Семинар
Мозая 18: Баптисмын гэрээ


“Мозая 18: Баптисмын гэрээ,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 18,” Мормоны Номын багшийн гарын авлага

Moзая 18

Баптисмын гэрээ

Баптисм хүртэж буй өсвөр үеийн хүүхэд

Зарим шийдвэр бидний амьдралын бүх зүйлд нөлөөлж чадахуйц их ач холбогдолтой байдаг. Баптисм хүртэх ёслолоор дамжуулан Бурхантай гэрээ хийх нь эдгээр шийдвэрийн нэг юм. Алма Мормоны Усны дэргэд, бидний баптисм хүртэхдээ Бурхантай байгуулдаг гэрээний талаар хүмүүстээ заасан. Энэ хичээл танд баптисмын гэрээг болон энэ нь Бурхантай, мөн бусадтай харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлж болохыг илүү сайн ойлгоход тусалж чадна.

Таны баптисм

Өнөөдөр хичээлээ эхлүүлэхийн тулд баптисмынхаа тухай бодож, тэр өдрийн хором мөч бүрийг санахыг хичээ. Хэрэв та хараахан баптисм хүртээгүй байгаа бол баптисм хүртэх талаар юу мэддэгээ эсвэл баптисм хүртээхэд оролцсоноосоо санаж байгаа зүйлээ эргэцүүлэн бод.

  • Тэр өдрийн хамгийн дуртай дурсамж тань юу вэ? Танд ямар санагдсан бэ?

  • Таны баптисм хүртэх шийдвэр Бурхантай, мөн бусад хүнтэй харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлсөн бэ?

Алма Абинадайн үгсийг заав

Абинадай Ноагийн өмнө гэрчилж байгаа нь

Мозая 18 нь нэгэн цагт хаан Ноагийн санваартнуудын нэг байсан Алмагийн Абинадайн үгсийг бусдад зааж байсан цэдгийг агуулдаг. Алма Абинадайн Есүс Христийн тухай гэрчлэлд итгэснийхээ төлөө хаан Ноад хороолгох байсан тул нууцаар заахаас өөр аргагүй байжээ.

Мозая 18:1–7-г уншаад, Алмагийн хүмүүст юу заасныг хайж ол.

  • Алма Абинадайн гэрчлэлийг сонсоод, Аврагчийн тухай юу заасан бэ?

  • Та нар Алма яагаад эдгээр шүлэгт хийсэн зүйлээ заахаар сонгосон гэж бодож байна вэ?

Баптисмын гэрээ

Есүс Христээр дамжуулан гэтэлгэлийн тухай хүмүүст заасныхаа дараа Алма баптисм хүртэхийн ач холбогдлын талаар заасан. Түүний сургаалаас бид баптисм хүртэх үедээ Бурхантай гэрээ байгуулдаг гэдгийг мэдэж болно. Та Алмагийн сургаалыг үргэлжлүүлэн судлахдаа, баптисм хүртэхдээ байгуулдаг гэрээгээ ариун ёслолыг хүлээн авах бүрдээ шинэчилж, мөн өөрт байж болох асуултуудын талаар юу мэддэгээ тунгаан бод. Энэ гэрээ нь Бурхантай болон бусадтай харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлж болохыг илүү сайн ойлгохыг залбирч эрэлхийл.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон гэрээг ийн тайлбарласан.

Гэрээ гэдэг нь “Бурхан нөхцөлийг нь тогтоодог, Бурхан хүн хоёрын хоорондох тохиролцоо юм (Bible Dictionary, “Covenant,” 651-ийг үзнэ үү). Эдгээр бурханлаг гэрээнд Түүний зарлигуудыг сахиж, Түүнд үйлчлэхээр амласны хариуд Бурхан Өөрөө биднийг дэмжиж, ариусган, өргөмжлөхөөр үүрэг хүлээсэн билээ. (Д.Тодд Кристоффэрсон, “Гэрээнүүдийн хүч,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19)

Мозая 18:8–10 дээр Алма баптисмын гэрээг дүрсэлсэн. Мозая 18:8–10-ыг уншаад, бид баптисм хүртэх үедээ юу хийнэ гэж амласныг мөн Тэнгэрлэг Эцэг бидэнд ямар адислал санал болгодгийг өөр өнгө, загвараар тэмдэглэ.

дүрс, тэмдэглэх Мозая 18:8–10 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа нь олоход хялбар байлгахын тулд онцгойлон тэмдэглэ. Та дараагийн хичээл дээр энэ хэсэгт заасан сургаалыг асуултад эсвэл нөхцөл байдалд хэрэгжүүлэх дадлага хийх боломжтой болно.

  • Та “гашуудах тэдний хамт гашуудахад, … мөн тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад” (9-р шүлэг) гэдэг нь юу гэсэн утгатай гэж бодож байна вэ?

  • “Ямар ч цагт мөн бүх зүйлд мөн … хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж зогсох” ямар арга зам байдаг вэ? (9-р шүлэг). Та үүнийг биелүүлдэг үлгэр жишээ хэнийг мэдэх вэ?

  • Баптисм хүртэхэд бидэнд амласнаараа Бурхан таныг эсвэл бусдыг адислахыг та хэрхэн харсан бэ?

Баптисмын гэрээгээ сахих

Танд баптисмын гэрээг илүү сайн сахихыг ойлгуулахад туслахын тулд дараах видеонуудаас Мозая 18:8–10-д тодорхойлсон Алмагийн амлалтуудыг сахих жишээг хайж үзэж болно. Видеонуудыг дараахаас үзэх боломжтой ChurchofJesusChrist.org.

  • Та 8–10-р шүлэг-ийн аль үг хэллэгүүдийг харуулсан гэж бодож байна вэ?

Алмагийн Moзая 18:8–10-д хуваалцсан баптисм хүртэхдээ бидний амласан амлалтуудаас ядаж нэгийг нь сонго. Жишээлбэл: Та 8-р шүлэг-ийн “нэг нэгийнхээ ачааг үүрэлц” эсвэл 10-р шүлэг-ийн “түүний зарлигуудыг дага” зэргийг сонгож болно.

  1. Аль амлалт(ууд)ад анхаарлаа төвлөрүүлэхээ бичээд, дараах асуултуудын дор хаяж гуравт нь хариул.

  • Өсвөр насны хүүхэд тэрхүү амлалтаа сахих ямар арга зам байна вэ?

  • Таны бодлоор, Тэнгэрлэг Эцэг яагаад үүнийг бидний баптисмын гэрээний нэг хэсэг болгон оруулсан бэ?

  • Амлалтаа сахихыг жишээгээр Аврагч хэрхэн харуулсан бэ?

  • Та эсвэл таны мэддэг хэн нэгэн хэзээ тэр амлалтаа сахисан бэ? Та тэдгээр туршлагаас юу суралцсан бэ?

Алмагийн Мозая 18:8–10-д хуваалцсан баптисмын амлалтыг биелүүлэхэд ямар мэдрэмж төрж байгаагаа тэмдэглэлдээ бичихэд цаг гарга. Та эдгээр амлалтын заримыг нь хэрхэн амжилттай сахисан бэ? Ямар тохиолдолд та тэдгээрийн аль нэгийг илүү ухамсартай сахиж чадах вэ? Хэрэв та үүнийг хийвэл Их Эзэнтэй мөн бусадтай харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлнө гэж бодож байна вэ?