Семинар
Мозая 27:24–37: “Бурханаар төрлөө”


“Moзая 27:24–37: ‘Бурханаар төрлөө,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Moзая 27:24–37,” Мормоны Номын багшийн гарын авлага

Мозая 27:24–37

“Бурханаар төрлөө”

Зураг
Залуу Алма залбирч байгаа нь

Залуу Алмагийн болон Мозаягийн хөвгүүдийн наманчлал нь өөрчлөгдөх боломжтой эсэхийг гайхаж буй хүн бүрд итгэл найдвар өгч чадна. Аврагч “адгийн нүгэлтнүүд” (Мозая 28:4) хэмээн дүрслэгдсэн эдгээр залуу эрэгтэйд “зөв шударга байдалд” (Мозая 27:25) өөрчлөгдөхөд нь тусалсан. Энэ хичээл наманчлахад тань, Аврагч таны зүрх сэтгэлийг өөрчилж чадна гэдэгт итгэхэд тусалж чадна.

Өөрчлөлт

Ижил зүйл байх нь бараг боломжгүй юм шиг санагддаг байгаль дээр эрс өөрчлөгддөг зүйлийн тухай бодохыг хичээ. Дараах зураг дээр нэг жишээг харуулсан байгаа.

Зураг
Авгалдай ба эрвээхэй
  • Авгалдай эрвээхэй болж хувирч байгааг хэрхэн сүнслэг ахиц дэвшилтэйгээ адилтгаж болох вэ?

  • Бурхан хэрхэн бидэнд өөрчлөгдөж, Өөртэй нь адил болох боломжийг олгосон бэ?

Бурхантай илүү адил болох ахиц дэвшлийн талаараа хэсэг зуур бод. Өөрийнхөө талаар өөрчилмөөр эсвэл сайжруулахыг хүсэж буй зүйл танд бий юү? Эдгээр хүссэн өөрчлөлтийг бүтээхэд танд ямар саад бэрхшээл тулгарч болох вэ?

Өнөөдөр та залуу эрэгтэйчүүдийн амьдралд Аврагчийн хийсэн гайхамшигт өөрчлөлтийг судлах болно. Судалж байхдаа Аврагч танд ч мөн адил өөрчлөгдөхөд тань хэрхэн тусалж чадах тухай Сүнсний өдөөлтийг сонс.

Залуу Алма ба Мозаягийн хөвгүүд

Зураг
Алмад болон Мозаягийн хөвгүүдэд тэнгэр элч үзэгдсэн нь

Бурхан Алмагийн залбиралд хариулдаг түүхийг агуулсан Мозая 27-ийн эхний хэсгийг эргэн сана. Залуу Алмаг болон Мозаягийн хөвгүүдийг өөрсдийнх нь зам алдаатай гэдэгт итгүүлэхийн тулд Бурхан тэнгэр элчийг илгээсэн. Энэ үйл явдлын дараа Залуу Алма хэдэн өдрийн турш хөдөлж, ярьж чадсангүй (Moзая 27:19, 23-ыг үзнэ үү). Энэ хугацаанд тэрээр нүглийнхээ төлөөсөнд үгээр хэлэхийн аргагүй зовлон шаналлыг туулав. Эцэст нь тэр ярьж чаддаг болсныхоо дараа Их Эзэн түүний төлөө юу хийснийг тайлбарласан.

“Есүс Христээр дамжуулан өөрчлөлт хийх боломжтой” гэсэн үгсийг цаасны дээд талд бич. Хоёр босоо шугам татаж, цаасыг гурван тэнцүү хэсэгт хуваа. Зүүн талын хэсгийг “өмнө нь”, голын хэсгийг “Есүс Христийн үүрэг”, баруун талыг “дараа нь” гэж тэмдэглэ.

Мозая 27:8–10; 28:4-ийг уншаад, Залуу Алма мөн Мозаягийн хөвгүүд өмнө нь ямар байсныг давтан хар. Цаасан дээрх хүснэгтийн “өмнө нь” гэсэн баганад тэдний тайлбарыг бич.

Одоо Мозая 27:32–37-г уншаад, “дараа нь” гэсэн баганад тэднийг хэн болсон тухай бич.

Аврагчид итгэж наманчилсан хүнээс олж харсан өөрчлөлтийн тухай эргэцүүлэн бодохын тулд түр зогс. (Та өөрийнхөө тухай бодсон ч болно.) Багануудад тэд (эсвэл та) өмнө нь ямар байсан, өөрчлөлтийн дараа ямар болсон тухай тайлбарыг нэм.

Мозая 27:23–26-г уншаад, бидний Аврагчтай адил болох шаардлагатай өөрчлөлтийг тайлбарласан үг хэллэгийг хайж ол. Эгэл (25-р шүлэг) гэх үг нь ертөнцийн мөн сэтгэлийн гэсэн утгатай байж болох ба “[Бурханы] хөвгүүд мөн охид болдог” (25-р шүлэг) гэсэн хэллэг нь “Бурханы хаант улсыг өвлөн авдаг” (26-р шүлэг) хүмүүсийг илтгэж буйг мэдэх нь тустай байж болох юм.

Цаасан дээрх “Есүс Христийн үүрэг” баганад өөрт онцгой санагдсан үг хэллэгээ бич. Ямар утгатай болохыг нь цаг гарган тунгаан бод. Шаардлагатай бол Судруудын удирдамжаас илүү сайн ойлгохыг хүссэн үгээ хайж ол.

Эдгээр шүлэгт Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бүх хүн төрөлхтөн өөрчлөгдөх ёстой гэсэн нэг үнэнийг заадаг.

  1. Дараах асуултуудад хариул.

  • Есүс Христээр дамжин бий болох өөрчлөлтийг дүрсэлсэн аль үг хэллэг танд хамгийн их утга учиртай байдаг вэ? Яагаад?

  • Аврагчийн өршөөлийг хүлээн авах нь биднийг хэрхэн өөрчлөх вэ?

  • 24-р шүлэгт өгүүлснээр, Аврагчийг биднийг өөрчлөхөд урихын тулд биднээс юу шаардлагатай вэ?

Өөрчлөлт бол үйл явдал биш, харин үйл явц юм.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.

Зарим хүний хувьд наманчлалын үйл явц нь Алмад тохиолдсон шиг илэрхий болж болох ч энэ нь дүрэм ёсоор гэхээсээ илүү онцгой тохиолдол юм. Бидний ихэнх маань илүү сайн сайхан байдал, гэрээнүүддээ илүү үнэнч байх, илүү их үйлчлэл болон амлалт руу алхам алхмаар, аажим аажмаар урагшилдаг. (Neil L. Andersen, The Divine Gift of Forgiveness [2019], 11)

  • Ахлагч Андэрсэны мэдэгдлийг санаж байх нь яагаад чухал вэ?

Бидний наманчилж, Их Эзэнээр аажмаар өөрчлөгдөхийн тулд хийж болох зарим үйлдлийг жагсаан бичихэд цаг гарга. (Санаа авахын тулд ахлагч Андэрсэны дээрх мэдэгдлийг дахин уншаад, дараах шүлгүүдийн заримыг унш: Мозая 26:29; 27:35; Алма 36:18; 3 Нифай 9:22; Сургаал ба Гэрээ 6:9; 58:42–43).

  • Их Эзэн рүү эргэж, наманчлахын тулд бид юу хийж чадах вэ?

  • Эдгээр хүчин чармайлт нь бидэнд Аврагчаар дамжуулан аажмаар өөрчлөгдөхөд хэрхэн тусалж чадна гэж та бодож байна вэ?

 

Цаг гарган, энэ хичээл танд хэрхэн хамаатай болох талаар тунгаан бод. Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудын талаар бодлоо бич.

  1. Аврагч танд ямар өөрчлөлт хийхэд тусалсан бэ? Та өөрийн хичээл зүтгэл, Их Эзэний тусламжийн талаар ямар бодолтой байдаг вэ?

  2. Наманчилж, Өөрийнх нь тусламжтайгаар үргэлжлүүлэн өөрчлөгдөхөд тань Их Эзэний хүсэж буй, таны хийх дараагийн алхам юу вэ?

  3. Энэ үйл явц дунд танд ямар саад бэрхшээл тулгарч болох вэ мөн та тэдгээрийг даван туулахдаа туслуулахын тулд хэрхэн Их Эзэнд хандаж чадах вэ?

Хэвлэх