“Төгс эзэмших сургаалын давтлага 9: Үнэнийг ойлгох ба тайлбарлах” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Төгс эзэмших сургаалын давтлага 9,” Мормоны Номын багшийн гарын авлага
Төгс эзэмших сургаалын давтлага 9
Үнэнийг ойлгох ба тайлбарлах
Төгс эзэмших сургаалын хэсгүүд Есүс Христийн тухай болон Түүний сайн мэдээний талаарх чухал үнэнүүдийг агуулдаг. Энэ хичээл танд төгс эзэмших сургаалын хэсгүүдэд заасан сургаалыг ойлгож, бусдад тайлбарлахад тусална.
Судраас үнэнийг тайлбарлах
-
Таны судруудыг ойлгож, тайлбарлах чадвар хэн нэгний амьдралд нөлөөлж болох эсвэл өөрчилсөн ямар зарим нөхцөл байдал байдаг вэ?
Далын ахлагч Арнулфо Валензуэла судруудыг тодорхой зааснаар бусдыг адисалж чадсан туршлагаасаа ийн хуваалцсан. “Есүс Христэд хөрвөх хөрвөлтөө гүнзгийрүүлэх нь” видеог цагийн код 6:34-өөс 7:31 хүртэл үзүүл ChurchofJesusChrist.orgэсвэл доорх мэдэгдлийг унш.
Залуудаа би номлолд үйлчилж байхдаа судруудаас зааснаар олон хүний амьдрал өөрчлөгдөхийг харсан. Тэдгээрт агуулагдах хүч чадал бидний амьдралыг хэрхэн өөрчилж болохыг би ойлгосон. Бидний сэргээгдсэн сайн мэдээг заасан хүн нэг бүр өөр өөр хэрэгцээтэй онцгой хувь хүмүүс байв. Тийм ээ, ариун бошиглогчдоор бичигдсэн ариун судрууд хийгээд бошиглолууд тэднийг Их Эзэнд итгэх итгэлтэй болгож, наманчлалд хүргэж, зүрх сэтгэлийг нь өөрчилсөн.
Тэднийг урам зориг, удирдамж, тайтгарал, хүч чадал болон хэрэгцээнийхээ дагуу хариу хүлээн авах үед судрууд баяр хөөрөөр дүүргэж байлаа. Тэдний олонх нь амьдралдаа өөрчлөлт оруулахаар шийдэж, Бурханы зарлигуудыг дагаж эхэлсэн. (Арнүлфо Валэнзүэла, “Есүс Христэд хөрвөх хөрвөлтөө гүнзгийрүүлэх нь,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган)
-
Ахлагч Валэнзүэлагийн заасан хүмүүст яагаад судрууд ийм хүчтэй нөлөөлсөн гэж та бодож байна вэ?
-
Хэн нэгэн танд судруудыг тайлбарласнаар таны амьдрал адислагдсан үе хэзээ байсан бэ?
-
Та хэзээ бусдад судруудыг тайлбарласнаар тэднийг адисалж чадсан бэ?
Судруудыг ойлгож, тайлбарлах чадвараа цаашид хэрхэн хөгжүүлэх талаар тунгаан бод. Ингэснээр бусдад заахдаа судруудыг байнга ашигладаг Аврагчтай илүү адилхан болоход тань хэрхэн тусалж болох талаар бод (Лук 24:27; Иохан 10:34–36-г үзнэ үү).
Мормоны Номын төгс эзэмших сургаалын гарын авлага
Мормоны Номын төгс эзэмших сургаалын эхний 12 хэсгийг доор жагсаан бичив. Хэрэв та хараахан тэмдэглээгүй байвал эдгээр судрын хэсгийг түлхүүр үг хэллэгийн хамт тэмдэглэх талаар бодож үз.
Төгс эзэмших сургаалын эхний 12 хэсэг ба түлхүүр үг хэллэг
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг |
---|---|
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Тэд … эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл … боолчлол болон үхлийг сонгох эрхтэй.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Бурханд бүгд адил.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг Бурхан “хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр … өгөх болно.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Та нар үргэлж залбирах ёстой.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Бурханы зарлигуудыг дагадаг [тэд] … бүх зүйлд адислагдсан болой.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн [бол].” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Бурханд итгэ; … Тэр бүх мэргэн ухааныг эзэмшигч гэдэгт итгэ.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүрт.” |
Дараах загварыг ашиглах нь судраас үнэнийг илүү сайн ойлгож, тайлбарлахад хэрхэн тусалж болохыг бод.
Алхам 1: Судрын агуулгыг ойлгож, үүнийг өөрийн үгээр хэрхэн тайлбарлахаа тодорхойл. Хам сэдэв нь үйл явдал хаана болж буйг, хэн хэнтэй, яагаад ярьж байгааг багтааж болно. Бүлгийн гарчгийг болон тойрсон хэдэн шүлгийг унших нь энэ хичээл зүтгэлд тусалж чадна.
Алхам 2: Судраас олж мэдсэн үнэнүүдийг тайлбарлаж чадахуйц хангалттай ойлго. Танд туслах дараах асуултуудыг өөрөөсөө асуу: Зохиогчийн хуваалцах гэж буй гол санаа юу вэ? Энэ хэсэгт Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай юу заадаг вэ? Би хэрхэн үнэнийг энгийнээр илэрхийлэх вэ? Энэ захиасыг ойлгосноор хэн нэгэнд ашигтай байж болох зарим нөхцөл байдал юу вэ?
Алхам 3: Таны олж мэдсэн үнэн таны тайлбарлаж буй хүнд хэрхэн тусалж болох талаар бод. Тэдний амьдралын нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээлийн талаар бод. Үнэн болон эдгээр нөхцөл байдал, асуудлуудын хооронд холбоо тогтоо.
Дадлага хийх
Дээрх хүснэгтээс илүү сайн ойлгохыг хүсэж буй эсвэл танд эсвэл таньдаг хэн нэгэнд тань адислал болно гэж бодож буй төгс эзэмших сургаалын нэг юм уу хоёр хэсгийг сонго. Сая сурсан загвараа ашиглан, өөр хүнд хэрхэн тайлбарлахаа бич.
Та дууссаныхаа дараа дараах асуултуудад хариул.
-
Энэ загварыг ашигласан нь таны ойлголтыг хэрхэн гүнзгийрүүлсэн бэ? Энэ хэсгийг бэлдэж, бусдад тайлбарлах нь хэрхэн танд тусалсан бэ?
-
Таны ойлгож, тайлбарласан үнэнүүд таны хувийн нөхцөл байдалд хэрхэн тусалж болох вэ?
-
Судруудыг илүү тууштай ойлгож, тайлбарлахын тулд энэ загварыг ашиглах нь Аврагчтай илүү адил болоход тань хэрхэн туслах вэ?