Семинар
Moзая 19–20: “Абинадайн үг биелсэн”


“Мозая 19–20: ‘Абинадайн үг биелсэн,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 19–20,” Мормоны Номын багшийн гарын авлага

Moзая 19–20

“Абинадайн үг биелсэн”

Зураг
Хаан Ноа

Тэнгэрлэг Эцэг таныг аз жаргалтай, аюулгүй байгаасай хэмээн хүсдэг. Баяр хөөр, сүнслэг хамгаалалтыг мэдрэх нэг арга зам тань Түүний бошиглогчдын сургаал, сэрэмжлүүлгийг дагах явдал юм. Абинадайг үгүйсгэснээр хаан Ноа ба түүний хүмүүс аюулгүй байдлын адислалаа алдаж, асар их зовлон зүдүүр амссан. Энэ хичээл танд Их Эзэний бошиглогчдын сэрэмжлүүлэг, сургаалыг сонсох илүү их хүслийг мэдрэхэд тусалж чадна.

Аюулаас хамгаалах аюулгүй байдал

Дараах зургуудыг хараад, зурган дээрх зүйлс ямар аюул, гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтойг тодорхойл.

Зураг
аврах хантааз, унадаг дугуйн дуулга, авиралтын оосор
  • Эдгээр зүйл биднийг ямар аюулаас хамгаалж чадах вэ?

  • Зарим хүн яагаад аюулгүй байдлын хэрэгсэл эсвэл удирдамжийг үл тоомсорлодог гэж та бодож байна вэ?

Бие махбодын эрсдэлээс гадна сүнслэг байдлын аюул бидний мөнх бус амьдралын жам ёсны нэг хэсэг юм. Их Эзэн бидэнд хайртай учраас амьдралынхаа туршид бие махбод, сүнслэг байдал, сэтгэл санааны аюулгүй байдлыг мэдрэхэд маань туслах заавар, хэрэгслийг өгч, бошиглогчдыг дууддаг.

Их Эзэний танд бошиглогч, төлөөлөгчдөөрөө дамжуулан санал болгож буй аюулгүй байдлыг цаг гарган эргэцүүлэн бод. Дараах асуултууд тусалж болно.

  • Та Их Эзэний бошиглогч, төлөөлөгчдийг Түүний сүнслэг хамгаалалтыг хүлээн авах арга зам гэж хэр олон удаа хардаг вэ?

  • Их Эзэний бошиглогчдыг дагаснаар таныг адисалж болох ямар жишээ байдаг вэ?

Суралцах явцдаа Их Эзэний бошиглогчийг дагаснаар ирэх аюулгүй байдал, аз жаргалыг эрэлхийлэх илүү агуу хүслийг мэдрэхэд тань туслах сургаалуудыг хайж ол.

Хаан Ноагийн хүмүүс нүглийнхээ үр дагаврыг амссан

Зураг
Абинадай хаан Ноагийн өмнө

Абинадайг хаан Ноагийн хүмүүсийн ёс бус байдлыг анхааруулснаар тэд өөрсдөд нь ирж болох Их Эзэний шүүлтээс зайлсхийх болно хэмээн илгээснийг эргэн сана. (Мозая 11:20–25; 12:1–8-ын Абинадайн зарим сэрэмжлүүлгийг давтах нь тустай байж болно.)

Абинадайн сэрэмжлүүлгийг Мозая 12:13–15; 17:11–20-оос уншаад, Ноагийн болон түүний хүмүүсийн хариултыг давт.

  • Та яагаад Ноа ба түүний санваартнууд Абинадайн сэрэмжлүүлгийг үл ойшоосон гэж бодож байна вэ?

  • Одоо үед хүмүүс бошиглогчдын сургаалыг үл ойшоож, үгүйсгэх ямар жишээ байна вэ? Та тэднийг яагаад тэгэж үгүйсгэдэг гэж бодож байна вэ?

Абинадайн бошиглосон шиг (Мозая 17:15–19-ийг үзнэ үү) Ноагийн хүмүүс Их Эзэний үг, наманчлах урилгыг няцаасныхаа дараагаар хүнд хэцүү сорилтыг туулсан. Та Мозая 7-г судлахдаа Абинадайг нас барсны дараа удалгүй Аммон гэдэг хүнээр удирдуулсан Зарахемлагийн хайгуулын баг эдгээр хүнийг олсон гэдгийг санаж байгаа байх (доорх бүдүүвч зургийг үзнэ үү). Тэднийг олох үед Нифайн нутгийн нифайчууд леменчүүдэд олзлогдсон байв.

Зураг
Нифайн нутгийг буцаан авах нифайчуудын аяллын зураг

Тэдний удирдагч нь хаан Ноагийн хүү Лимхай байв. Мозая 7:24–29-д буй Лимхайн үгийг уншаад, тэдний олзлогдсоны учир шалтгааныг хайж ол.

  • Та эдгээр шүлгээс Их Эзэний бошиглогчдыг дагах нь ач холбогдолгүй гэж боддог хүнд тусалж болох юуг олж харсан бэ?

  • Уншсан зүйлээ ашиглаад, дараах өгүүлбэрийг өнөө үеийнхэнд хэрэг болохуйцаар дуусгах ямар арга зам байна вэ?

Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан хэлсэн үгийг үл тоомсорлож, үгүйсгэх нь …

Мозая 19:3–21; 20:3, 21-ийг уншаад, Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан хэлсэн үгийг үл тоомсорлож, үгүйсгэх нь зовлон зүдүүр, уй гашуу руу хөтөлдөг гэсэн үнэнийг харуулсан дэлгэрэнгүй мэдээллийг хайж ол.

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

  • Та эдгээр шүлэг дэх хүмүүсийн зовлон зүдүүр, уй гашуугийн ямар нотолгоог харсан бэ?

  • Эдгээр хүний зовлон зүдүүр туулахыг хараад, Их Эзэн тэднийг сэрэмжлүүлэхээр бошиглогч илгээсэн гэдгийг мэдсэний дараа та Их Эзэний талаар юу мэдэж авсан бэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард бидний Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан өгсөн зөвлөгөөг сонсох үед хүлээн авч болох адислалуудын заримыг хуваалцсан.

Бошиглолоор ирсэн зөвлөгөөг дагаснаар аюулгүй байдал, амар амгалан, хөгжил дэвшил, аз жаргал ирнэ гэдгийг түүх харуулдаг. (M. Russell Ballard, “His Word Ye Shall Receive,” Ensign, May 2001, 65)

  • Амьдралын тань эсвэл судраас ерөнхийлөгч Баллардын хэлсэн үгийг дэмжиж буй ямар ямар жишээ байна вэ?

Их Эзэнд та нарт зориулсан зөвлөгөө бий

Эртний бошиглогчдын адил, өнөөгийн бошиглогчид бидэнд Их Эзэний зөвлөгөө, сэрэмжлүүлэг мөн амласан адислалуудыг өгдөг. Энэ зөвлөгөөний заримыг бид 2022 оны Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлоос олж болно.

Энэ товхимлоос дор хаяж нэг сэдвийг судлахад цаг гарга. Та судалж байхдаа дараахыг хайж ол.

  1. Амьдралдаа дагахад урьсан Их Эзэний жишгүүд

  2. Их Эзэний зөвлөгөөг үл тоомсорлосноор учирч болзошгүй сүнслэг аюулууд

  3. Их Эзэний заавар, сэрэмжлүүлгийг анхааралтай сонссоны хариуд өгөхөөр амласан адислалууд

  1. Судалсан сэдв(үүд)-ээ жагсааж бичээд, дараах асуултуудад хариул.

  • Судалсан зөвлөгөөгөө үл тоомсорлосноор ямар аюул учирч болох талаар юу дурдсан байна вэ?

  • Амласан адислалуудын зарим нь юу байсан бэ?

Их Эзэний бошиглогчийг дагахын ач холбогдлын талаар өнөөдөр сурч мэдсэн зүйлээ бод. Бошиглогчийг хэрхэн илүү сайн дагахаа мөн дагах нь танд яагаад ач холбогдолтой талаар эргэцүүлэн бодоход цаг гарга. Төрсөн бодол, сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.

Хэвлэх