Семинар
Алма 1:1–18: Санваараар мэргэшихийн хор хөнөөл


“Алма 1:1–18: Санваараар мэргэшихийн хор хөнөөл,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 1:1–18,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 1:1–18

Санваараар мэргэшихийн хор хөнөөл

Нихор номлож буй нь

Хувийн өргөмжлөл, ашиг хонжоо олохын тулд өөрсдийгөө болон үзэл санаагаа сурталчилдаг дэлхийд бид амьдарч байна. Эдгээр худал үйлд итгэх нь олон хүнийг нүгэл үйлдэхэд мөн Аврагч Есүс Христийг үгүйсгэхэд хүргэдэг. Энэ нь нифайчуудын хувьд ч мөн адил байв. Нихор гэгч хүн хуурамч сургаал зааснаар тухайн үедээ болон хожим нь хүмүүсийг Аврагчаа үгүйсгэхэд хүргэсэн. Энэ хичээл танд Есүс Христээс холдуулах хуурамч сургаалыг таньж мэдэн, үгүйсгэхэд тусалж чадна.

Хуурамч сургаалууд

  • Та дараах мэдэгдлүүдтэй хэр санал нийлж эсвэл нийлэхгүй байна вэ? 1-ээс 5 хүртэлх оноогоор үнэл (1 нь санал нийлэхгүй, 5 нь санал нийлнэ). Яагаад?

Өдөр бүр надад өгдөг мэдээллийн ихэнх нь үнэн. (Жишээлбэл: Нийгмийн сүлжээ, сурталчилгаан дахь мөн удирдагч, нийгэмд нөлөөлөгчдөөс ирдэг мэдээллүүд.)

Миний хүлээн авсан мэдээлэл Есүс Христэд итгэх итгэлд минь нөлөөлдөг.

Бурхан надад үнэнийг алдаанаас ялгахад тусалсан.

Бид Есүс Христэд итгэх итгэлийг маань сулруулж болох олон хуурамч захиас бүхий дэлхийд амьдарч байна. Алма 1-ийг судалж байхдаа, таны эргэн тойронд таныг Есүс Христээс холдуулж болох хуурамч сургаалуудыг танихад туслах Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Хаан Мозая нас барахаасаа өмнө засгийн газрын шинэ тогтолцоог бий болгосон. Хүмүүс хаантай байхын оронд хууль сахиулах шүүгчдийг сонгосон. Бага Алма анхны ерөнхий шүүгч буюу засаглагчаар сонгогдсон (Алма 2:16-г үзнэ үү). Тэрээр мөн Сүмийн дээд санваартан, удирдагч байв (Мозая 29-ийг үзнэ үү). Ард иргэд засаг солигдсон цагаас хойш цаг хугацаагаа хянаж эхлэх болсон.

Шүүгчдийн засаглалын эхний жилд Нихор гэгч ёс бус хүн нифайчуудад нөлөөлж эхлэв. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Нихорын түүх яагаад Мормоны Номд орсон тухай ийн заасан.

Мормоны Номд Нихор хэмээх нэгэн хүний түүх агуулагддаг. Нифайчуудын цэдгийг хураангуйлсан мянган жилд Мормон яагаад энэ хүний тухай болон түүний сургаалын төгсгөлгүй нөлөөний талаар бичих нь чухал гэж бодсоныг ойлгоход хялбар юм. Мормон энэ философи бидний өдрүүдэд дахин гарч ирнэ гэдгийг мэдэж, бидэнд анхааруулахыг хүссэн ажээ. (Д.Toдд Кристоффэрсон, “Наманчлалын бурханлаг бэлэг,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 45)

Алма 1:2–6-г уншаад, Нихор хүмүүст юу заасныг олж мэд. Нихорын сургаалуудыг жагсаан бич. Тэдгээрийг “Үнэн”, “Худал”, “Холимог” хэмээн ангил.

Та Нихорыг хуурамч сургаалуудаа үнэн тайлбартай хамтатгасныг анзаарсан байж магадгүй. Энэ нь мөн Сатаны ашигладаг аргыг дүрсэлдэг. Бид Нихорыг Сатантай харьцуулахдаа Сатан хүмүүсийг хууран мэхэлж, Есүс Христээс холдуулахын тулд худал сургаалыг үнэнтэй хольж хутгаж ашигладгийг олж мэдсэн.

  • Өнөөдөр та үүний ямар нотолгоог харж байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд Нихорын худал санаанууд өнөөгийн зарим хүнд хэрхэн нөлөөлж буйг ийн дүрсэлсэн.

15:45

[Биднийг наманчлахаас холдуулдаг худал сургаал] гэдэг нь бидний хийдэг зүйлээс үл шалтгаалан Бурхан биднийг хайрладаг учраас бидний гэм нүгэл хамаагүй гэж бодох юм. Зальжин Нихорын Зарахемлагийн хүмүүст заасан “Мөн эцсийн өдөр бүх хүн төрөлхтөн аврагдах болно, мөн тэд айх бас чичрэх ч хэрэггүй, … мөн, төгсгөлд нь, бүх хүмүүн мөнх амьдралтай байна” хэмээх үгэнд итгэх нь уруу татам байдаг. [Алма 1:4] Гэхдээ ийм сэтгэл татсан санаа нь хуурмаг юм. Бурхан бидэнд хайртай. Гэхдээ бидний юу хийж байгаа нь Түүнд мөн бидэнд хамаатай. Бид хэрхэн биеэ авч явах ёстой талаар Тэр бидэнд тодорхой удирдамжуудыг өгсөн. Бид эдгээр удирдамжийг зарлигууд гэж нэрлэдэг. Түүний дэмжлэг зөвшөөрөл болоод бидний мөнхийн амьдрал өөрсдийн маань зан авир, жинхэнэ наманчлалыг даруу байдлаар эрэлхийлэхэд бэлэн байгаа эсэхээс маань хамаардаг. (Дэйл Г.Рэнланд, “Наманчлал: Баяр хөөр авчрах сонголт,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 122)

Хуурамч сургаалуудыг таних нь

Нихорынх шиг хуурамч сургаалуудыг таних нь заримдаа хэцүү байдаг. Завшаантай нь гэвэл, та тэднийг таньж чадна. Мормон “хилэнцтийг хийхийг мөн Христэд үл итгэхийг, мөн түүнийг үгүйсгэхийг, мөн Бурханд эс үйлчлэхийг хүмүүнд ятгах” захиас, сургаалууд нь хуурамч сургаал бөгөөд энэ нь чөтгөрөөс ирж буй гэдгийг бид мэдэж болно хэмээн заасан (Моронай 7:17).

дүрс, тэмдэглэх
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

  • Нихорын аль сургаал нь хэн нэгэнд Аврагч хэрэггүй гэж мэдрүүлэх вэ?

  • Өнөөдөр өөр ямар худал сургаал хүмүүсийг Есүс Христээс холдуулдаг вэ?

Та ихэнхдээ сонсдог, мөн уншдаг захиасныхаа талаар бод. Тэдгээр нь танд хэрхэн нөлөөлдөг вэ? Тэдгээрийн аль нэг нь таны Есүс Христэд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байна уу?

Хэрэв таны Есүс Христэд итгэх итгэлд худал мэдээлэл сөргөөр нөлөөлж байгаа бол тэдгээр мэдээллийн эх сурвалжийг унтрааж, амьдралаасаа хас. Оронд нь Есүс Христэд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлсэн мэдээллээр орлуул. Жишээлбэл: Итгэлийг бий болгож, хүчирхэгжүүлэх агуулга бүхий Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол, Лиахона сэтгүүлүүд зэргээс ChurchofJesusChrist.orgсуралцах боломжтой.

Хуурамч санваар

Нэгэн өдөр Нихор Гидеон хэмээх хөгшин, Сүмийн удирдагчтай тааралдав. Нихорыг “сүмийн хүмүүсийг зайцуулан удирдахыг” хичээх үед Гидеон “Бурханы үгсээр [Нихорыг] зэмлэн эсэргүүцэв” (Алма 1:7). Нихор Гидеонд уурлаж, түүний амийг хөнөөв. Нихорыг дараа нь Алмагийн өмнө аваачиж, хуулийн дагуу цаазлав (Алма 1:9–15-ыг үзнэ үү).

Алма 1:12-ыг уншаад, Алма Нихорын сургаалыг хэрхэн дүрсэлснийг хайж ол.

Алма 1:16, 2 Нифай 26:29-ийг уншаад, санваар урвуулан ашиглахын тайлбарыг хайж ол.

дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

  • Та Нихорын номлолыг хэрхэн санваар урвуулан ашиглахын жишээ гэж үзэж байна вэ?

  • Зарим худал санаа яагаад түгээмэл байдаг гэж та бодож байна вэ?

  • Санваар урвуулан ашиглахыг та яагаад аюултай гэж бодож байна вэ?

Хуурамч сургаалыг үгүйсгэх нь

Хуурамч сургаалыг үгүйсгэхэд маань туслах, Бурханы үгийг бид Гидеон шиг ашиглаж болно (Алма 1:7, 9-ийг үзнэ үү). Нихорын нэг буюу хэд хэдэн худал сургаалыг эсвэл өнөө үед сонссоноосоо хэдийг сонго. Тэгээд худал хуурмагийг зассан судрыг ол. Жишээлбэл: Та Алма 1:3-ын Нихорын сургаалыг Матай 23:11 дэх Аврагчийн сургаалтай харьцуулж болно.

  1. Судлах тэмдэглэлдээ дараахын аль нэгийг хий.

  1. Сонгосон хуурамч сургаалаа хуваалцаж, үүнийг засаж байгаа гэж үзэж буй судруудаа хуваалц.

  2. Алма 1-ээс хуурамч сургаалуудыг хэрхэн таньж, үгүйсгэх талаар суралцсан зүйлээ хуваалц.