“3 Нифай 6–7: Бардамнал хагарал, сүйрэл авчирдаг,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“3 Нифай 6–7,” Мормоны Номын багшийн гарын авлага
3 Нифай 6–7
Бардамнал хагарал, сүйрэл авчирдаг
Зарим хүн Бурхантай холбоотой гайхамшигтай үйл явдлыг туулсан ч гэлээ эцэст нь Түүнээс нүүрээ буруулдгийг та анзаарч байсан уу? Бурханыг нифайчуудыг Гадиантоны дээрэмчдээс хамгаалсны дараа тэд гэртээ буцаж ирээд, амьдралаа дахин босгож эхлэв. Бардамнал, хагарлаар дамжуулж Сатан хүмүүсийг Бурханыг эсэргүүцэхэд хүргэв. Засгийн газар нуран унаж, хүмүүс овгуудад хуваагдсан хатуу үр дагаварт хүрчээ. Энэ хичээл танд бардамналын нөлөө, Аврагчийг дагаснаар хэрхэн бардамналыг ялан дийлэх талаар илүү сайн ойлгоход тусална.
-
Хэн нэгэн … байх нь боломжтой юу:
-
Баян даруу төлөв?
-
Ядуу бардам?
-
Боловсролтой даруу төлөв?
-
Боловсролгүй бардам?
Өнөө үед зарим хүнийг юу бардам зантай болгоход хүргэж байгаа тухай бод. Бардам зантай байх нь танд, бусдад, нийгэмд хэрхэн нөлөөлдөг вэ? Та судалж байхдаа энэ хичээл таны амьдрал, нөхцөл байдалд хэрхэн хэрэгжихийг тунгаан бод.
Сатаны үргэлжилсэн уруу таталт
Нифайчууд Их Эзэний тусламжтай Гидианхай, Гадиантоны дээрэмчдийг ялсныхаа дараа “бүх ёс бус, мөн нууц, мөн жигшүүрт бүлэглэлүүдэд тийн төгсгөлийн цэг тавьсан билээ” (3 Нифай 5:6). Тэд гэртээ буцаж ирээд, амьдралаа дахин босгож эхлэв. Гэвч Сатан хүмүүсийг өөрийг нь дагахад хууран мэхлэхээр тасралтгүй ажиллав. Богино хугацаанд нифайчууд өөрчлөгдлөө. 3 Нифай 6–7-д Мормон бидэнд Аврагчийг Америк тивд ирэхээс өмнө эцэст нь хүмүүс ихэнх нь сүйрэл дунд үхэхэд хүргэсэн ямар зүйл хийснийг ойлгоход тусалсан (3 Нифай 8-ыг үзнэ үү). Эдгээр сургаал нь мөн яагаад бусад хүн Христийг Өгөөмөр нутаг дахь ариун сүм дээр ирэхэд бэлтгэгдсэн байсныг тайлбарладаг (3 Нифай 11-ийг үзнэ үү).
Дараахтай адил хүснэгтийг зур. Хэсгүүдийг уншаад, хүмүүсийн нөхцөл байдлын талаар сурч мэдсэн зүйлээ нөхөж бич.
26 дахь жил (3 Нифай 6:4–9) |
29 дэх жил (3 Нифай 6:10–18) |
---|---|
26 дахь жил (3 Нифай 6:4–9) | 29 дэх жил (3 Нифай 6:10–18) |
-
Ийм богино хугацаанд өөрчлөгдөх болсон шалтгаан юу вэ?
-
Эдгээр жишээнээс бид ямар ямар үнэнийг мэдэж авч болох вэ?
Бид бардам байхдаа Сатанд өөрсдийгөө уруу татах, илүү нүгэл үйлдэхэд удирдах хүчийг өгдөг гэсэн нэг үнэнийг та тодорхойлж болох юм.
Бардам байх гэдэг нь ямар утгатай талаар бод. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) дараах мэдэгдлээс ойлголт олж мэд.
Бардамналын гол шинж бол дайсагнал буюу Бурханы эсрэг, элэг нэгтнүүдийнхээ эсрэг дайсагнах явдал юм. Дайсагнал гэдэг нь “хэн нэгнийг үзэн ядах, өширхөх эсвэл эсэргүүцэх” гэсэн утгатай. Энэ бол биднийг ноёрхохын тулд ашиглахыг хүсдэг Сатаны хүч мөн. (Ezra Taft Benson, “Beware of Pride,” Ensign, May 1989, 4)
-
Яагаад бардам байх нь Сатанд биднийг төөрөлдүүлэх их хүчийг өгдөг гэж та бодож байна вэ?
-
Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын биднийг урамшуулан дэмждэг аргаас юугаараа ялгаатай вэ?
Бардамналын нөлөө өнгөрсөнд ба одоо
Хүмүүсийн бардамналаас болж нийгмийн бүх хэсэг нөлөөнд нь автаж эхлэв. 3 Нифай 6:20–30-ийг эсвэл 7:1–14-ийг уншаад, хувь хүн, нийгэмд бардамнал хэрхэн нөлөөлсөн жишээг хайж ол.
Бардамналыг ялан дийлэх
Өөрийн эсвэл бусдын бардамнал танд хэрхэн нөлөөлдөг, та бардамналыг, үүний нөлөөг хэрхэн ялан дийлэх талаар бод.
Хэдий бардамнал маш их сүйрлийн шалтгаан болсон ч зарим хүн бошиглогчийн үгсийг анхааралтай сонсож, Аврагчийг үргэлжлүүлэн дагав.
3 Нифай 7:15–26-г уншаад, Нифай хүмүүст юу заасан, энэ нь тэдэнд хэрхэн нөлөөлснийг олж мэд. Аврагчийг дурдах бүрд тэмдэглэж авах нь тустай байж болох юм.
Дараах жишээ нь танд бардамналын нөлөөний талаарх таны мэдлэг, Есүс Христийг дагаснаар хэрхэн бардамналыг ялан дийлэхэд тусалж болохыг харуулахад тусална.
Энэ бол Жим. Тэрээр бардамналын асуудалтай гэдгээ өөрөө хараахан мэдээгүй байгаа.
Асуудлаа анзаарч, амьдралынх нь хамгийн их бухимдуулдаг зүйлс нь түүний бардамналын үр дагавар гэдгийг таньж мэдсэнийхээ дараа тэрээр бардамналаас хэрхэн ангижрах талаар хариулт авахыг хүсэв.
-
Та Жимд бардамналыг ялан дийлэхэд нь туслахын тулд ямар шийдэл санал болгох вэ?