Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 5: Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх


“Төгс эзэмших сургаалын давтлага 5: Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

Төгс эзэмших сургаалын давтлага 5,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаалын давтлага 5

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх

Зураг
судар уншиж буй залуу эмэгтэй

Судрын хэсгүүдийг мөн тэдгээрт заасан үнэнийг санах нь таныг олон талаар адисална. Энэ хичээл танд Мормоны Номон дахь төгс эзэмших сургаалын хэсгүүдэд зориулсан судрын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тусалж чадна.

Санаж байх

  • Үргэлж санаж байх юм шиг санагддаг зүйл тань юу вэ? Яагаад?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гэррит В.Гонг “Аврагч маань биднийг үргэлж санадаг шиг Өөрийг нь санахыг бидэнд уриалдаг” (“Түүнийг үргэлж сана,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 97).

  • Тэнгэрлэг Эцэг яагаад биднээс Хүүг нь үргэлж дурсан санаасай хэмээн хүсдэг гэж та нар бодож байна вэ?

  • Таны Есүс Христийг өдөр бүр санаж чадсан арга зам юу вэ?

  • Аврагчийг болон Түүний хийсэн бүхнийг дурсан санах нь таны амьдралд хэрхэн адислал болсон бэ?

Есүс Христийг санаж чадах нэг чухал арга зам бол судар дахь Түүний сургаалыг цээжлэх явдал юм. Энэ хичээлээр та дараах хүснэгт дэх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийн заримыг цээжлэх боломжтой болно. Цээжлэх явцдаа эдгээр эшлэл, түлхүүр үг хэллэгийг эргэн санах нь Есүс Христийг өдөр бүр илүү санахад хэрхэн тусалж болохыг тунгаан бод.

Хэрэв та хараахан тодорхойлоогүй байгаа бол эдгээр хэсгийг түлхүүр үг хэллэгийнх нь хамтаар тэмдэглэх талаар бодож үз.

Холих ба тохируулах

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

1 Нифай 3:7

Судрын түлхүүр үг хэллэг

“Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 2:25

Судрын түлхүүр үг хэллэг

“Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө.”

Судрын эшлэл

2 Нифай 2:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Тэд … эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл … боолчлол болон үхлийг сонгох эрхтэй.”

Судрын эшлэл

2 Нифай 26:33

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханд бүгд адил.”

Судрын эшлэл

2 Нифай 28:30

Судрын түлхүүр үг хэллэг

Бурхан “хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр өгөх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 32:3

Судрын түлхүүр үг хэллэг

“Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 32:8–9

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нар үргэлж залбирах ёстой.”

Судрын эшлэл

Moзая 2:17

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу.”

Судрын эшлэл

Moзая 2:41

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханы зарлигуудыг дагадаг [тэд] … бүх зүйлд адислагдсан болой.”

Судрын эшлэл

Moзая 3:19

Судрын түлхүүр үг хэллэг

“Эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн [бол].”

Судрын эшлэл

Мозая 4:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханд итгэ; … Тэр бүх мэргэн ухааныг эзэмшигч гэдэгт итгэ.”

Судрын эшлэл

Мозая 18:8–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүрт.”

Яг одоо амьдралдаа Есүс Христийг санахад тань хамгийн их тус болох дөрвөн хэсгийг олж, ийн мэдэрсэн шалтгаанаа бод. Дараа нь дараах үйл ажиллагааг хий. Та үүний оронд Doctrinal Mastery мобайл аппыг ашиглан, ижил төстэй үйл ажиллагаа хийж болно.

  1. Хуудас цаасыг дөрвөн тэнцүү нарийн тууз болгож хайчил. Энэ хичээлд сонгосон төгс эзэмших сургаалын хэсэг тус бүрд дараах алхмыг давт.

    1. Нарийн тууз тус бүр дээр нэг судрын эшлэлийг холбогдох түлхүүр үг хэллэгтэй нь бич.

    2. Түлхүүр үгийг эшлэлээс доорх жишээнд харуулсантай адил тусгаарлаарай, жишээ нь (“/” тэмдэгтээр тусгаарласан):

      2 Нифай 26:33 / “Бурханд бүгд адил.”

  2. Дөрвөн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бичсэний дараа цаасан туузыг ширээн дээр овоолж, хооронд нь холино.

  3. Ямар нэг тусламж эрэлхийлэлгүйгээр эшлэл тус бүрийг тохирох түлхүүр үг хэллэгтэй нь тохируулахыг оролд. Үүнийг хоёроос гурван удаа давтаж хий. Цагаа хянаж, оролдлого хийх бүрдээ хурдаа сайжруулах гэж хичээж болох юм.

  4. Дараах жишээнд үзүүлсэнтэй адилаар хэллэгүүдийг хувааж, илүү хүндрүүлээрэй.

    2 Нифай 28:30 / Бурхан “Учир нь болгоогтун, би хүмүүний үрст шат шатаар, / дүрэм дүрмээр … өгөх болно.”

    2 Нифай 32:3: / “Христийн үгэн дээр найрла, / учир нь болгоогтун, / Христийн үгс / та нарын хийвэл зохих / бүх зүйлийг та нарт хэлэх болно.”

  5. Эдгээрийг хольж, дараа нь зөв байрлалд оруулахыг оролд. Бүх эшлэл, хэллэгийг нэг дор хольж эсвэл нэг удаадаа нэг догол мөр дээр ажиллах боломжтой. Үүнийг хоёроос гурван удаа давтаж хий. Цагаа хянаж, оролдлого хийх бүрдээ хурдаа сайжруулах гэж хичээж болох юм.

  6. Хэрэв танд илүү цаг гарвал төгс эзэмших сургаалаас нэмж хэд хэдэн хэсгийг сонгоод, үйл явцыг давтаж хий.

  1. Дараах асуултуудын хоёрт нь хариул.

  • Та ямар төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжилсэн бэ?

  • Эдгээр догол мөрийн аль нь яг одоо таны амьдралд хамгийн их тус болох вэ? Та ямар учраас ингэж мэдэрсэн бэ?

  • Өнөөдөр таны цээжилсэн хэсгүүд Есүс Христийг санахад тань ямар арга замаар танд тусалж чадах вэ?

Хэвлэх