Семинар
Төгс эзэмших сургаал: Мозая 18:8–10—”Та нар Түүнтэй гэрээ байгуулсан”


“Төгс эзэмших сургаал: Мозая 18:8–10—’Та нар Түүнтэй гэрээ байгуулсан,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: Мозая 18:8–10,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: Мозая 18:8–10

“Та нар Түүнтэй гэрээ байгуулсан”

Алма Мормоны усан дотор баптисм хүртээж байгаа нь

Өмнөх хичээлээр та Аврагчтай байгуулсан баптисмын гэрээ маань бидний амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлөх талаар суралцсан. Энэ хичээл танд Мозая 18:8–10-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, тэдгээр шүлгийн сургаалыг тайлбарлаж, энэ судрын хэсгийг ашиглан сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит жишээнд хэрэгжүүлэхэд тань тусалж чадна.

Цээжлэх ба тайлбарлах

Доорх Мозая 18:8–10-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг судлах тэмдэглэлдээ зөв дараалалд оруулан бич. Шаардлагатай бол 2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын сүүлчийн хэсэгт байгаа Төгс эзэмших сургаалын судрын хэсэг, түлхүүр үг хэллэгүүдийн жагсаалтаас зөв эсэхийг шалгаж болно.

баптисм хүртэв 8 Их Эзэн Мозая та нар 18 гэрээ байгуулсан, түүнтэй гэрч 10 нэрээр

Та үг хэллэгийг зөв дарааллаар бичиж дууссаныхаа дараа судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цаг гарган цээжлэхийг хичээ.

дүрс, тэмдэглэх
  1. Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Өмнөх хичээлээр та бид баптисм хүртэхдээ Бурханд үйлчлэн, зарлигуудыг нь сахина хэмээн Түүнтэй гэрээ байгуулдаг гэдгийг сурч мэдсэн. Найман настай хүүхдийн баптисмын үйлчлэл дээр тэдний хийж буй гэрээний тухай ярихыг танаас хүссэн гэж төсөөл. Мозая 18:8–10 нь гэрээг тайлбарлахад, мөн гэрээг сахих нь уг хүүхдийг Есүс Христтэй илүү адил болоход хэрхэн тусалж болохыг бич.

Дадлага хийх үйл ажиллагаа

Сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг, зарчим бүрийн товч тайлбартай цээжээр жагсааж бичихийг оролд. Шаардлагатай бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг давт.

Дараах жишээг уншаад, сүнслэг мэдлэг олж авах зарчим бүрийг ашиглан, Паулад туслахад ашиглаж болох Аннагийн зөвлөгөөг бэлтгэ.

Анна сүмийнхээ ангийн Паула гэдэг охиныг аз жаргалтай, найз нөхөдтэй болоход хүндрэлтэй байгааг анзаарчээ. Паулад бусад охинтой таарахгүй юм шиг санагддаг учраас өсвөр үеийнхний үйл ажиллагаа, сүмийн цуглаанд оролцохгүй байхыг сонгодог гэж Анна сонсжээ. Анна Паулад илүү таатай сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж байгаа ч Паулатай хэзээ ч ярилцаж байгаагүй мөн түүнтэй холбоо барихад эвгүй эсвэл таагүй байх вий гэж санаа зовдог.

  1.  Дараах асуултад хариул.

  • Та Аннагийн нөхцөл байдалд туслахын тулд Мозая 18:8–10 дээрх сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг мөн сургаалыг хэрхэн ашиглах вэ?

Хэрэв та өмнөх асуултад хариулахыг оролдсон ч тусламж хэрэгтэй хэвээр байгаа бол дараах асуултууд танд туслах болно.

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийл

  • Аннад тусалж болох ямар судрын эшлэл мөн Сүмийн удирдагчдын тайлбарыг та мэдэх вэ? Мозая 18:8–10 дээрх сургаалууд хэрхэн тустай байж болох вэ?

  • Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй ярилцах нь Аннад Паулагийн нөхцөл байдлын тухай хэрхэн илүү их ойлголтыг өгч болох вэ?

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Аннад эргэлзсэн мэдрэмжээ даван туулахад нь туслахын тулд Их Эзэн баптисмын гэрээг хэрхэн хардаг тухай юуг ойлгох хэрэгтэй вэ?

  • Их Эзэн Паулагийн тухай ямар бодолтой байдгийг санах нь Аннад хэрхэн тусалж болох вэ?

  • Паулаг урамшуулснаар Аннаг хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход тусалж болох вэ?

Итгэлээр үйлд

  • Алмагийн Мозая 18:8–10-д заасан баптисмын тодорхой амлалтуудыг биелүүлэхийн тулд Анна юу хийж болох вэ?

  • Аннад итгэлээр үйлдэхэд нь туслахын тулд та Есүс Христ бусдад тусалж байсан ямар жишээг хуваалцах вэ?