Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 7: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг амьдралд хэрэгжүүлэх


“Төгс эзэмших сургаалын давтлага 7: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг амьдралд хэрэгжүүлэх,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаалын давтлага 7,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаалын давтлага 7

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амьдралд хэрэгжүүлэх

бодолд автсан өсвөр үеийн хүүхэд

Төгс эзэмших сургаалын зорилго болон ялангуяа энэ хичээлийн зорилгын нэг бол төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдэд заасан сургаалыг бодит амьдралд ашиглахад тань туслах явдал юм.

Есүс Христ, мөн Түүний сайн мэдээ амьдралыг өөрчилж чадна.

Судруудыг өөрсдийн амьдралд хэрэгжүүлэхийн тулд тэдний зааснаар үйлдэх хэрэгтэй.

    ChurchofJesusChrist.org 

2:3

Судлах тэмдэглэлийнхээ цаасны голд босоо шугам зур. Нэг тал дээр нь “Өмнө”, нөгөө тал дээр нь “Дараа” гэж бич. Судруудад агуулагдаж буй Есүс Христийн сайн мэдээний үнэнийг сурч мэдэж, хэрэгжүүлснээр амьдрал нь сайжирсан өөрийн таньдаг хүмүүсийн эсвэл судар дээрх хүмүүсийн зарим жишээг бод. “Өмнө” гэсэн баганад хүмүүс ямар байсныг эсвэл судруудыг хэрэглэхээс өмнө юу хийснийг дүрсэлсэн үг, хэллэгийг товч жагсаан бич. “Дараа” гэсэн баганад судраас үнэнийг хэрэгжүүлэх явцад Аврагчийн тэдэнд тусалсан өөрчлөлтүүдийг товч тайлбарла.

  • Аврагчид тэр хүмүүст өөрчлөлт хийхэд нь судрууд хэрхэн тусалсан бэ?

дүрс, тэмдэглэх
  1. Дараах хувилбарыг хийж гүйцэтгээд, холбогдох асуултуудад хариул.

Танай орон нутгийн өсвөр насныханд тохиолдож болох бэрхшээлтэй тулгарсан таны насны хэн нэгний тухай жишээ бич. Энэ хувилбар нь бодит эсвэл төсөөлөл байж болох ч ангийнхны эсвэл багшийн тань таньдаг хэнийг ч дүрслэх ёсгүй. Тэдний нас, хүйс, гэр бүлийн байдал, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн эсэх, тэдэнд тулгарч буй цөөн хэдэн асуудал, сорилт зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг оруул.

  • Энэ өсвөр насныханд тулгарч буй нөхцөл байдал, асуудлуудыг харгалзан үзэхэд тэдэнд ямар асуулт, сэтгэл хөдлөл тулгарч болох вэ? Яагаад?

  • Аврагч тэдний талаар ямар бодолтой байдаг вэ? Тэр тэдэнд хэрхэн тусалж болох талаар та юу мэдэх вэ?

Судруудын агуулгыг ойлгож, хэрэгжүүлэх нь

Мормоны Номын эхний хагасын төгс эзэмших сургаалын дараах хэсгүүдийг хянаж үзээд, таны жишээн дээр байгаа өсвөр үеийнхэнд ойлгож, хэрэгжүүлэхэд нь тустай байж магадгүй гэж үзсэн хэсгүүдийг олж мэд.

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

1 Нифай 3:7

Судрын түлхүүр үг хэллэг

“Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 2:25

Судрын түлхүүр үг хэллэг

“Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө.”

Судрын эшлэл

2 Нифай 2:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Тэд … эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл … боолчлол болон үхлийг сонгох эрхтэй.”

Судрын эшлэл

2 Нифай 26:33

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханд бүгд адил.”

Судрын эшлэл

2 Нифай 28:30

Судрын түлхүүр үг хэллэг

Бурхан “Учир нь болгоогтун, би хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр өгөх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 32:3

Судрын түлхүүр үг хэллэг

“Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 32:8–9

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нар үргэлж залбирах ёстой.”

Судрын эшлэл

Moзая 2:17

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу.”

Судрын эшлэл

Moзая 2:41

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханы зарлигуудыг дагадаг [тэд] … бүх зүйлд адислагдсан болой.”

Судрын эшлэл

Moзая 3:19

Судрын түлхүүр үг хэллэг

“Эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн [бол].”

Судрын эшлэл

Мозая 4:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханд итгэ; … Тэр бүх мэргэн ухааныг эзэмшдэг гэдэгт итгэ.”

Судрын эшлэл

Мозая 18:8–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүрт.”

  1. Дараахыг үүсгэсэн жишээн дээрээ нэм.

Энэ хүнд одоогийн нөхцөл байдалд нь туслахын тулд товч захидал бич. Уг захиасанд оруулах зүйлс:

  • Энэ өсвөр насныханд тустай гэж бодож байгаа судруудын хэсгүүдээс авсан үнэн, дээрх хүснэгтээс авсан төгс эзэмших сургаалын ядаж нэг хэсэг болон бусад хэрэгтэй хэсэг.

  • Тэд эдгээр үнэнийг хэрэгжүүлэх хэд хэдэн арга зам ба Тэнгэрлэг Эцэгээс хүлээн авч болох адислалууд. Та, таны таньдаг хэн нэгэн эсвэл судрууд дээрх хэн нэгэн эдгээр үнэнийг болон араас нь ирсэн адислалуудыг хэрхэн хэрэгжүүлсэн жишээг хуваалцах нь тустай байж болох юм.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр өсвөр үеийнхэнд эдгээр үнэнийг хэрэгжүүлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?