Семинар
Мозая 26: “Хэрэв тэр нүглүүдээ тоочиж, наманчлах аваас”


Moзая 26: ‘Хэрэв тэр нүглүүдээ тоочиж, наманчлах аваас,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 26,” Мормоны Номын багшийн гарын авлага

Moзая 26

“Хэрэв тэр нүглүүдээ тоочиж, наманчлах аваас”

Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө ярьж буй залуу хүү

Наманчлал бидний өдөр тутмын амьдралд хэрхэн туслах вэ? Бид яагаад наманчлалынхаа хэсэг болгон нүглээ наманчлах ёстой вэ? Аврагчийн Сүмийн дээд санваартны хувиар Алма тэрхүү ноцтой нүгэл үйлдсэн хүмүүст туслахыг хүссэн. Их Эзэн түүнд юу хийх талаар нь тодорхой чиглүүлэг өгсөн. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайраар дүүрэн, уучлалын мөн чанарыг болон бид яагаад нүглээ наманчлах ёстойг ойлгоход тань туслах зорилготой юм.

Та юу хийх байсан бэ?

Та хэн нэгний дараах асуултыг дурдаж, наманчлах талаар санаа зовниж буйг нь сонсож байна гэж төсөөл.

  • Би үүнийг наманчлах ёстой эсэхийг мэдэхгүй байна.

  • Яагаад би гэм нүглээ хүлээн зөвшөөрөх ёстой юм бэ? Яагаад зарим нүглийг санваартны удирдагчид хүлээн зөвшөөрөх ёстой вэ?

  • Их Эзэнийг намайг өршөөнө гэхэд би дэндүү их нүгэл үйлдсэн.

Та эдгээр асуудалтай байж болох хэн нэгнийг мэдэх эсэхээ бодож үз.

  • Наманчлалын талаар хүмүүст өөр ямар асуулт эсвэл асуудал байж болох вэ?

Энэ хичээлийг судлах үедээ эдгээр асуулт эсвэл асуудлаас танд хамгийн утга учиртай нэг эсвэл хоёрыг сонгож анхаарлаа хандуул. Хариулт олж, наманчлалын талаарх ойлголтоо нэмэгдүүлэхийн тулд Тэнгэрлэг Эцэгээс тусламж эрэлхийл.

Сүмийн асуудлууд

Их Эзэн Алмаг болон түүний хүмүүсийг боолчлолоос чөлөөлсний дараа тэд нифайчуудтай, мөн Зарахемла дахь Лимхайн хүмүүстэй нэгдсэн. Тэнд хаан Мозая Алмаг Сүмийн удирдагчаар томилжээ. Алмагийн удирдлаган доорх зарим хүн хүнд нүгэл үйлдсэн бөгөөд нүглээ наманчлаагүй (Moзая 26:1–6-г үзнэ үү). Тэднийг Алмагийн өмнө авчирсан боловч Алма хэрхэн хариулахаа мэдэхгүй байв.

Moзая 26:13–15, 19–24, 28–31-ийг уншаад, Их Эзэний Алмад өгсөн удирдамжийг хайж ол.

  • Хүмүүс Өөрөөр нь уучлагдаж, өршөөгдөхийн тулд юу хийх ёстой гэж Их Эзэн хэлсэн бэ?

  • 23-р шүлэг ёсоор Аврагч яагаад хэн өршөөгдөж, мөнх амь авахыг шүүх эрхтэй вэ?

  • Та эдгээр шүлгээс Их Эзэний танд хийсэн зүйлийн талаар ямар үнэнийг мэдэж авсан бэ?

Хэрвээ бид наманчилбал

Та дараах зарчмуудыг тодорхойлсон байж болох юм: Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ наманчилбал Их Эзэн биднийг уучлах болно. Биднийг наманчлах бүрд Их Эзэн биднийг өршөөх болно.

  • Нүглээ хүлээх гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • “Чин зүрхнийхээ угаас [наманчлах]” (Мозая 26:29) гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Их Эзэний уучлагч мөн чанарыг мэдэх нь наманчлах хандлагад тань хэрхэн нөлөөлөх вэ?

Эдгээр зарчим хичээлийн эхнээс наманчлалын талаарх асуулт, санаа зовнилыг шийдвэрлэхэд тусалж чадна.

  1. Дараах дөрвөн асуудлаас хоёрыг сонгоод, холбогдох асуултуудад хариул.

Асуудал А: Би үүнийг наманчлах ёстой эсэхийг мэдэхгүй байна.

  • Та Moзая 26-аас эсвэл бусад судраас энэ асуудалд тусалж болох ямар судар, зарчмыг хуваалцаж болох вэ?

Алма өөрөө өмнө нь ноцтой нүгэл үйлдэж, түүнийгээ наманчилж, Аврагч Есүс Христээр дамжуулан өршөөл хүлээн авсныг эргэн сана ( Moзая 11:5–7; 18:1–3; 26:15, 20-ийг үзнэ үү).

  • Алма ийм асуудалтай хүнтэй юу хуваалцаж магадгүй гэж та бодож байна вэ?

Наманчлалаар дамжуулан Аврагч Есүс Христэд хандахдаа та эсвэл таны мэддэг хүмүүс юу мэдэрсэн тухай тунгаан бод.

Асуудал Б: Яагаад би гэм нүглээ хүлээх ёстой вэ? Яагаад зарим нүглийг санваартны удирдагчид наманчлах ёстой вэ?

Их Эзэн Алмад нүгэл үйлдсэн хүмүүс “таны [тэдний санваарын ?удирдагч Алма] болон миний [Их Эзэн] өмнө нүглээ наманчлах хэрэгтэй” (Moзая 26:29) хэмээн хэлсэн.

  • Их Эзэн бидний нүглийг хэдийн мэддэг учраас бид Түүнд гэм нүглээ наманчлах нь яагаад чухал вэ? Энэ нь бидний амьдралыг хэрхэн адисалдаг вэ?

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлыг болон Далын ерөнхий эрх мэдэлтэн асан, ахлагч Скотт Грөүгийн дараах мэдэгдлүүдийг уншаад, бид хэзээ, яагаад бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчийн өмнө нүглээ хүлээх ёстой тухай ойлголтыг хайж ол.

Бишоп тойргийнхоо гишүүд, тэр дундаа таны талаар Ариун Сүнснээс илчлэлт авах эрхтэй. … Тэр таны эцэг эх, бусад удирдагчийн өгөх боломжгүй арга замаар наманчлалын үйл явцаар дамжуулан танд тусалж чадна.

[Хэрэв бид наманчлахгүй бол] Аврагчид ачааг тань авахыг зөвшөөрөхийн оронд нүглийн ачааг ганцаараа үүрдэг. (C. Scott Grow, “Why and What Do I Need to Confess to My Bishop?New Era, Oct. 2013, 28–29)

  • Санваарын удирдагчдаа наманчлах талаар санаа зовж буй хүнд энэ мэдэгдэл хэрхэн тусалж болох вэ?

Асуудал В: Их Эзэн намайг өршөөхөд би хэтэрхий их нүгэл үйлдсэн.

  • Их Эзэний Moзая 26:29–30 дээрх үг энэ асуудалд хэрхэн туслах вэ? (Та мөн дараахыг судалж болно 1 Тимот 1:15; 1 Иохан 1:9; эсвэл Сургаал ба Гэрээ 18:10–12; 58:42–43.)

  • Аврагчийн тухай ямар судрын цэдэг наманчлахыг эрмэлздэг хүмүүсийн талаарх Түүний мэдрэмжийг болон уучлахад бэлэн байдгийг харуулдаг вэ?

Асуудал Г: Таны сонголт

Өөр нэг бодитой санаа зовоосон асуудлын талаар бодож үзэж эсвэл наманчлалын талаар хэн нэгнээс асууж болох юм. Судруудын удирдамж дээрх “Наманчлал”-ыг эсвэл “Хүлээн зөвшөөрөх” зэргийг судалж (scriptures.ChurchofJesusChrist.org), тусалж болох үнэнийг хайж ол. Та мөн сэдэвчилсэн удирдамжаас “Наманчлал” эсвэл “Хүлээн зөвшөөрөх”-тэй холбоотой судруудыг давтаж болно (ChurchofJesusChrist.org). Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дахь “наманчлал”-ыг судалж, Их Эзэний талаар юу мэддэгээ тунгаан бодох нь тустай байж болох юм.

Юу тохиолдсон бэ?

Мозая 26:34–37-г уншаад, Алмаг Их Эзэний зааврыг дагахад юу болсныг хайж ол.

Энэ хичээлээс юу санаж эсвэл хийхийг хүсэж болохоо судлах тэмдэглэлдээ бич. Энэ эргэцүүлэлдээ та Их Эзэний өршөөх хүслийг хэрхэн санахыг хүсэж байгаагаа эсвэл өөрийн нүглийг наманчлан, хэрхэн наманчлахыг хичээхийг хүсэж байгаагаа багтааж болно.