Семинар
Төгс эзэмших сургаал: 3 Нифай 27:20—“Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.”


“Төгс эзэмших сургаал: 3 Нифай 27:20—“Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: 3 Нифай 27:20,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: 3 Нифай 27:20

“Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.”

гишүүнээр батлуулж буй хүүхэд

3 Нифай 27-ийн хичээл дээр та Аврагчийн сайн мэдээний дагуу амьдрахдаа Ариун Сүнснээс мэдэрч болох ариусгалын талаар мэдэж авсан. Энэ хичээл танд 3 Нифай 27:20-д заасан судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, энэ хэсэгт заасан сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд тусална.

Тайлбарлах ба цээжлэх

3 Нифай 27:20-ийн хичээлээс та дараах үнэнийг сурч мэдсэн: Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд, эцсийн өдөр та нар миний өмнө толбогүйгээр зогсож болохын тулд наманчлагтун, мөн надад ирэгтүн мөн миний нэрээр баптисм хүртэгтүн, газар дэлхийн хязгаарууд та нар бүгд.

Танд энэ үнэнийг бага насны хүүхдэд заах боломж олдсон гээд төсөөлөөд үз дээ.

дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултад хариул.

    • Та энэ үнэнийг бага насны хүүхдэд ойлгомжтой байдлаар хэрхэн тайлбарлах вэ?

3 Нифай 27:20: “Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн” гэх судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхээр давт.

Судрын эшлэл, түлхүүр хэллэгийг дараах хэсгүүдэд хуваа. Хэсэг бүрийг хэд хэдэн удаа давтан сур. Дараа нь сегментүүдийг нэгтгэж, эшлэл, түлхүүр хэллэгийг бүтнээр нь унш.

  • 3 Нифай 27:20

  • Над дээр ир

  • баптисм хүрт

  • та ариусгагдах болно

  • Ариун Сүнсийг хүлээн авснаар

Амьдралд хэрэгжүүлэх дадлага

Танд хянахад тань туслах сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын нэгээс санаж чадах бүхнээ 30 секундын дотор жагсаа. Дараа нь бусад хоёр зарчимд мөн адил давтаж хий. Хэрэв танд зарчмыг санахад тусламж хэрэгтэй бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12-р догол мөр-ийг харж болно.

Дараах жишээг тунгаан бод.

Та Мийган найзтайгаа сургуулиасаа харих замдаа сайн мэдээний талаар ярилцаж байна. Мийган “Чи Бурхантай дахин уулзана гэж бодохоор сандардаг уу? Би зөв амьдарч, алдаа гаргавал наманчлахыг хичээдэг ч Бурханы өмнө зогсож, шүүгдэх тухай бодол намайг айлгадаг” гэж хэлэв.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд, 3 Нифай 27:20-д заасан сургаал нь таны мэддэг Мийганыхтай ижил асуудалтай хүнд хэрхэн тусалж болох талаар бод.

  1. Дараах гарчиг бүрийн дор хаяж нэг асуултад хариул.

Утга санаа, асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Мийган Тэнгэрлэг Эцэгийн тухай эсвэл Түүний төлөвлөгөөний талаар ямар хуурамч таамаглал дэвшүүлж болох вэ?

  • Тэнгэрлэг Эцэгийн тухай болон Түүний төлөвлөгөөний талаар Мийганд ойлгуулахыг хүсэж буй үнэн юу вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахаар эрэлхийлэх

  • Энэ нөхцөл байдалд тусалж болох 3 Нифай 27:20-ийн ямар сургаал байдаг вэ?

  • Сүмийн удирдагчдын хэлсэн өөр ямар судар эсвэл хэлсэн үг тустай байж болох вэ?

Итгэлээр үйлдэх

  • Мийган санаа зовнилоосоо салахын тулд ямар үйлдэл хийж болох вэ? Эдгээр үйлдэл яагаад тусална гэж та бодож байна вэ?