“Иаков 5:54–77; 6:1–13: ‘Түүний усан үзмийн талбайд шаргуугаар хөдөлмөрлөсөн тэд хэчнээн ихээр адислагдсан билээ,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Иаков 5:54–77; 6:1–13,” Мормоны Номын багшийн гарын авлага
Иаков 5:54–77; 6:1–13
“Түүний усан үзмийн талбайд шаргуугаар хөдөлмөрлөсөн тэд хэчнээн ихээр адислагдсан билээ”
Иаков 5-д бичигдсэн чидуны модны тухай сургаалт зүйрлэл танд хэрхэн хамаарах вэ? Энэхүү сургаалт зүйрлэлийн төгсгөлийн хэсэг нь эцсийн өдрүүд дэх Их Эзэний ажлыг, тэр дундаа бодгалиудыг эцсийн удаа Өөртөө цуглуулахын тулд Түүний болон үйлчлэгчдийнх нь гаргасан хүчин чармайлтыг илэрхийлдэг. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг Их Эзэнд ирүүлэхээр Түүнтэй хамтран ажиллах хүслээ мэдрэхэд тань туслах зорилготой.
Агуу ажил
Дараах жишээг төсөөлөн бод.
Сүмд явдаггүй тойргийнхоо нэгэн залуу эмэгтэйтэй хэрхэн холбоо барьж, түүнд тусалж болох арга замуудыг залбирч тунгаан бодохыг бишоп нь саяхан Анникагаас хүсжээ. Анника бага зэрэг сандран гайхаж, “Яагаад бишоп надаас үүнийг хүссэн юм бол? Тэр өөрөө түүнд тусалсан нь хамаагүй илүү үр дүнтэй байна даа” хэмээн бодно.
-
Бишоп өөрөө уулзахын оронд Анникаг залуу эмэгтэйтэй холбоо тогтоохыг урьсан байж болох зарим шалтгаан юу байж болох вэ?
Өнөөдөр Иаков 5-д цэдэглэгдсэн чидуны модны тухай сургаалт зүйрлэлийн сүүлийн хэсгийг судлах болно. Сургаалт зүйрлэлийн энэ хэсэг нь эцсийн өдрүүдийг төлөөлдөг. Сургаалт зүйрлэлийн энэ хэсгээс бидний сурч болох нэг үнэн бол Их Эзэн Өөрийн хожмын үеийн үйлчлэгчдийг Израилын цугларалтад оролцож, усан үзмийн талбайд нь хөдөлмөрлөхийг урьсан явдал юм.
Судалж эхлэхээсээ өмнө Их Эзэнд хүмүүсийг цуглуулахад нь туслахаар уригдсан тухайгаа бодож үз. Яагаад Их Эзэн таныг бодгалиудыг аврах ажилд нь туслахыг урьсан талаар та бодож байсан уу? Суралцах явцдаа, биднийг Израилын цугларалтад Өөртэй нь хамт оролцоход урих Их Эзэний зорилгыг илүү сайн ойлгоход тань туслах сургаалыг эрэлхийл.
Усан үзмийн талбайн эзэн өөртэй нь хамт ажиллахад үйлчлэгчдээ урив
Сургаалт зүйрлэлийн төгсгөлийн хэсэг нь Есүс Христийг төлөөлөх усан үзмийн талбайн эзэн, Их Эзэний бошиглогчдыг төлөөлөх түүний үйлчлэгч хоёрын хооронд өрнөсөн яриагаар эхэлдэг.
Иаков 5:61–62, 70-ыг уншаад, усан үзмийн талбайн эзэн үйлчлэгчдээ юу хийхийг тушаасныг мөн яагаад үүнийг хийхийг түүнээс хүссэнийг олж мэд.
-
Эдгээр шүлэгт хэн таныг болон Сүмийн бусад гишүүнийг төлөөлж чадах вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон эцсийн өдрүүдэд Их Эзэний болон Түүний үйлчлэгчдийн хийх зүйлсийн талаар ийн хэлсэн.
Их Эзэн Иосеф Смитэд одоо буюу бидний энэ цаг үе нь хоногоор бол арван нэг дэх цаг бөгөөд дэлхийн дөрвөн зүгээс сонгогдсон хүмүүсийг Өөрийн усан үзмийн талбайд цуглуулахаар үйлчлэгчдээ дуудах сүүлийн цаг хэмээн тунхагласан [Сургаал ба Гэрээ 33:3, 6-г үзнэ үү]. …
Энэ үнэ цэнтэй хожмын өдрүүдэд та Израилыг цуглуулахад тусалмаар байна уу? …
… Үүнийг тунгаан бодоорой! Энэ гараг дэлхий дээр амьдарч байсан бүх хүн дотроос гагцхүү бид энэхүү эцсийн бөгөөд агуу цугларалтын үйл явдалд оролцож байгаа нь юутай их сэтгэл хөдлөм гээч!
Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн хамгийн нэр төртэй суутнуудаас олныг буюу хамгийн шилдэг багаа энэхүү сүүлчийн үед зориулан бэлтгэсэн. Тэдгээр нэр төртэй суутан, шилдэг тоглогч, баатрууд бол та нар! (Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон нар, “Израилын найдвар” [дэлхий даяарх өсвөр үеийнхэнд зориулсан онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3]. ChurchofJesusChrist.org)
-
Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн үг танд Бурханы талаар суралцахад эсвэл мэдрэхэд хэрхэн тусалсан бэ?
-
Энэ нь таны талаар мөн Израилын цугларалтад гүйцэтгэх үүргийн тань талаар юу заасан бэ?
-
Таны бодлоор Их Эзэн биднийг хүмүүсийг цуглуулахад нь туслахад урьдаг зарим шалтгаан нь юу вэ?
Их Эзэний усан үзмийн талбайн таны хувь
Дараах шүлгийг судлахдаа тодорхойлсон саад бэрхшээлийг даван туулахад тань туслах сургаалуудыг эрэлхийл. Сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн усан үзмийн талбайн зурагтаа зураг эсвэл үг нэм.
-
Иаков 6:2–8 (Сургаалт зүйрлэлийг эш татсаны дараа Иаковын хуваалцсан сургаалууд)
-
Та эдгээр шүлгээс Их Эзэний талаар юу мэдэж авсан бэ?
-
Израилын цуглаанд оролцох эсэхдээ эргэлзэж буй хүнд эдгээр шүлгийн ямар үг, үг хэллэг тусалж болох вэ?
-
Та Их Эзэнтэй сүнснүүдийг авчрахын төлөө хүчин зүтгэхэд нь хамт хөдөлмөрлөснөөр ямар ямар адислалыг харсан эсвэл хүлээн авсан бэ?
Израилын цугларалтад Их Эзэний хамт оролцохын тулд хийх дараагийн алхмынхаа талаар бодох цаг гарга. Үүнтэй холбоотой зорилгоо судлах тэмдэглэлдээ бичих буюу өмнө нь тавьсан зорилгодоо тулгуурлан тогтоо. Та мөн усан үзмийн талбайгаа зурахдаа зорилгоо илэрхийлэх үг эсвэл зураг оруулж болно. “2021 Өсвөр үеийнхний уриа дуу: ‘Агуу ажил’” (4:06) бичлэгийг үзэж, ChurchofJesusChrist.orgөөрийн зорилгыг тунгаан бод.