Семинар
Хиламан 13, Хэсэг 2: “Наманчилж мөн аврагд”


“Хиламан 13, Хэсэг 2: Наманчилж мөн аврагд,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Хиламан 13, Хэсэг 2,” Мормоны Номын багшийн гарын авлага

Хиламан 13, Хэсэг 2

“Наманчилж мөн аврагд”

Зураг
өвдөг сөгдөн залбирч буй залуу эрэгтэй

Ихэнх хүн наманчлалыг Бурханы бэлэг эсвэл шийтгэл гэж хардаг гэж та бодож байна уу? Яагаад? Лемен үндэстэн Самуел ёс бус нифайчуудыг хүртэл маш их хайрладаг байсан тул наманчлал нь аз жаргалд болон авралд хүргэдэг Есүс Христийн бэлэг гэдгийг тэдэнд зааж өгөхийн тулд амьдралаа эрсдэлд оруулсан. Энэ хичээл наманчлахад тулгарах аливаа саадыг даван туулахад тань туслах зорилготой.

Зөв зам

Зураг
уулын нуурын гэрэл зураг

Хэсэг найзууд өмнө нь сонсож байсан ч хэзээ ч очиж үзээгүй өндөр уулын нуурыг хайж байна гэж төсөөл. Тэд аглаг буйдад аялж явахдаа тус газарт олон жил амьдарсан гэх хүнтэй тааралдана. Тэрээр тэдэнд явж буй зам нь нуур луу хүргэдэггүйг мөн зарим газраа аюултай гэдгийг анхааруулж байна. Тэр тэднийг нуур луу аюулгүй хүргэх өөр зам руу явахын тулд эргэж хараад, явсан замаараа буцахыг зөвлөв.

  • Найзууд энэ хүний үгийг сонсохгүй байж болох зарим шалтгаан юу вэ?

Энэ түүх дээр гарч буй хүний нэгэн адил бошиглогчид заримдаа аз жаргал, хөгжил дэвшил, Тэнгэрлэг Эцэг рүү буцаж очиход хүргэхгүй сонголтуудын талаар бидэнд анхааруулдаг байж болно. Тэд биднийг наманчлахад, мөн амьдралаа өөрчлөхөд уриалж болох юм.

  • Бид наманчлахгүй байх ямар ямар шалтгаан байж болох вэ?

Өмнөх хичээлээр, лемен үндэстэн Самуелын нифайчуудад заасан сургаалаар дамжуулан та Их Эзэн хүмүүст нүглийн үр дагавруудыг нигүүлсэнгүйгээр анхааруулж, наманчилсан нэгнийг уучилдгийг мэдсэн байх. Гэсэн хэдий ч энэ үнэнийг ойлгосон байлаа ч бид үргэлж наманчилдаггүй. Энэ хичээлийг судлах явцдаа наманчлалд тань тулгарч буй аливаа саад бэрхшээлийг хэрхэн даван туулахыг мэдэхээр Их Эзэний тусламжийг эрэлхийл.

Нүглийн үр дагаврууд

Хиламан 13:21–23-ыг уншаад, хүмүүсийн наманчлах хэрэгтэй гэж Самуелын хэлсэн зарим хандлага, үйлдлийг олж мэд. Зүхэл гэдэг нь үндсэндээ “зөв шударга бус явдлын улмаас ямар нэг юм, хүн буюу хүмүүс дээр эсвэл хүн, юман дээр шүүлтүүд буюу тэдгээрийн үр дагавруудыг авчрахад хүргэдэг бурханлаг хуулийн хэрэглэгдэхүүн үг юм” (Судруудын удирдамж, “Зүхэх, зүхлүүд,” scriptures.ChurchofJesusChrist.org) гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.

  • Бид эд баялгаас гадна Их Эзэнээс илүү “зүрх сэтгэлдээ оруулж”, “үргэлж санахад” уруу татагдаж болох өөр ямар зүйл байж болох вэ?

24–30-р шүлэг дээр, Самуел хүмүүст бошиглогчдыг эсэргүүцэж байгааг нь мөн анхааруулсан.

Хиламан 13:31–38-ыг уншаад, дараах зарчмыг өөрийн үгээр гүйцээ: Хэрэв бид бошиглогчдын наманчлах урилгыг байнга эсэргүүцдэг бол …

Энэ зарчмын талаар юу ойлгож байгаагаа, өөрт тохиолдсон эсвэл үүнийг үнэн гэдгийг батлахыг харсан туршлагуудаа тунгаан бод.

Бурханы өгсөн бэлэг

Самуелын нифайчуудад гэрчилсний нэгэн адил “Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл мөн наманчлалаас өөр юу ч биднийг аварч чадахгүй” (Хиламан 13:6). Аврагчийн бидний төлөөх Цагаатгалын ачаар “хэрэв бид наманчилж мөн Их Эзэн Бурхандаа хандах аваас, Тэрээр уур хилэнгээ зайлуулах болно” (Хиламан 13:11).

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг уншихдаа наманчлалд тулгарах саадыг даван туулахад бидэнд тусалж болох түүний заасан үнэнийг олж мэд.

Маш олон хүн наманчлалыг шийтгэл буюу хамгийн ноцтой нөхцөлөөс бусад үед аль болох зайлсхийх ёстой зүйл гэж үздэг. Гэхдээ шийтгэгдэнэ гэсэн мэдрэмж Сатанаас ирдэг. Биднийг эдгээж, өршөөн, цэвэршүүлж бас хүчирхэгжүүлэн, ариусгахыг хүсэж, найдаж байдаг Есүс Христийн мутраа дэлгэн байгааг харах харааг маань халхлахыг тэр оролддог.” …

Наманчлалд өдөр тутам, тогтмол анхаарлаа төвлөрүүлэхээс өөр юу ч бидний хувийн өсөлт хөгжилд нөлөөлж чадах тийм чөлөөлөгч, үлгэр жишээ болгогч, чухал зүйл гэж үгүй. Наманчлал бол нэг удаа болоод өнгөрдөг үйл явдал биш, харин үйл явц юм. Энэ нь сэтгэл санааны хувьд аз жаргал, амар амгаланг мэдрэх гол түлхүүр билээ. Наманчлал нь итгэлтэй нийлснээр Есүс Христийн Цагаатгалын хүчийг хүлээн авах боломжийг бидэнд нээж өгдөг. …

Бид наманчлахыг сонгохдоо өөрчлөгдөхийг сонгож байна гэсэн үг! Бид өөрсдийгөө хамгийн сайн хувилбараар өөрчлөх боломжийг Аврагчид олгодог. Бид сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, баяр баясгаланг хүлээн авах буюу Түүнд байдаг гэтэлгэлийн баяр баяслыг мэдрэх сонголтыг хийдэг. Бид наманчлахыг сонгохдоо Есүс Христтэй илүү адил болохыг сонгодог! (Рассэлл М.Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77)

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

  • Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдэл хэн нэгэнд наманчлахад нь тулгарсан саад бэрхшээлийг даван туулахад нь хэрхэн тусалсан бэ?

  • Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн наманчлалын ямар үр дүнг та хамгийн их хүсэж байна вэ? Яагаад?

  • Ерөнхийлөгч Нэлсон наманчлахад эргэлзэж буй хэн нэгэнд тусалж чадах Аврагчийн талаар юуг заасан бэ?

Наманчлал

Ерөнхийлөгч Нэлсоны дурдаагүй наманчлахад тулгарах нэмэлт саад бэрхшээл байж болох ба эсвэл бидэнд нэмэлт тусламж эсвэл хариулт хэрэгтэй байж магадгүй юм. Наманчлалын бэлгийг судалж, өөрт байгаа асуултуудын хариултыг эсвэл наманчлахад тулгардаг саад бэрхшээлийг даван туулахад тань туслах үнэнийг хайж олоход хэдэн хором зарцуул. Танд тусалж болох эх сурвалжуудад Судруудын удирдамж дахь “наманчлах, наманчлал”, Библийн толь бичиг дэх “Наманчлал” болон Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх гарын авлага (товхимол, 2022) дахь “Есүс Христ танд тусална” гэх зэрэг багтана.

  1. Дараах асуултуудад хариул.

  • Танд тустай юуг та сурч мэдсэн бэ?

  • Аврагч наманчлах үйл явцын дунд бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

Ерөнхийлөгч Нэлсоны дараах урилгыг унш.

Юу таны наманчлалын замд саад болж байгааг залбирч эрэлхийлээрэй. Юу танд наманчлахад тань хориг тавьж байгааг олж тодорхойл. Тэгээд, өөрчил! Наманчил! Бид бүгд урьд урьдынхаасаа илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна. (Рассэлл М.Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77)

Тэнгэрлэг Эцэг танаас наманчлахын тулд юу хийлгэхийг хүсэж байгааг тунгаан бодож, залбирч, бичих цаг гарга.

Хэвлэх