Семинар
3 Нифай 2–5: “Бэлтгэгдсэн байв … Их Эзэний хүч чадлаар”


“3 Нифай 2–5: ‘Бэлтгэгдсэн байв … Их Эзэний хүч чадлаар,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“3 Нифай 2–5,” Мормоны Номын багшийн гарын авлага

3 Нифай 2–5

“Бэлтгэгдсэн байв … Их Эзэний хүч чадлаар”

Нифайчууд удахгүй болох дайнд бэлтгэж, бүх хүн, хөрөнгө, бог малаа хамтад нь нэг газарт цуглуулж байна

Минэрва Тэйчэрт (1888-1976), Лаконеусын хариулт 1949-1951, масонайт дээр наасан зотон дээр тосон будгаар, 36 x 48 инч Бригам Янгийн Их Сургуулийн Уран зургийн музей.

Бид Аврагчийг эргэн ирэхэд хүргэдэг сорилтуудтай тулгардаг шиг нифайчууд ч мөн адил Түүнийг тэдэн дээр ирэхээс өмнөх жилүүдэд сорилтуудтай нүүр тулгарсан. Гадиантоны дээрэмчид нифайчуудыг устгахаар заналхийлэв. Хэдий тийм ч нифайчууд “тэдэнтэй тулгарахад бэлтгэгдсэн байв … Их Эзэний хүч чадлаар” (3 Нифай 4:10). Нифайчуудын адилаар бид ч гэсэн бэлтгэлтэй байх замаар сорилтуудыг даван туулж чадна. Энэ хичээл сүнслэг болон материаллаг байдлын хувьд бэлтгэгдсэнээр Их Эзэний хүчийг хүлээн авахад тань тусална.

Бэлтгэлтэй бай

Амьдралдаа бэлтгэлтэй эсвэл бэлтгэлгүй санагдсан үеийнхээ талаар бод.

  • Нөхцөл байдал ямар байсан, танд яагаад бэлтгэлтэй эсвэл бэлтгэлгүй гэж санагдсан бэ?

  • Хэрэв танд бэлтгэлгүй санагдсан бол та ирээдүйдээ илүү сайн бэлтгэхийн тулд юу хийсэн бэ?

  • Та одоо тулгарч буй эсвэл ирээдүйд тулгарч болох сорилтод сүнслэг байдлаар бэлтгэхийн тулд юу хийсэн бэ?

Та 3 Нифай 2–5-ыг судалж байхдаа ирээдүйд өөрийгөө сүнслэг болон материаллаг байдлын хувьд бэлтгэхийн тулд юу хийж чадахаа мэдэхийн тулд Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Лаконеусын бэлтгэл

Бошиглогч Самуел Есүс Христийн төрөлтийн тэмдэг болгож, нэгэн шөнө харанхуй болохгүй гэж бошиглов. Бошиглол гүйцэлдэх үед (3 Нифай 1:15–19-ийг үзнэ үү) “хүмүүсийн ихэнх хэсэг нь итгэж, мөн Их Эзэнд хөрвүүлэгдэв” (3 Нифай 1:22). Гэвч хэдхэн жилийн дараа зарим хүн итгэхээ больж эхлэв.

3 Нифай 1:27–30, 3 Нифай 2:1–3-ыг уншаад, зарим хүний Их Эзэнээс холдсон шалтгаануудыг олж мэд.

  • Эдгээр шүлгээс бид өнөө үед Их Эзэнд үнэнч үлдэхэд бидэнд тусалж чадах ямар хичээлийг мэдэж авч болох вэ?

Гадиантоны дээрэмчдийн тоо нэмэгдэж, нифайчуудын эсрэг тулалдав. Хариуд нь “Их Эзэнд хөрвүүлэгдсэн бүх леменчүүд өөрсдийн ахан дүүс болох нифайчуудтай нэгдэв” (3 Нифай 2:12). Гадиантоны дээрэмчдийн удирдагч Гидианхай нифайчуудын ерөнхий шүүгч Лаконеуст захиа бичив. Тэрээр захиандаа нифайчуудыг бууж өгөхгүй бол устгах болно хэмээн заналхийлэв (3 Нифай 3:1–10-ыг үзнэ үү).

3 Нифай 3:11–12-ыг уншаад, Лаконеус хэрхэн хариулсныг олж мэд.

  • Та Их Эзэнд итгэх Лаконеусын итгэлээс ямар нотолгоог харж байна вэ?

Дараах хэсгүүдийг уншаад, Гадиантоны дээрэмчдийг дайрах үед хүмүүс хэрхэн сүнслэг болон материаллаг байдлын хувьд бэлтгэсэн тухай судлах тэмдэглэл дээрээ “Нифайчуудын бэлтгэл” гарчигтай жагсаалт үүсгэ. Боломжтой бол та эдгээр хэсгийн аудио хувилбарыг Сайн мэдээний номын сангийн аппликэйшнаас сонсож болно.

  • Аль бэлтгэл нь илүү их тус болсон гэж та бодож байна вэ? Яагаад?

  • Эдгээр бэлтгэл нь тэднийг Их Эзэнд найдахад хэрхэн тусалсан гэж та бодож байна вэ?

3 Нифай 4:7–12-ыг уншаад, нифайчууд хэрхэн сүнслэг болон материаллаг байдлын хувьд бэлтгэлтэй байснаар адислагдсан болохыг хайж ол.

  • Бид энэ түүхээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (3 Нифай 4:10-ыг үзнэ үү.)

Бид өөрсдийгөө сүнслэг болон материаллаг байдлын хувьд бэлтгэвэл Их Эзэн биднийг сорилтоо давахад хүчирхэгжүүлдэг гэсэн нэг зарчмыг бид энэ түүхээс мэдэж авч болно.

Өнөө үеийн бэлтгэл

Судруудыг өнөө цаг үед хамаатуулахад тань туслахын тулд нифайчуудын бэлтгэлийн жагсаалтын хажууд “Орчин үеийн жишээ” гэсэн гарчигтай жагсаалт үүсгэ. Бошиглогчдын бидэнд хийхийг зөвлөсөн бэлтгэлийг оруулаад бидний бэлдэж болох ижил зүйлсийг жагсааж бич. Юуны төлөө бэлтгэж байгаагаа болон эдгээр санаа нь таныг Их Эзэний хүчинд бэлэн болоход хэрхэн туслах талаар бод.

 

3:9
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул:

  • Жагсаалтаасаа нэг эсвэл олон бэлтгэл сонго. Энэ нь өнөө цаг үед бидэнд тулгарч буй тодорхой сорилтыг даван туулахад хэрхэн туслах вэ?

  • Та бидний бэлтгэл ямар арга замаар Их Эзэнд биднийг хүчирхэгжүүлэх боломж олгодог гэж бодож байна вэ?

Гадиантоны дээрэмчид бүслэлт байгуулсан ч нифайчуудын бэлтгэлд бурханлаг тусламж байсан тул тэр нь бүтэлгүйтэв. Яваандаа Гадиантоны дээрэмчид ухарчээ. Нифайчуудын арми тэднийг салгаж, нифайчуудад өөрсдийгөө хоригдлууд болгон бууж өгч мөн алагдсан билээ (3 Нифай 4:16–27-г үзнэ үү).

3 Нифай 4:30–33; 5:1–4-ийг уншаад, хүмүүс Их Эзэнээр хүчирхэгжсэн байдлыг хэрхэн хүлээж авсныг олж мэд.

  • Тэдний хариу үйлдэл Бурханд итгэх итгэлийг нь хэрхэн харуулсан бэ?

Сүнслэг болон материаллаг байдлын хувьд бэлтгэж байхдаа Их Эзэний хүчийг мэдэрсэн байж болох үеэ эргэцүүлэн бод.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бэлтгэлтэй байхын адислалуудыг ийн гэрчилсэн:

Дайсан хэзээ ч дайралтаа зогсоохгүй. Тиймээс бид ч гэсэн хэзээ ч бэлтгэлээ зогсоож болохгүй. Бид материаллаг болон сэтгэл санаа, сүнслэг байдлын хувьд хэдий чинээ сайн биеэ даасан байна, Сатаны зогсолтгүй дайрах дайралтыг сөрөн зогсоход төдий чинээ сайн бэлтгэгдсэн байна. …

Ирэх өдрүүд амар хялбар байна гэж би хэлэх гээгүй ч бэлтгэгдсэн хүмүүсийг болон Их Эзэний мутарт зэмсэг байхаар цаашид ч өөрсдийгөө үргэлжлүүлэн бэлдэх хүмүүсийг гайхалтай ирээдүй хүлээж байгааг би амлаж байна. (Рассэлл М.Нэлсон, “Ирээдүйгээ итгэлээр хүлээн ав,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79)

  1. Дараахыг хийж гүйцэтгэ:

Таны бэлтгэх ёстой сорилт бэрхшээл, нөхцөл байдал, үйл явдлын талаар бод. Өнөөдөр хэр бэлтгэлтэй байгаа талаараа эргэцүүлэн бод. Эдгээр асуултад хариулахдаа Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

  • Та бэлтгэхийн тулд ямар тодорхой үйлдэл хийх вэ?

  • Та бэлтгэлдээ Их Эзэнийг хэрхэн багтаах вэ?