Семинар
Moзая 5:1–5: Хилэнцийг үйлдэх хүсэл үгүй


“Moзая 5:1–5: Хилэнцийг үйлдэх хүсэл үгүй,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 5:1–5,” Мормоны Номын багшийн гарын авлага

Мозая 5:1–5

Хилэнцийг үйлдэх хүсэл үгүй

Зураг
Хаан Бенжамин хүмүүстээ сургасан нь

Заримдаа бид хийж байсан зүйлээ өөрчлөх, сайжруулах шаардлагатай мэт мэдэрдэг. Хаан Бенжамины Есүс Христийн тухай болон Тэр биднийг юунаас аварсан тухай ярихыг сонссоныхоо дараа түүний иргэд ийнхүү мэдэрсэн. Энэ хичээл Их Эзэний тусламжтайгаар өөрчлөгдөх буюу үргэлжлүүлэн өөрчлөгдөх хүслээ нэмэгдүүлэхэд тань тусална.

Есүс Христтэй адил болох

Дараах зүйлсийг хараад, нэг нь нөгөө рүү хэрхэн хувирах талаар бодож үз.

Зураг
Мөсөн шоо, ус, уур
Зураг
нүүрс
  • Эдгээр зүйл өөрчлөгдөхөд юу нөлөөлдөг вэ?

  • Хүмүүст өөрчлөгдөх ямар шалтгаан байдаг вэ?

  • Их Эзэн бидний зүрх сэтгэлийг өөрчлөх нь эдгээр зүйлийн өөрчлөлттэй хэрхэн төстэй эсвэл өөр байж болох вэ?

Дараах мэдэгдэл танд хэр зэрэг хамааралтай болохыг бодож үз.

  • Илүү сайн өөрчлөгдөхөд минь Их Эзэнийг туслаасай гэж би хүсэж байна.

Нэг эсвэл хоёр минутын турш яагаад ийм мэдрэмж төрж байгаа талаар бод. Үүнд Их Эзэн урьд нь танд тусалсан арга замуудын талаар тунгаан бодох багтаж болно.

Moзая 5-ыг судалж байхдаа, өөрчлөгдөж, сайжрахын тулд Их Эзэнээс тусламж хүсэх шалтгаанаа хайж ол.

Зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрсэн нь

Хаан Бенжамин хүмүүстэйгээ ярьж дууссаныхаа дараа тэднийг “түүний хэлсэн үгэнд итгэсэн” эсэхийг мэдэхийг хүссэн (Moзая 5:1).

Тэд хэрхэн хариулсныг харахын тулд Moзая 5:1–5-ыг унш. Зан чанар гэдэг үг нь хэн нэгний хандлага, харилцаа, тэдний юунд өртөмтгий болохыг илэрхийлдэг гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.   ChurchofJesusChrist.org 

Сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн дараах хүснэгтийг бөглө.

Хүмүүс хэрхэн өөрчлөгддөг вэ?

Хүмүүсийг өөрчлөгдөхөд юу нөлөөлдөг вэ?

Хүмүүс хэрхэн өөрчлөгддөг вэ?

Хүмүүсийг өөрчлөгдөхөд юу нөлөөлдөг вэ?

Moзая 5:1–5 дээр үндэслэн дараах шүлгийг гүйцээ.

Их Эзэний Сүнсээр дамжуулан бидний зүрх сэтгэл өөрчлөгдөхөд бид …

Үнэнийг эсвэл судрууддаа тодорхойлсон үнэнийг тэмдэглэх нь тустай байж болох юм.

Хаан Бенжамины хүмүүс “хилэнцийг үйлдэх хүсэл үгүй болсон” (Moзая 5:2) хэдий ч энэ нь тэд дахин нүгэл үйлдээгүй гэсэн үг биш гэдгийг ойлгох нь чухал юм. Харин Их Эзэн тэдний зүрх сэтгэлийг сайныг үйлдэж, нүглээс зайлсхийхийг чин сэтгэлээсээ хүсэх болгож өөрчилсөн.

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудын дор хаяж хоёрт нь хариул.

  • Хаан Бенжамины хүмүүсийн адил та хэзээ “үргэлж сайныг хийх” хүсэл эрмэлзэлтэй болсон бэ? Ийм байдлыг мэдрэхэд тань юу тусалсан бэ?

  • Бидний ихэнхэд яагаад үргэлж ийм мэдрэмж төрдөггүй гэж та бодож байна вэ?

  • Хүн ийм мэдрэмж байнга авахын тулд юу хийж чадна гэж та бодож байна вэ?

Өөрчлөлтийг ойлгох

Moзая 5:3 “Бурханы хэмжээлшгүй сайн сайхнаар” гэсэн хэллэгийг тэмдэглэж ав. Хаан Бенжамины хүмүүст гарсан өөрчлөлтийг чин сэтгэлээсээ ойлгохын тулд Есүс Христ биднийг өөрчлөхөд хэрхэн тусалж болохыг ойлгох хэрэгтэй.

Вэнди В.Нэлсон эгч ийн тайлбарласан.

Зураг
Вэнди В.Нэлсон эгч

Аврагч бол эцсийн бөгөөд цорын ганц үнэн бөгөөд амьд өөрчлөлтийн төлөөлөгч юм. Тэр бол бүхий л өөрчлөлтийн эх булаг юм. … Чамайг Түүн рүү эргэх үед Тэр танд хамгийн сайн сайхан чанараа хөгжүүлэхэд туслах болно. Тэр таны доторх бүх сайн сайхан зүйлийг аврах болно. …

… Тэр танд хайртай. Тэр таны өөрчлөгдөх хичээл чармайлтад хайртай.

Тэр таныг өөрчлөгдөөсэй гэж хүсдэг. Цаг хугацаа өнгөрөхөд эгэл хүнээсээ бүрэн ангижирч, сэтгэл санаа, мөн чанараараа өөрчлөгдөөсэй гэж хүсдэг. Есүс Христ хийх ёстой бүхнийг хийсэн бөгөөд ингэснээр та өөрчлөгдөж чадна! Тэр бол таны Аврагч мөн миний Аврагч!

Мөн бид Түүний хязгааргүй бөгөөд цагаатгагч золиосны хүчийг амьдралдаа хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй, тууштай гуйх үед Түүний эцсийн эдгэрэлт бидний амьдралдаа цөхрөлтгүй эрэлхийлдэг эцсийн өөрчлөлтийг авчрах болно. (Wendy W. Nelson, “Change: It’s Always a Possibility!” [Brigham Young University devotional, April 7, 1998], 10, speeches.byu.edu)

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

  • Нэлсон эгчийн хэлснээр, Есүс Христ биднийг өөрчлөгдөхөд туслахын тулд юу хийж чадах вэ?

  • Өөрчлөлтийн үүргийн талаар та юу сурч мэдсэн бэ?

Есүс Христийн тусламжтайгаар өөрчлөгдсөн хэн нэгний тухай бод.   ChurchofJesusChrist.org 

  • Их Эзэн энэ хүнд хэрхэн тусалсан бэ?

  • Энэ хүн өөрчлөгдөхийн тулд ямар хүчин чармайлт гаргасан бэ?

  • Эдгээр өөрчлөлт яагаад илүү их баяр баясгаланг авчирдаг гэж та бодож байна вэ?

Өөрчлөлтийг үүрдийн болгох

Хичээлийн төгсгөлд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адил болохын тулд өөрийнхөө амьдрал, одоогийн ахиц дэвшлийн талаар бод. Сурч мэдсэн мөн мэдэрсэн зүйлийн тань үр дүнд Ариун Сүнс танаар юу хийлгэхийг хүсэж байгаа талаар тунгаан бод.

Хэвлэх