“Төгс эзэмших сургаалын давтлага 18: Сургаалыг ойлгох нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Төгс эзэмших сургаалын давтлага 18,” Мормоны Номын багшийн гарын авлага
Төгс эзэмших сургаалын давтлага 18
Сургаалыг ойлгох нь
Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол Аврагчийн сургаалыг илүү сайн ойлгоход тань туслах явдал юм. Энэ хичээл Мормоны Номын төгс эзэмших сургаалын янз бүрийн хэсэгт заасан үнэний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх боломжийг танд олгоно.
Та хэн бэ?
Тантай дөнгөж уулзсан хүн таны талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байна гэж төсөөл. Хэрэв тэд дараах хүн бүрээс таны талаарх эерэг зүйлийг нэг өгүүлбэрээр тайлбарлан бичүүлэхийг хүсвэл хүн бүр юу бичих байсан гэж та бодож байна вэ?
-
Таны хамгийн сайн найз
-
Таны эцэг эх эсвэл асран хамгаалагч
-
Таны бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч
-
Таныг мэддэг өөр хүмүүстэй ярилцах нь хэн нэгэнд таныг илүү сайн ойлгоход хэрхэн тусалдаг вэ?
Үүнтэй адил төгс эзэмших сургаалын судрын хэд хэдэн хэсэг дээрх үнэнүүдийг сурч, харьцуулах нь ганцхан хэсэг дээр төвлөрөхийн оронд Аврагчийн сургаалыг илүү бүрэн дүүрэн ойлгоход танд тусална.
Судрын хэсгүүдийг ойлгох нь
Моронай 10:4–5 төгс эзэмших сургаалын судрын хэсгийг уншиж, үүнээс юу сурч мэдсэнээ тэмдэглэ.
Дараа нь 2 Нифай 28:30, Ифер 12:6-г судал. Моронай 10:4–5-аас ойлголтод тань тус бүрдээ юу нэмж байгааг тэмдэглэ. (Та эдгээр хэсгийг хооронд нь эсвэл эшлэлүүдийг нь холбож, холбогдох эшлэл болгож болно.)
Сайн мэдээний сэдвийг ойлгох нь
Та тодорхой сэдвийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл судрын олон хэсгийг ашиглах нь тустай байж болно. Жишээлбэл: Есүс Христийн талаар илүү ихийг мэдэхийг та хүсэж болно. Дараах хүснэгтээс Есүс Христийн талаар заадаг төгс эзэмших сургаалын дор хаяж гурван хэсгийг сонго. Хэсэг бүрээс Түүний талаар юу олж мэдсэнээ харьцуул.
Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг |
---|---|
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Цагаатгал хийгдэх ёстой, … агуу их болоод эцсийн золиослол.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Бидний Гэтэлгэгчийн хадан дээр … та нар сууриа тавих ёстойг санагтун.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Хэрэв хүмүүс надад ирэх аваас … тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Энэрэл бол Христийн цэвэр хайр.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас … [мөн] Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.” |
-
Таны сонгосон хэсэг бүр Аврагчийг илүү сайн ойлгоход тань хэрхэн тусалдаг вэ?
Таны сонголт
Тэнгэрлэг Эцэг танд хайртай бөгөөд одоо ч, ирээдүйд ч таны амьдралд юу хэрэгтэйг мэддэг. Залбирахдаа дээрх хүснэгтээс судлах зүйл буюу сэдвээ сонгоход тань туслахыг Түүнээс хүс. Сонгосон хэсэг, сэдвийнхээ талаар илүү ихийг мэдэхийн тулд өнөөдөр дадлага хийсэн сэдвээр холбох, судлах ур чадвараа ашигла. Та чиглүүлэхийн тулд дараах алхмуудыг ашиглаж болно. Үүнд:
-
Төгс эзэмших сургаалын үндсэн материал (2023)-ын төгсгөлд байгаа төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд, түлхүүр үг хэллэгийн бүтэн жагсаалтыг ол.
-
Өөрийн судлахаар сонгосон хэсэг эсвэл сэдэвтэй холбоотой Мормоны Номын төгс эзэмших сургаалын дор хаяж хоёр хэсгийг сонгон унш. Хэсэг бүр нь таны сонгосон хэсэг эсвэл сэдвийн талаарх таны ойлголтыг хэрхэн нэмэгдүүлж байгааг бич.
-
Таны сонгосон Мормоны Номын хэсэг эсвэл сэдвийн талаарх ойлголтод тань нэмэр болох бусад судрын хичээлээс дор хаяж хоёр төгс эзэмших сургаалын нэмэлт хэсгийг сонгож унш. Хэсэг бүр нь таны сонгосон Мормоны Номын хэсэг эсвэл сэдвийн талаарх ойлголтыг тань хэрхэн нэмэгдүүлж байгааг бич.
Гэртээ судар судлахдаа өнөөдөр давтсан зүйлээ тууштай хэрэгжүүлэх нь танд хэрхэн тусалж болохыг тунгаан бод.