“Moзая 5:6–15: “Христийн нэрийг өөрсөд дээрээ авагтун,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Мозая 5:6–15,” Мормоны Номын багшийн гарын авлага
Мозая 5:6–15
“Христийн нэрийг өөрсөд дээрээ авагтун”
Нэр гайхалтай утгатай байж болно. Христийн нэрийг өөрсөд дээрээ авагтун гэдэг нь ямар утгатай вэ? Moзая 5-д хаан Бенжамин хүмүүстээ нэр өгөхөөр цуглуулах үедээ хэлсэн үгний төгсгөлийг агуулдаг ( Moзая 1:11-ийг үзнэ үү). Энэ хичээл Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахын ач холбогдлыг ойлгоход танд тусална.
Шинэ нэр
Туслах, асрах хүнгүй өнчин нэгэнд эцэст нь тэднийг үрчилж авахыг санал болгож, хайраар дүүрэн, тогтвортой гэр бүлтэй болсон гэж төсөөлөөд үз дээ.
-
Өнчин хүүхэд үрчлэгдэж, шинэ гэр бүлийнхээ нэрийг авахыг хүсэх ямар шалтгаан байж болох вэ?
-
Өнчин хүүхдэд төрсөн эцэг эхийнх нь өгч чадахгүй ямар адислалыг шинэ ээж, аав нь өгч болох вэ?
-
Өнчин хүүхэд шинэ гэр бүлийнхээ талаар юу мэдэрч болох вэ?
Хаан Бенжамин хүмүүстээ хандан хэлсэн агуу үгэндээ “Би та нарыг Христийн нэрийг өөр дээрээ авч” (Moзая 5:8), “Христийн хүүхдүүд” (Moзая 5:7) гэж нэрлэгдээсэй хэмээн хүсэж байна гэж хэлсэн. Хаан Бенжамины хүмүүсийн зарим нь нифайчуудын, үлдсэн нь Мюлекийн үр удам байв. Хаан Бенжамин бүх хүнийг нэг гэр бүл шиг нэг нэрийн дор нэгдээсэй гэж хүссэн.
Та өнөөдөр судруудыг судлахдаа дээрх нөхцөл байдалд байгаа өнчин хүүхдийн оронд өөрийгөө тавьж, Их Эзэн шинэ эцэг эх шиг байж болох арга замуудыг тунгаан бод.
Хаан Бенжамины юу заасныг ойлгоход тань туслах дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ хуулж ав.
Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авах адислал |
Аврагчийн нэрийг хэрхэн өөр дээрээ авах вэ? |
---|---|
Moзая 5:1–5-д хүмүүс Их Эзэний Сүнс өөрсдөд нь “хүчирхэг өөрчлөлт” хийснийг мөн тэд “Түүний хүслийг биелүүлэхийн тулд … Бурхантай гэрээнд ороход бэлэн” (Moзая 5:2, 5) байгаагаа гэрчилсэн гэдгийг санаарай.
Мозая 5:6–10-ыг уншаад, хүснэгтийнхээ хоёр баганын доор бичиж болох үг, хэллэгийг хайж ол. Бурханы баруун мутар нь тааламжтай байдлыг, зүүн мутар нь тааламжгүй байдлыг бэлгэддэг гэдгийг ойлгуулах нь тустай байж болох юм.
-
Зөвхөн Аврагч л өгч чадах ямар адислалыг та амьдралдаа хүсдэг вэ? (Энэ асуултад хариулахын тулд хаан Бенжамины хэлсэн үгээс тодорхойлсон хэллэгүүдийг ашиглах талаар бодож үз.) Та яагаад эдгээр адислалыг хүсдэг вэ?
-
Аврагч бидэнд хэрхэн хайртай эцэг эх шиг байж чадах вэ?
-
Хаан Бенжамины хэлснээр хүмүүс нь хэрхэн Христийн хүүхдүүд болж, Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авсан бэ?
Бид хэрхэн Христийн нэрийг өөрсөд дээрээ авах вэ?
Хаан Бенжаминаас бидний сурч болох нэг үнэн бол бид ариун гэрээнүүдийг хийж, сахиснаараа Христийн хүүхдүүд болж, Түүний нэрийг өөрсөд дээрээ авдаг гэдэг үнэн юм.
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг уншаад, бид Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ хэрхэн хүлээн авдаг талаар тодруул.
Дараах судрын хэв маягийн дагуу баптисм хүртсэн хүмүүс Сүмийн өмнө “Тэд бүх нүглээ үнэхээр наманчилж, Есүс Христэд эцсээ хүртэл үйлчлэхээр шийдэж, түүний нэрийг өөрсөд дээрээ авах хүсэлтэй байгаагаа” гэрчилдэг. (С&Г 20:37; мөн 2 Ниф. 31:13; Моро. 6:3-ыг үзнэ үү.) Бид ариун ёслолоос хүртэхдээ энэ гэрээг болон баптисм хүртэхдээ хийсэн бусад бүх гэрээгээ шинэчилдэг. (Dallin H. Oaks, “Taking upon Us the Name of Jesus Christ,” Ensign, May 1985, 80)
-
Гэрээ хийж, сахих нь таныг Аврагчид хэрхэн илүү ойртуулдаг вэ?
Есүс Христийн нэрийг авах тухай ойлголтоо үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхэд тань туслах Moзая 5:11–13, 15-ыг уншаад, Есүс Христийн нэрийг өөртөө авах талаарх хаан Бенжамины өгсөн нэмэлт зөвлөгөөг хайж ол.
ChurchofJesusChrist.org
Амьдралдаа харсан, Христийн нэрийг өөрсөд дээрээ авсан хүмүүсийн жишээг бодож үз.
-
Тэд Түүний нэрийг өөрсөд дээрээ авсан гэдгээ харуулахын тулд юу хийдэг вэ?
-
Үүнийг илүү сайн хийхэд ариун ёслол ямар үүрэг гүйцэтгэж болох вэ?
Есүс Христийн нэр
-
Христийн нэрийг өөр дээрээ авсан гэдгээ харуулах ямар ямар арга зам байна вэ?
-
Христийн нэрийг өөр дээрээ авснаар ямар ямар адислал ирсэн бэ?
Өнөөдөр судалж байхдаа Ариун Сүнснээс хүлээн авсан бодол, сэтгэгдлээ бодож үз. Христийн нэрийг өөртөө бүрэн дүүрэн авахын тулд юу хийж чадахаа бод.