Семинар
Алма 2–3: Бидний дагахаар сонгосон Тэрээр


“Алма 2–3: Бидний дагахаар сонгосон Тэрээр,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 2–3,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 2–3

Бидний дагахаар сонгосон Тэрээр

Зураг
судрыг тунгаан бодож буй өсвөр үеийнхэн

Судруудад бошиглогчид бид хэнийг дагахыг сонгохдоо үйлдлийнхээ үр дагавартай тулгарах болно гэдгийг байнга сэрэмжлүүлсээр ирсэн. Жишээлбэл: Нифайчууд, амлисайчуудын хоорондох зөрчилдөөний дараа бошиглогч Мормон нас барсан хүмүүс “сайн эсвээс муу сүнс байхаас хамааран, тэд дагахаар шийдсэн тэрхүү сүнснийхээ дагуу, мөнхийн аз жаргалыг, эсвээс мөнхийн зовлонг тэд хадан авна”(Алма 3:26) гэж заажээ. Энэ хичээл танд амьдралынхаа туршид хэнийг дагахаа сонгосноор гарах үр дагавруудыг илүү сайн ойлгоход тусалж чадна.

Түүхийн сургамж нь юу вэ?

  • Амьдралын сургамж болдог түүх эсвэл үлгэрийн тухай бод.

Эртний Грекийн Эзоп хэмээх туульчийн “The Boy Who Cried Wolf (Чоно хэмээн хашхирсан хүү)” хэмээх сонгодог үлгэр бий. Тосгоны хонин сүрэг рүү чоно дайрч байна гэж хөршүүдээ хоёр удаа хуурсан залуу хоньчин хүүгийн тухай өгүүлнэ. Хүүг уулга алдахад тосгоныхон тусламж үзүүлэхээр яаран очсон ч чоно байхгүй гэдгийг мэдэв. Эцэст нь жинхэнэ чоно сүрэг рүү дайрчээ. Гэвч хүү гурав дахь удаагаа тусламж гуйхад хэн ч түүнд туслахаар очсонгүй.

  • Бид энэ түүхээс ямар зүйлийг суралцаж, сургамж авах вэ?

Түүх, үлгэрт сургамж байдаг шиг судар нь хичээл зааж, зарчмуудыг дүрсэлдэг. Мормоны Номыг судлахдаа суралцах тустай ур чадвар бол Мормон цэдэгтээ тодорхой түүхийг оруулах зорилгоо тодорхой хэлснийг анзаарах явдал юм. Тэрээр бидэнтэй зарчим мөн сургамж хуваалцаж байгаагаа мэдэгдэхийн тулд “Тиймээс бид ялган таньж чадна”, “бид ингэж харж байна”, “үнэхээр, үнэнээр” эсвэл “болгоогтун” гэх мэт үг хэллэгүүдийг ихэвчлэн ашигладаг (Алма 24:30; 30:60; 48:17; 62:41; Хиламан 3:27–28-ыг үзнэ үү). Мормоны онцолсон сургамж ба үнэнийг тодорхойлох нь танд хувийн хамаарлыг олоход тусална. Мөн энэ нь таны судрыг судлах үр өгөөжийг нэмэгдүүлж чадна.

Алма 3:26–27-г уншаад, Мормоны биднээс Алма 2–3-ын түүхээс суралцахыг хүссэн үнэнийг олж мэд. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэж ав.

  • Та юу олж мэдсэн бэ?

Энэ хэсгийг илүү сайн ойлгохын тулд “хүн бүр дагахаар сонгосон түүнээсээ шангаа хүлээж авдаг” гэсэн хэллэг нь бид бол ажил олгогч маань Тэнгэрлэг Эцэг аль эсвэл Сатан байх эсэхийг өөрсдийн сонголтоор тодорхойлдог ажилтан гэж төсөөлөхөд урьж байгааг анхаар (Алма 3:27-г үзнэ үү) Энэхүү хам сэдэвт орсон сонгох гэдэг үг нь нэг тал руугаа налах, хазайх гэсэн утгатай. Тиймээс Сатан руу хазайж, налдаг хүмүүс удалгүй түүний доор ажилд орж, “мөнхийн зовлонг” (Алма 3:26) хүлээн авдаг. Эцэст нь бид мөнхийн ажил олгогчоороо хэнийг сонгосон бэ гэдгийг бидний амьдралын сонголт харуулах болно.

Алма 3:26–27-ийн нэг үнэн бол энэ амьдралд дуулгавартай дагахаар сонгосон нэгэн нь бидний мөнхийн аз жаргалыг эсвэл зовлонг тодорхойлдог явдал юм.

Өөрийн амьдралыг болон хэнийг дуулгавартай дагахаа сонгож буйгаа бод. Та Есүс Христийг дагахыг хичээж байна уу? Эсвэл та өөр нэгнийг дагаж байна уу? Өнөөдөр хичээлээ үргэлжлүүлэхдээ эдгээр асуултыг тунгаан бод.

Амлисай хаан болохыг эрмэлздэг

Шүүгчдийн засаглалын эхний жилүүдэд Алма ба түүний хүмүүс өөрсдийн итгэл, аз жаргалын сорилттой тулгарсан.

Алма 2:1–12-ыг уншаад, нифайчуудад тулгарсан сорилт бэрхшээлийг олж мэд.

  • Амлисай хаан болбол юу хийх гэж байсан бэ? (4-р шүлэг-ийг үзнэ үү.)

  • Нифайчууд хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн бэ?

  • Нифайчууд Аврагчийг дагах хүслээ хэрхэн харуулсан бэ?

Сонголт ба үр дагаврууд

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ хуулж зур. Дараах шүлгийг уншаад, Бурханыг эсвэл чөтгөрийг дагаснаар ямар “шан” ирэхийг тохирох баганад жагсаан бич.

“Дагахаар сонгосон түүнээсээ шангаа хүлээн авдаг” (Алма 3:27)

Бурханыг дагах нь

Чөтгөрийг эсвэл түүний зарц нарыг дагах нь

Алма 2:16–18, 26–31 (Алма ба нифайчууд)

Алма 3:4, 13–14, 18–19 (амлисайчууд)

  • Та энэ хоёр түүхээс юу анзаарсан бэ?

Тайлбар: Амлисайчууд ба леменчүүд бослого гаргаж, дуулгаваргүй байснынхаа улмаас хүртсэн хараал бол тэдний Бурханаас тусгаарлагдсан явдал юм (2 Нифай 5:20–21-ийг үзнэ үү). Тухайн үед леменчүүдийг нифайчуудаас ялгаж байсан тэмдэг нь “леменчүүдийн арьс бараан байв” (Алма 3:6). Энэ тэмдгийн шинж чанар, гадаад төрхийн учир бүрэн тайлагдаагүй гэдгийг санах нь чухал. Мормоны Номын болон орчин үеийн бошиглогчид хүмүүсийг арьсны өнгөөр доромжлох эсвэл дорд үзэх нь буруу гэж заасан (Иаков 3:9-ийг үзнэ үү).

Дараах судрын хэсгүүдийг уншаад, олж мэдсэн зүйлээ хүснэгтдээ нэм.

2 Нифай 2:27

Алма 30:60

Матай 11:28–30

Хувьдаа хэрэгжүүлэх нь

  1. Дараах асуултад хариул.

  • Та амьдралаасаа Алма 3:26–27-д дүрсэлсэн зарчмын үнэн мөнийг харуулсан юуг ажигласан эсвэл туулсан бэ?

Таныг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дагахад туслах одоо хийж буй сонголтуудынхаа талаар бод. Тэд хэрхэн мөнхийн аз жаргалд хүргэх вэ? Та Аврагчаас холдох ямар нэг сонголт хийж байна уу? Өөрчлөгдөхийн тулд юу хийх хэрэгтэйг шийд. Таныг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн адисалж, хүчирхэгжүүлж болох талаар бод.

Хэвлэх