Семинар
Иаков 7: Есүс Христэд итгэх гуйвшгүй итгэл


“Иаков 7: Есүс Христэд итгэх гуйвшгүй итгэл,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

Иаков 7,” Мормоны Номын багшийн гарын авлага

Иаков 7

Есүс Христэд итгэх гуйвшгүй итгэл

Зураг
орлуулах

Хэрэв та өнөөдөр зарим хүн Аврагчийн Сүмийн гишүүдийн итгэлийг санаатайгаар гуйвуулахыг оролдож байна гэж бодож байгаа бол таны зөв. Энэ нь шинэ зүйл биш. Нифайчуудын дунд Шерем хэмээх эр “хүмүүсийн зүрх сэтгэлийг зайцуулан дагуулж болохын тулд шаргуу хөдөлмөрлөсөн” (Иаков 7:3). Энэ хичээл Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлийнхээ сорилтыг даван туулахад бэлтгэхэд тань тусална.

Ирээдүйн сорилтод бэлтгэх нь

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидний тулгарч буй хүнд сорилтын талаар ийн хуваалцсан.

Хүнд өдрүүд бидний өмнө байна. Ирээдүйд итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн байх нь хэцүү байх бөгөөд ихийг шаардана. Бид бүгд соригдох болно. Төлөөлөгч Паул хожмын өдрүүдэд Их Эзэнийг хичээнгүйлэн дагасан хүмүүс “хавчигдах болно” [ 2 Тимот 3:12] гэдгийг анхааруулсан. Тэрхүү хавчлага нь таныг дуугаа хамхин, сул дорой байхад хүргэнэ эсвэл өдөр тутмын амьдралдаа илүү сайн үлгэр жишээ үзүүлж, зоригтой байхад нөлөөлнө. (Рассэлл М.Нэлсон, “Ирээдүйг итгэлээр угт,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 34–37)

  • Ерөнхийлөгч Нэлсон энэ үгийг 2011 онд хэлсэн. Түүний дүрсэлсэн зүйлийг та ямар замаар аль хэдийн мэдэрсэн эсвэл харсан бэ?

  • Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд үнэнч байх явдал нь ирээдүйд ямар учраас улам бүр буурч болзошгүй вэ? Энэ нь ямар учраас үнэ цэнтэй хэвээр байна гэж та бодож байна вэ?

  • Их Эзэн ямар учраас эдгээр бэрхшээлийн талаар бидэнд урьдчилан хэлсэн гэж та бодож байна вэ?

Есүс Христийн сайн мэдээний талаарх гэрчлэлийнхээ өнөөгийн хүч чадлын талаар болон ирэх хүнд хэцүү өдрүүдэд Түүнд үнэнч үлдэхэд хэр бэлтгэлтэй байгаа талаараа нэг минут тунгаан бод. Иаков 7-г судалж байхдаа Шерем хэмээх хорон муу хүн итгэлийг нь гуйвуулахыг оролдоход үнэнч үлдэхийн тулд Иаков өөрийгөө хэрхэн бэлдсэнийг олж мэд.

Шерем Христийн эсрэг номлож буй нь

Иаков 7:1–7-г унш.   ChurchofJesusChrist.org  Нифайчуудын Христэд итгэх итгэлийг гуйвуулахаар оролдохдоо Шеремийн юу заасныг олж мэд.

  • Нифайчуудын итгэлийг гуйвуулахаар оролдохдоо Шерем юу заасан бэ?

  • Өнөөгийн хүмүүс Христийн шавь нарын итгэлийг сорьж болох ямар ямар арга зам байдаг вэ?

Таны эргэн тойрныхноос хэн нэгэн нь бусдын нөлөөгөөр Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд итгэх итгэлдээ эргэлзэж байсныг харсан эсэхээ тунгаан бод. Түүнд итгэх итгэлд тань хэн нэгэн эргэлзэж байгааг та анзаарсан уу?

Иаковын итгэлийг ганхуулах аргагүй

Иаков 7:5, 8–12-ыг уншаад, Шеремийн сургаалыг няцаахад Иаковт юу тусалсан болохыг олж мэд.

Бидний 5-р шүлэг-ээс сурч болох нэг зарчим бол Бидний итгэлийг хүчирхэгжүүлсэн өнгөрсөн үеийн сүнслэг туршлагуудыг дурсан санаснаар бид Есүс Христэд итгэх итгэлийнхээ сорилтуудыг даван туулж чаддаг явдал юм.

  • Иаков энэ сорилтыг туулахдаа өөрт нь тусалсан ямар тодорхой зүйлийг санаж байсан бэ?

  • Бидний итгэл сорилттой тулгарах үед өнгөрсөн үеийн сүнслэг туршлагыг санах нь хэрхэн биднийг хүчирхэгжүүлдэг вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.

Ариун Сүнснээс хүлээн авдаг намуухан удирдамжийн зэрэгцээ Бурхан биднийг мэддэг, хайрладаг гэдгээ мөн онцгойлон, нээлттэй адисалж байгаагаа хүчирхэг байдлаар бидний хүн нэг бүрд үе үе баталдаг. Харин хүнд хэцүү үед маань Аврагч эдгээр туршлагыг ой тойнд минь сануулдаг. …

Ариун нандин дурсамжуудаа нандигнан хайрла. Тэдгээртээ итгэ. Тэдгээрийг бичиж ав. … Хэрэв та амьдралыг тодорхойлогч сүнслэг үйл явдлуудаа хүлээн зөвшөөрч, нандигнан хайрлахад бэлэн байх юм бол тэдгээр нь ар араасаа даган ирнэ гэдгийг би танд амлаж байна. Тэнгэрлэг Эцэг таныг мэддэг бас хайрладаг. (Нийл Л.Андэрсэн, “Амьдралыг тодорхойлогч сүнслэг дурсамжууд,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 18–24)

Бурхан чамайг мэддэг, хайрладаг гэдгийг батлахын тулд Түүнээс танд өгсөн мэдрэмж, туршлагыг санахад хэсэг хугацаа зарцуул. Тэдгээрийн заримыг судлах тэмдэглэл эсвэл судартаа тэмдэглэ. Хэрэв танд ийм туршлагыг санахад тань тусламж хэрэгтэй бол Тэнгэрлэг Эцэгээс зарим нэг урагшлах алхмыг таньж мэдэхэд эсвэл санахад туслахыг хүсэн залбир. Тэр үүнийг өөрийн цаг хугацаа, арга замаар хийх болно.

Амьдралыг тодорхойлогч сүнслэг дурсамжууд” видеог 13:40-14:46 хооронд үзэхийг хүсэж болно. Ахлагч Андэрсэны жишээнд бидний сүнслэг дурсамж хүнд хэцүү үед бидний болон бусдын аль алиных нь замыг гэрэлтүүлж чадахыг хэрхэн харуулж байгааг олж мэд. Энэ видеог эндээс үзэх боломжтой ChurchofJesusChrist.org.

Таны нэг туршлагыг сонсоод хүчирхэгжиж болох таньдаг хэн нэг хүнийхээ талаар тунгаан бод. Тэдэнтэй хуваалцах арга замыг хайж ол.

Мөн итгэл, туршлага нь таны итгэлийг бэхжүүлж чадах хайртай хүмүүс, Сүмийн удирдагчдын талаар бод. Тэднээс тусламж хүсэх талаар бодож үз.

Бурханаас ирсэн дохио

Иаков 7:13–23-ыг унш.

  1. Дараах асуултуудын нэгд хариул.

  • Иаков ямар учраас энэ түүхийг өнөөгийн хүмүүст зориулж бичсэн гэж та бодож байна вэ?

  • Таны бодлоор Тэнгэрлэг Эцэг таныг өнөөдөр сурч мэдсэн зүйлээ тулгарч буй нөхцөл байдалдаа хэрхэн хэрэгжүүлэхийг хүсэх байсан бэ?

Хэвлэх