Семинар
Иаков 5:1–53:” Усан үзмийн талбайн Их Эзэн”


“Иаков 5:1–53: Усан үзмийн талбайн Их Эзэн,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Иаков 5:1–53,” Мормоны Номын багшийн гарын авлага

Иаков 5:1–53

Усан үзмийн талбайн Их Эзэн

Зураг
чидуны мод, усан үзмийн талбай

Бурхан Өөрийн бүх хүүхдэд, зөвт болон зөвт бусыг сонгосон бүх хүнд санаа тавьдаг. Зиносын чидуны модны тухай ёгтлолыг Иаков хуваалцсан бөгөөд энэ нь зөв шударга болон нүгэлт хүмүүс холилдон оршдогийг бэлгэдэн дүрсэлсэн байдаг. Энэ ёгтлол нь эцсийн өдрүүдэд Израилыг цуглуулах Их Эзэний хүчин чармайлтыг мөн харуулдаг. Энэ хичээл Есүс Христийн таныг болон бүх хүнийг хайрлах хайрыг мэдрэхэд тань тусална.

Төөрсөн нэгнийг хайрлах Бурханы хайр

Дараах тохиолдлыг тунгаан бод.

Лиза саяхан гаргасан зарим алдаандаа өөрийгөө буруутай гэдгийг мэдэрч байв. Тэр энэ алдаанаас нь болоод Бурхан түүнд санаа тавьж халамжилсан хэвээр байх эсэхэд эргэлзэж эхэлж байна.

  • Лизагийн мэдэрсэн мэдрэмжийг туулж буй хэн нэгэнд туслахыг хичээхдээ та юу гэж хэлэх вэ?

  • Нүгэл үйлдсэний дараа Бурханы хайрыг таньж, мэдрэхэд бидэнд яагаад хэцүү байж болох вэ?

Өнөөдөр та бүхэн төөрөлдсөн хүмүүсийг Их Эзэн хайрладгийг харуулсан судрын түүхийг судлах болно. Суралцах явцдаа Есүс Христ Өөрөөс нь нүүр буруулсан хүмүүст ч туслахад бэлэн тухай чухал сургамжийг эрэлхийл. Сурч мэдсэн үнэн тань таны нөхцөл байдалд хэрхэн туслах талаар тунгаан бод.

Чидуны модны ёгтлол

Иудейчүүд Есүс Христийг хүлээн авахгүй гэдгийг Иаков бошиглосон (Иаков 4:15-ыг үзнэ үү). Иаков өөрийн хүмүүст иудейчүүд Өөр дээр нь буцаж ирэхэд Аврагч хэрхэн туслахыг ойлгуулахын тулд Зинос хэмээх бошиглогчийн хэлсэн ёгтлолыг заажээ. Ёгтлолд үнэнийг заахын тулд зан ааш, биет зүйл, үйлдэл зэргийг бэлгэдэл болгон илэрхийлдэг.

Ёгтлолын зарим гол бэлгэдэл, тэдгээрийн боломжит утгыг доор үзүүлэв. Эдгээр бэлгэдлийг судлах тэмдэглэлдээ эсвэл судар дээрээ жагсаан бич.

Бэлгэдэл

Боломжит утга

Бэлгэдэл

Их Эзэн буюу усан үзмийн талбайн эзэн

Боломжит утга

Есүс Христ

Бэлгэдэл

Усан үзмийн талбай

Боломжит утга

Дэлхий

Бэлгэдэл

Таримал чидуны мод

Боломжит утга

Израилын угсаа бол Их Эзэний гэрээт хүмүүс юм.

Бэлгэдэл

Зэрлэг чидуны мод

Боломжит утга

Харийнхан (Их Эзэнтэй гэрээ байгуулаагүй хүмүүс) ба тэрсүү израилчууд

  1. Дараахыг хийж гүйцэтгэ.

Иаков 5-ыг судалж байхдаа Есүс Христийн тухай суралцахад бэлдэхийн тулд судлах тэмдэглэлийнхээ хоосон хуудасны голд “Иаков 5-аас би Есүс Христийн талаар юу сурч мэдсэн бэ” гэж бичээд, тойруулан зур. Хичээлийн туршид усан үзмийн талбайн Эзэн болох Есүс Христийн талаарх үнэн болоод ойлголтыг олж мэд. Эдгээр сурч мэдсэн зүйлээ судлах тэмдэглэл дээрээ зурсан тойргийн дотор эсвэл гадна тойруулан бичиж тэмдэглэ.

Есүс Христийн тухай ойлголтоо бичсэн хуудас тань энэ хичээл дээр таны хураалгах даалгавар болно.

Ёгтлолыг ойлгох нь

Ёгтлолын эхлэл нь Есүс Христийн мөнх бус үйлчлэлээс өмнөх үеийг илэрхийлж болно. Иаков 5:3–6-г уншаад, Бурханы гэрээт хүмүүсийг төлөөлөх чидуны таримал модонд юу тохиолдсоныг олж мэд.

  • Таны бодлоор мод ялзарч байгаа нь юуг бэлгэдэж байна вэ?

  • Таны бодлоор усан үзмийн талбайн эзэн тайрч, газар ухаж, бордож байгаа нь юуг төлөөлж байна вэ?

  • Эдгээр үйлдэл танд Есүс Христийн тухай юу зааж байна вэ? (Тэмдэглэлдээ өөрийн ойлголтыг нэм.)

Анх удаа очсоныхоо дараа усан үзмийн талбайн эзэн таримал чидуны модоо аврахын тулд хоёр өөр чухал арга хэмжээ авчээ.

  1. Тэрээр чидуны модны ялзарч буй гол мөчрүүдийг тайрч аван, зэрлэг чидуны модны мөчрийг гол модонд залгахыг зарлигласан (Иаков 5:7–10-ыг үзнэ үү). Энэхүү залгаас нь харь үндэстнүүдийг баптисм болон хөрвөлтөөр дамжуулан Өөрийнх нь гэрээт хүмүүсийн нэг болоход туслах Их Эзэний хүчин чармайлтыг илэрхийлж болно.

  2. Тэр гол чидуны модноос залуу, хэврэг мөчрүүдийг авч, усан үзмийн талбайн өөр өөр хэсэгт залгав (Иаков 5:8, 13–14-ийг үзнэ үү). Энэ нь израилчуудыг дэлхийн өнцөг булан бүрд тарааж буйг илэрхийлж болно. Тараагдсан хүмүүсийн зарим нь Лихайн гэр бүл зэрэг зөв шударга хүмүүс байсан (1 Нифай 10:12–13-ыг үзнэ үү). Бусад нь нүгэл хилэнцийн улмаас таржээ.

Ёгтлолын үлдсэн хэсэгт усан үзмийн талбайн эзэн өөрийн усан үзмийн талбайд хожим зочилсон тухай өгүүлдэг. Эдгээр айлчлал нь дэлхийн түүхийн цаг үеүдийг бэлгэднэ.

Дараах шүлгийг судалж байхдаа зочлох тоолонд гол модонд болон тараасан модонд юу тохиолдсоныг хайж ол.

  • Хоёр дахь айлчлал (Есүс Христийн цагийг бэлгэдсэн): Иаков 5:15–17, 19–20, 23–28

  • Гурав дахь айлчлал (Их урвалтыг бэлгэдсэн): Иаков 5:29–32, 38–41, 46–47

  • Эдгээр айлчлалын үеэр мод, жимсний төлөв байдлын талаар та юу анзаарсан бэ?

  • Эдгээр айлчлалын үеэр усан үзмийн талбайн эзний хэлсэн үг, үйлдлийн талаар та юу анзаарсан бэ?

  • Эдгээр үг, үйлдэл танд Есүс Христийн талаар юу зааж байна вэ? (Тэмдэглэлдээ өөрийн ойлголтыг нэм.)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд эдгээр шүлгээс Бурханы тухай мэдэж болох нэг сургамжийг ийн хуваалцсан.

Усан үзмийн талбайн Их Эзэн газар ухаж, бууц цацаж, усалж, хогийн ургамлыг түүж, тайрч, засаж хэлбэржүүлэн, үрсүүлж, залгасныхаа дараа хүрз, хайчаа шидээд, уйлж, сонсохыг хүссэн хэн бүхэнд хандан “Талбайнхаа төлөө би өөр юу хийж чадах сан билээ?” хэмээн хашхирчээ. [Иаков 5:41, 49].

Бурхан бидний амьдралд оролцдогийг харуулах ямар мартагдашгүй гайхалтай дүр төрх вэ! Түүний хүүхдүүд Түүнийг ч, Түүний илгээсэн “Бурханы сайн мэдээг ч” [Ром 1:1] сонгохгүй бол эцэг эх нь хэчнээн их шаналах билээ! Биднийг маш их хайрладаг хүнийг хайрлах нь ямар амархан бэ! (Jeffrey R. Holland, “The Grandeur of God,” Ensign эсвэл Liahona, Nov. 2003, 72)

  • Энэ мэдэгдлээс юу таны анхаарлыг татсан бэ? Яагаад?

Усан үзмийн талбайн Их Эзэний тасралтгүй хүчин зүтгэл

Иаков 5:51–53-ыг уншихдаа усан үзмийн талбайн эзэн моднуудаа ялзарч буйг хараад, юу хийхээр шийдсэнийг олж мэд.

  • Эдгээр шүлэг Их Эзэний тухай юуг танд зааж байна вэ? (Тэмдэглэлдээ өөрийн ойлголтыг нэм.)

  • Иаков 5-аас мэдэж авсан зүйлээ та хэрхэн үнэний тухай нэг өгүүлбэрээр дүгнэх вэ?

Иаков 5-аас сурч болох нэг үнэн бол Их Эзэн Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийг хайрладаг бөгөөд тэд Түүнээс нүүр буруулсан ч Тэрээр тэдэнд анхаарал халамж тавьсаар байдаг юм.

  • Энэ үнэн хэн нэгэнд наманчлах хүслийг илүү их мэдрэхэд хэрхэн тусалж чадах вэ?

  • Хүмүүс Их Эзэнээс нүүр буруулсан ч Тэрээр тэднийг хэрхэн хайрлаж, халамжилсаар байдгийг харуулсан ямар жишээ сударт эсвэл таны амьдралд тохиосон бэ?

Өнөөдөр таны сурч мэдсэн, мэдэрсэн зүйл амьдралд тань хэрхэн нөлөөлөхийг бод. Төрсөн сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.

Хэвлэх