг биелүүлсэн. Танаас хойч үедээ зориулж богино хэмжээний зурвас бичиж үлдээхийг хүссэн хэмээн төсөөл.

Ирээдүйд үр хүүхэд, ач зээ нартаа уншиж өгөх өөрийн мэддэг, мөн мэдэрсэн хамгийн чухал зүйлсийг агуулсан нэг догол мөрийг бич.

Иаковын бидэнд зориулсан зурвас

Өнөөгийн бидэнд уншуулахаар, Иаковын сүнслэгээр өдөөгдөн, Иаков 4-т сийлсэн зурвасыг судалснаар та судар судлахад тустай ур чадварыг ашиглан дадлагажих боломжтой болно. Эдгээр ур чадварт:

  1. Зарчим ба үнэнийг олж танин, тэмдэглэх

  2. Үнэнийг болон зарчмуудыг илүү сайн ойлгоход тань туслах асуултуудыг тунгаан бодож, асуух

Судрыг судалж байх үедээ эдгээр ур чадвараа ашиглах нь Ариун Сүнснээс илүү ихийг сурч, мэдрэхэд тань тусална.

1. Зарчим ба үнэнийг олж танин, тэмдэглэх

Судрыг унших явцдаа түр зогсож, сурч мэдсэн зүйлээ үнэний энгийн мэдэгдэл болгон тэмдэглэж авах нь тустай. Та өөрийн үгийг эсвэл судрын үг, хэллэгийг шууд ашиглаж болно.

Зарчим ба үнэнийг тодорхойлох дадлага хийхдээ:

  • Иаков 4:1, 4–6 -г уншаад, Аврагчийн талаар бичихэд нь юу Иаковт сүнслэгээр нөлөөлсөн болохыг олж мэд.

  • Онцгой санагдсан үг, хэллэгийг тэмдэглэ.

  • Эдгээр шүлгийн хамгийн чухал захиасыг хэрхэн мэдэрснээ судлах тэмдэглэлдээ эсвэл судар дээрээ бичиж ав.

6-р шүлгээс олж мэдэж болох жишээ бол бошиглогчдын үгсийг чин сэтгэлээсээ судлах нь Есүс Христэд итгэх итгэлийг минь хүчирхэгжүүлэх болно гэсэн зарчим юм. Энэ зарчмыг судлах тэмдэглэл эсвэл судартаа 6-р шүлгийн хажууд бичиж авч болох юм.

2. Тунгаан бодох ба асуулт асуух

Тунгаан бодох нь өөрийн тодорхойлсон зарчим ба үнэнийг ойлгож, хэрэгжүүлэхэд тань тусална. Та дараах асуултуудын талаар тунгаан бодож болох юм. Үүнд:

  • Өнөөгийн хүмүүс яагаад энэ үнэнийг мэдэх ёстой гэж би үзэж байна вэ?

  • Энэ нь миний амьдралд хэр хамаатай вэ?

  • Сурч мэдсэн зүйлээр минь дамжуулан Их Эзэн надаар юу хийлгэх вэ?

Судраас суралцах ур чадвараар дадлага хий

Зарчим ба үнэнийг таньж тодорхойлох, тэмдэглэх, тунгаан бодох ур чадвараа дадлагажуулах:

  1. Иаков 4:7–14-ийг судалж байхдаа Иаковын Аврагчийн тухай тэмдэглэхээр сонгосон чухал сургаалыг олж мэд.

  2. Өнөөгийн дэлхийн хүмүүсийн ойлгох нь чухал гэж санагдсан нэг зарчим эсвэл үнэнийг судлах тэмдэглэлдээ эсвэл судартаа тэмдэглэ.

  3. Олж мэдсэн зүйлийнхээ ач холбогдлыг тунгаан бодох нь. Үүнийг илүү сайн ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхэд тань туслах асуултуудыг асуу. (Тунгаан бодож болох асуултын жишээг хичээлийн эхэнд гарсан “Тунгаан бодох ба асуулт асуух” хэсгээс үзэж болно.)

  1. Нэг эсвэл хоёр догол мөр бичиж, сонгосон зарчим эсвэл үнэнээ, аль шүлгээс сонгосноо мөн үүнээс юу сурч мэдсэнээ багштайгаа хуваалц. Догол мөрдөө оруулж болох зүйлсийн дараах жишээнүүдийг авч үз.

  • Зарчим эсвэл үнэн нь Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд өсвөр насныханд хэрхэн туслах вэ?

  • Энэ зарчим эсвэл үнэнийг илүү сайн ойлгоход тань туслах бусад судрын хэсэг эсвэл Сүмийн удирдагчдын хэлсэн үг

  • Энэ зарчим эсвэл үнэнийг илүү сайн ойлгоход тань туслах таны тунгаан бодох болон асууж болох зүйлс

  • Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхээр сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх арга замууд

  • Та мөн таны таньдаг хүмүүс Иаковын заасан зүйлийг хэрэгжүүлснээр хэрхэн адислагдсан тухай