“Суралцахуйгаа үнэлэх нь 7: Алма 53–3 Нифай,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Суралцахуйгаа үнэлэх нь 7,” Мормоны Номын багшийн гарын авлага
Суралцахуйгаа үнэлэх нь 7
Сүнслэг суралцахуйгаа үнэлж, эргэцүүлэн бодох нь Аврагчтай илүү ойртоход тань тусална. Энэ хичээл Алма 53–3 Нифай 7-гоос олж авсан таны туршлага хэрхэн сүнслэг байдлын хувьд өсөхөд тань тусалсныг санаж, үнэлэхэд тусална.
Санаж явахын ач холбогдол
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл толь бичиг доторх хамгийн чухал нь санах гэдэг үг юм хэмээн заасан. (See “Circles of Exaltation” [address to Church Educational System religious educators, June 28, 1968], 5.)
-
Та нар ерөнхийлөгч Кимбалл санах гэдэг үгийн талаар яагаад ийм зүйл хэлсэн гэж бодож байна вэ?
-
Алма 53–3 Нифай 7-оос таны хувьд санах нь чухал байж болох ямар сургамжийг сурч мэдсэн бэ? Яагаад?
Хиламан өөрийн хөвгүүд Нифай, Лихай нарт чухал сургамжуудыг мөн хүмүүсийг санадаг байхыг урамшуулан дэмжсэнийг та санаж байгаа байх (Хиламан 5:4–14-ийг үзнэ үү). Үүний адил энэ хичээл сүүлийн долоо хоногуудад таны сурсан үнэн, хийсэн амлалтуудыг санахад тань туслах зорилготой.
Бошиглогчдын үүрэг хариуцлагыг тайлбарлах нь
Та нэг найзыгаа Ерөнхий чуулганыг хамт үзэхээр урихад сүнслэгээр өдөөгдсөн гээд төсөөлөөд үз. Та энэ өдөөлтийг хэрэгжүүлэхээр залбирч бэлдэж байхдаа найздаа бошиглогч гэж юу болох, яагаад түүнийг сонсохоор догдолж байгаагаа тайлбарлахаар шийднэ. Найздаа бошиглогчийн үүрэг хариуцлагыг тайлбарлаж өгөхөд тань туслах зарим агуу бошиглогчдын тухай Мормоны номоос сурч мэдсэнээ та санана.
Нифайн (Хиламан 7–11) эсвэл лемен үндэстэн Самуелын (Хиламан 13–15) цэдгийн аль нэгийг сонго. Шүлгүүдийг задлан шинжлэх, бүлгийн гарчгуудыг эсвэл судлах тэмдэглэл дээрээ бичсэн тэмдэглэлээ харах зэргээр холбогдох бүлэг бүр дэх тэдний түүхийг давт.
Өөрсдийн хандлага, хүслийг үнэлэх нь
Та энэ бүдүүвч зургийг харах үед Хиламан 1–16, 3 Нифай 1–7-д гарсан бардамналын тойргийн нотолгоог санаж болно. Мөн та өөрийнхөө амьдралаас эсвэл эргэн тойрныхоо ертөнц дээрээс харсан жишээнүүдийг таньж мэдэж болох юм.
Хиламан 11–12-ыг судлах үедээ, та даруу байх гэсэн хичээл зүтгэлээ дүгнэсэн байх. Мөн та судлах тэмдэглэл дээрээ даруу байдлыг өсгөж, бардамналыг ялан дийлнэ гэсэн амлалтыг бичсэн байж болох юм. Бичсэнээ эргэн харж, энэ амлалтаа хэрхэн биелүүлснээ эргэцүүлэн бод. Дараах асуултуудыг тунгаан бодож, судлах тэмдэглэл дээрээ хариултаа бич.
-
Та сүүлийн долоо хоногуудад Их Эзэн, Түүний бидний төлөө хийсэн бүх зүйлийг санахын тулд юу хийсэн бэ? Их Эзэн таныг даруу хэвээр үлдэхэд тусалсан гэдгийг санах нь танд ямар санагддаг вэ?
-
Танд Их Эзэнийг өдөр бүр санаж, даруу байдлыг өсгөхөд тань туслах хийхийг хүсэж буй өөрчлөлт байна уу?
Есүс Христ дээр сууриа тавих төлөвлөгөөгөө эргэцүүлэн бод
Сүүлийн хичээлүүдэд та тэдний амьдрал, шашин, Есүс Христийг гэрчлэх гэрчлэл рүү нь халдсан дайралтыг даван туулсан маш олон хүний цэдгийг судалсан билээ. Суралцах явцдаа та Сатаны дайралтуудыг тэсвэрлэхийн тулд Есүс Христ дээр бат бөх сууриа тавихад туслах зарим амлалтыг өгсөн байх.
Дараах цэдгүүдийн нэгийг эсвэл олныг эргэн харахад цөөн хэдэн минут зарцуул:
Лихонтай ба Амаликая (Алма 47:10–18)
Ахмад Моронай бэхлэлт барьж буй нь (Алма 50:1–6)
Хиламаны хөвгүүддээ өгч буй зөвлөгөө (Хиламан 5:12)
-
Эдгээр цэдгээс бид уруу таталтыг тэсвэрлэхэд туслах ямар сургамжийг сурч мэдэж болох вэ?
Та Есүс Христ дээр сууриа тавихаар гаргасан зорилгуудаа эргэцүүлэн бод.
Хиламан 5:12-ыг дахин уншаад, Есүс Христ дээр сууриа хүчирхэг тавихын тулд танд хийж эхлэх, зогсоох эсвэл үргэлжлүүлэн хийх зүйлс байгаа эсэхийг залбирч бодож үз. Хэрэв та гаргасан аливаа зорилгоо тохируулан өөрчлөх хэрэгтэй гэж үзвэл та тэднийг судлах тэмдэглэл дээрээ эсвэл тэдгээрийн талаар тогтмол эргэцүүлэн бодож чадах хаа нэгтээ бичиж болно.