“Хиламан 13, Хэсэг 1: Их Эзэний нигүүлсэл,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Хиламан 13, Хэсэг 1,” Мормоны Номын багшийн гарын авлага
Хиламан 13, Хэсэг 1
Их Эзэний нигүүлсэл
Биднийг нүгэл үйлдсэн үед Бурхан бидний талаар ямар бодолтой байдаг гэж та бодож байна вэ? Олон нифай хүн Бурханыг болон Түүний зарлигийг эсэргүүцсэн тул тэднийг уучлагдаж болохын тулд Бурхан лемен үндэстэн Самуелаар наманчлах тодорхой захиасыг тэдэнд илгээсэн. Энэ хичээл Их Эзэний нигүүлсэнгүй, өршөөнгүй мөн чанарыг илүү сайн ойлгоход танд тусална.
Нүглийн зовлон
Ахлагч Давид С.Бакстэр бид хоёр гадасны чуулган руу явж байхдаа нэг ресторанд орсон юм. Удалгүй машин руугаа буцаад явж байхад нэг эмэгтэй ойртож ирээд, биднийг дуудав. Бид түүний төрхийг хараад цочирдов. Түүний үс нь (шингэрсэн байсан нь) миний хувьд эелдгээр “хэт” гэж нэрлэж болох зүйл байв. Тэр биднээс Сүмийн ахлагчид уу гэж асуусан. Биднийг тийм гэж хариулахад тэрээр нүгэлд автагдсан эмгэнэлт амьдралынхаа түүхийг нууж хаалгүй ярьсан юм. Тэр дөнгөж 28 настай ч хүнд хэцүү амьдралтай байв. Тэр өөрийгөө үнэ цэнгүй, ямар ч хүсэж мөрөөдөх зүйлгүй гэж бодож байв. Тэрээр нулимс дуслуулан, найдвараа алдсан энэ байдлаасаа гарах, дээшлэх найдвар байгаа эсэхийг асуусан юм. (Russell M. Nelson, “Repentance and Conversion,” Liahona, May 2007, 102)
-
Хэрвээ та энэ эмэгтэйтэй ярилцсан бол түүнийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар ямар үнэнийг мэдээсэй гэж хүсэх вэ?
-
Та энэ эмэгтэйд туслахаар оролдохын тулд юу хийх вэ?
-
Түүний одоогийн сэтгэл санаа түүний Аврагч руу эргэх хүсэлд хэрхэн нөлөөлж болох вэ?
Магадгүй та өөрийгөө эсвэл таны таньдаг хэн нэгэн өөрийгөө үнэ цэнгүй эсвэл уучлагдашгүй гэж мэдэрсэн байж болох юм. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай болон өршөөлийн талаар юунд үнэхээр итгэдгээ тунгаан бод.
Энэ хичээлийг судлахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын мөн чанарын талаарх ойлголт, биднийг нүгэл үйлдэх үед ч Тэд бидний талаар ямар бодолтой байдгийг олж мэд. Эдгээр үнэн танд болон таньдаг хүмүүст тань хэрхэн нөлөөлөхийг тунгаан бод.
Лемен үндэстэн Самуел
Энэ эмэгтэйн адил нифайчууд гэм нүгэлдээ баригдсан байв. Их Эзэн хайраараа тэдэнд бошиглогч Самуелыг захиасны хамт илгээв.
Хиламан 13:5–8, 11, 39; 14:11–13; 15:3-ыг уншаад, Их Эзэний талаар юу сурч мэдсэнээ, ялангуяа биднийг нүгэл үйлдэх үед бидэнд тусалж болох ойлголтуудыг олж мэд. (Цээрлүүлсэн [Хиламан 15:3-ыг үзнэ үү] гэдэг нь засаж залруулах, хүмүүжүүлэх гэсэн утгатай болохыг мэдэх нь тустай байж болно. Судруудын удирдамж дахь “Цээрлүүлэх”-ийг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү)
-
Хэрэв бид наманчлахгүй бол бидэнд учирч болох сөрөг үр дагаврын талаар сэрэмжлүүлэг хүлээн авах нь яагаад адислал болох вэ? Их Эзэний залруулга Түүний хайрыг хэрхэн харуулж байна вэ?
-
Дэлхий дээр ирэх Есүс Христийн захиас нь бидний наманчлах чадварын хамт яагаад “баярт мэдээ” болох ёстой вэ? (Хиламан 13:7).
-
Ямар үг хэллэг нифайчуудыг хэдийгээр ноцтой нүгэл үйлдсэн ч наманчлах юм бол Их Эзэн өршөөх хүсэлтэй байдгийг харуулдаг вэ?
Их Эзэний нигүүлсэл ба өршөөл
Бидний эдгээр хэсгээс сурч мэдэж болох нэг үнэн бол Их Эзэн хүмүүст нүглийн үр дагавруудыг нигүүлсэнгүйгээр анхааруулж, наманчилсан нэгнийг өршөөдөг явдал юм.
Бошиглогч Иосеф Смит (1805–44) “бүгд өршөөл нигүүлслийн хүртээмжтэй байдаг” гэж гэрчилсэн байдаг (“Discourse, 3 October 1841, as Published in Times and Seasons,” 577, josephsmithpapers.org).
-
Их Эзэний нигүүлсэнгүй бөгөөд өршөөнгүй мөн чанарыг ойлгох нь бидний нүглийн тухай болон наманчлалын талаарх сэтгэгдэлд хэрхэн нөлөөлж болох вэ?
Их Эзэн нигүүлсэнгүй ч гэлээ мөн төгс шударга гэдгийг ойлгох нь чухал. Тэр бидний нүглийн үр дагавруудыг үл тоож, орхидоггүй. Гэвч Аврагч Өөрийн Цагаатгалаар бидний нүглийн төлөөсийг төлж, “шударга ёсны шаардлагыг хангасан” (Мозая 15:9) учраас биднийг наманчлах үед Тэр бидэнд өршөөлийг санал болгодог.
-
Их Эзэний төгс шударга ёс, нигүүлслийг мэдэх нь таны Түүнтэй харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?
Хичээлийн эхэнд ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн эмэгтэйд Их Эзэний тухай илүү гүнзгий ойлголт өгөх нь ямар өөрчлөлт гарч болохыг төсөөл. Дараахыг хийх замаар тэр эмэгтэйд тайлбар бэлд.
-
Хиламанаас уншсан шүлгүүдээсээ дор хаяж хоёр үг хэллэг сонго эсвэл Мозая 26:30 юм уу Моронай 6:8 шиг биднийг наманчлах үед ирдэг Их Эзэний өршөөнгүй мөн чанарыг дүрсэлсэн бусад хэсгийг тодорхойл. Эдгээр үг хэллэг энэ эмэгтэйд хэрхэн тусалж болох вэ?
-
Өнгөрсөн нүглийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцахгүйгээр өөрийн болон бусдын амьдралаас эсвэл Их Эзэний нигүүлсэнгүй бөгөөд өршөөнгүй мөн чанар илэрхий байдаг судруудаас жишээ ав. Зарим жишээг харахын тулд Лук 7:36–50 эсвэл Инос 1:1–8-ыг давтаж болно. ChurchofJesusChrist.org
-
Тодорхойлсон хэсгүүдийг эсвэл жишээгээ ашиглан, биднийг наманчлах үед Их Эзэн бидэнд нигүүлсэл, өршөөлөө үзүүлдэг гэдгийг ойлгоход нь эмэгтэйд тусал.
Ерөнхийлөгч Нэлсон энэ эмэгтэйд юу тохиолдсоныг хуваалцсан.
Түүнийг ярих үед сайхан сэтгэлтэй гэдэг нь харагдаж эхэлсэн. Тэрээр нулимс дуслуулан, найдвараа алдсан энэ байдлаасаа гарах, дээшлэх найдвар байгаа эсэхийг асуусан юм.
Бид “Тийм ээ”, “найдвар байгаа”. Найдвар нь наманчлалтай холбоотой. Та өөрчлөгдөж чадна. Та “Христэд ирж, мөн түүгээр төгөлдөржиж” [Моронай 10:32] чадна хэмээн хэлэв. Бид түүнд үүнийг хойшлуулахгүй байхыг ятгасан юм [Алма 13:27; 34:33-ыг үзнэ үү]. Тэр даруухнаар эхэр татан уйлж, чин сэтгэлээсээ бидэнд талархсан. (Russell M. Nelson, “Repentance and Conversion,” Liahona, May 2007, 102)
Дараагийн хичээл нь наманчлал дээр төвлөрөх ба бидний наманчлалд тулгарч буй аливаа саад бэрхшээлийг бид хэрхэн даван туулах вэ.
Их Эзэнийг илүү сайн ойлгох нь нүгэл үйлдсэн үед тань хэрхэн танд тусалж болохыг чин сэтгэлээсээ тунгаан бодох цаг гарга. Сурч мэдсэн хамгийн утга учиртай зүйлээ, энэ нь яагаад чухал санагдсаныг бич. Их Эзэний нигүүлсэнгүй бөгөөд өршөөнгүй мөн чанарыг болон наманчлалыг илүү сайн ойлгох нь хэрхэн бидний амьдралд илүү амар амгаланг авчирдгийг бод.
Өнөөдөр сурч мэдэж, мэдэрсэн зүйлээ хайртай хүндээ хуваалц.