Семинар
Төгс эзэмших сургаал: 1 Нифай 3:7: “Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно.”


Төгс эзэмших сургаал: 1 Нифай 3:7: ‘Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

Төгс эзэмших сургаал: 1 Нифай 3:7: ‘Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно,’” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: 1 Нифай 3:7

“Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно.”

Нифай Лихайтай хамт майханд

Өмнөх хичээл дээр та Их Эзэн үргэлж бидэнд тушаасан зүйлээ гүйцэтгүүлэх замыг бэлтгэдэг тухай сурч мэдсэн. Энэ хичээл нь танд 1 Нифай 3:7 дээрх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Сургаал, зарчмуудыг тайлбарлаж сурах. Суралцагчид сайн мэдээг бие биедээ тайлбарласнаар ойлголт нь нэмэгддэг. Суралцагчдад сайн мэдээний үнэний тухай ойлголтоо бусадтай хуваалцахад тухтай санагдах орчныг бүрдүүл.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Их Эзэн биднээс хүссэн зүйлээ гүйцэтгүүлэх арга замыг бэлтгэдэг гэдгийг харуулсан тэдэнд эсвэл хайртай хүмүүст нь тохиолдсон туршлагынхаа талаар бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын хичээлийг төгс эзэмших сургаалын судрын хэсэг 1 Нифай 3:7-ийн хам сэдвийн талаарх хичээл болох 1 Нифай 3-ын дараа заахаар зориулсан болно. Хэрэв төгс эзэмших сургаалын энэ хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол холбогдох хам сэдэв бүхий хичээлийг нь тухайн долоо хоногт нь заасан байхад анхаар.

Тайлбарлах ба цээжлэх

Суралцагчдад 1 Нифай 3:7-ийн судрын гол эшлэл, судрын жишээг цээжлүүлж, энэ хэсэгт заасан үнэнийг тайлбарлахад туслах ямар нэгэн үр дүнтэй аргыг ашигла.

Үүнийг хэрхэн хийх санаа болгож, дараах үйл ажиллагаануудыг өгсөн болно.

Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол Есүс Христийн сайн мэдээний үнэнийг өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болоход тань туслах явдал юм. Аврагчийн сударт байдаг сургаалыг илүү сайн ойлгож, тайлбарлах дасгал хийснээр эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралыг адислах тоо томшгүй олон арга бий.

1 Нифай 3:7-г уншиж, юу заасныг өөрийн үгээр дүгнэ.

Суралцагч бүрийг хамтрагчтайгаа дүгнэлтээ хуваалцахад урь.

Энэ эшлэлд заасан үнэнүүд хэн нэгэнд тусалж болох нөхцөл байдлын талаар бодож үз. Дараа нь дараах асуултуудад хариул.

Суралцагчдад дараах асуултын хариултыг бэлтгэх хугацаа өгсний дараа, суралцагч бүрд өөрийн бодлыг чанга илэрхийлэх боломж олгохын тулд тэднийг хамтрагчдаа хариултаа тайлбарлахад урих талаар бодож үз.

  • Та энэ эшлэлийн ямар үнэнийг өөрийн бодсон нөхцөл байдалд хэн нэгэнтэй хуваалцах вэ? Яагаад?

  • Бурхан Өөрийнхөө хүссэн зүйлийг гүйцэлдүүлэх арга замыг өөр ямар аргаар бэлтгэж болох вэ?

  • Бурхан биднээс хүссэн бүх зүйлээ гүйцэлдүүлэх арга замыг бэлтгэдэг гэсэн үнэнийг харуулахын тулд та ямар туршлагаас хуваалцаж болох вэ?

1 Нифай 3:7-ийн “Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” гэсэн эшлэл, судрын гол хэллэгийг цээжлэхэд хэдэн минут зарцуул. Үүнийг хийх нэг арга бол Их Эзэний өгсөн янз бүрийн тушаалын талаар бодож, эшлэл тус бүрийн дараа судрын гол өгүүлбэрийг оюун ухаандаа давтах явдал юм.

Хэрэв суралцагчид суралцагчийн бэлтгэл ажил хийсэн бол туршлагаа ангийнхантайгаа хуваалцах сайн дурын хүн гаргаж болно.

Суралцагчдад судрын гол өгүүлбэр, жишээг цээжлэхэд туслахын тулд хичээлийн эхнээс Нифайн аавтайгаа ярьж буй зургийг харуулж болно. Суралцагчийг урьж, зургийг харах үедээ “Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно’—1 Нифай 3:7-г нэг минутад аль болох олон удаа давтан хэлүүл.

Дараа нь суралцагчдад төгс эзэмших сургаалын энэ хэсгийг илүү сайн санахад нь туслахын тулд хичээл дээр завсарлага авах үед нэг юм уу хоёр удаа түр зогсоож, зургийг дахин үзүүлж, суралцагчдыг судрын гол үг хэллэг, эшлэлийг уншихад урь.

Дадлага хийх үйл ажиллагаа

Бид бүгд хэцүү нөхцөл байдалтай тулгарч болно мөн Бурхан биднээс амьдралдаа хэцүү зүйлсийг хийхийг хүсэх болно. Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх нь эдгээр нөхцөл байдлыг даван туулахад тань Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхэд тусална.

Суралцагчид дараах хувилбаруудыг ашиглахын оронд Их Эзэний тушаасан тэдний амьдралтай холбоотой зүйлд анхаарлаа төвлөрүүлж болно. Тэд “1 Нифай 3” хичээл дээрх зүйлийг тодорхойлж болно. Хэрэв энэ тохируулга хийгдсэн бол суралцагчдад анхаарлаа хандуулахаар сонгосон зүйл нь маш хувийн шинж чанартай байж болох тул бие даан ажиллах боломжийг олго.

Дараах жишээг уншаад, дараагийн үйл ажиллагаа болгож төвлөрөхийг хүсэж буй нэг жишээгээ сонго.

  1. Сара Их Эзэнд хайртай бөгөөд Түүний Сүмд үйлчлэхийг хүсдэг. Гэсэн хэдий ч тэрээр саяхан Сүмийн даалгавар хүлээн авсан бөгөөд өөрийгөө үүнийг биелүүлэх чадваргүй хэмээн бодож байсан. Тэрээр даалгаврыг хүлээн авсан боловч үүнийг хийх эсэхдээ эргэлзэж байв.

    Суралцагчдад хамгийн их хамааралтай байж болох аливаа ямар нэгэн тушаалыг дараах хувилбарт оруулж болно. Зарим жишээ нь мацаг барих, аравны нэгээ өргөх, Сүмийн дуудлагыг биелүүлэх эсвэл шударга байх явдал юм.

  2. Розад сахихад хэцүү нэг тушаал байдаг учраас тэр өөртөө гутардаг байжээ. Тэрээр тушаалыг зарим үед дагадаг байсан ч байнга дагадаггүй байв.

Хэрэв санал болгосон жишээг ашиглаж байгаа бол суралцагчдаас ижил жишээ сонгосон өөр гурван суралцагчийн хамт нэг бүлэг болохыг хүсэх талаар бодож үз. Бүлгийн гишүүн бүрд сүнслэг мэдлэг олж авах дараах зарчмуудын аль нэгийг судалж, энэ хэсгийн асуултуудад хариулахыг даалга. Хангалттай цаг гаргаж өгсний дараа тэднийг олж мэдсэн зүйлээ бүлгийнхэндээ хэлэхэд урь.

Суралцагчдыг судалж байхдаа харахад нь зориулж дараах хэсгийн хуулбарыг харуулж эсвэл хэвлэж өгөх нь тустай байж болно.

Итгэлээр үйлдэх

2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12-р догол мөрийг унш.

  • Ахлагч Холландын хэлсэн үгийн 6-р догол мөр Сарад эсвэл Розад хэрхэн тусалж болох вэ?

  • Хэрэв Сара эсвэл Роза Бурханы асуусан зүйлийг тэр даруй гүйцэтгэж чадахгүй бол Тэнгэрлэг Эцэгийн талаарх 7-р мөр дэх үнэн хэрхэн тусалж чадах вэ?

  • Хэрэв танд Сара эсвэл Розагийнхтай төстэй бодол төрсөн бол Есүс Христэд итгэх итгэлээр урагшлахад тань юу тусалсан эсвэл тусалж чадах вэ?

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 8-р догол мөрийг унш. Сарад эсвэл Розад тусалж чадна гэж бодож буй дор хаяж гурван өөр хэллэг эсвэл санааг тэмдэглэх талаар бодож үз.

  • Таны сонгосон эшлэл бүр Сара, Роза хоёрт хэрхэн тусалж чадах вэ?

  • Тэнгэрлэг Эцэгийн тухай мөн Түүний хүүхдүүдтэйгээ хэрхэн харьцдаг талаар та юу мэдэх вэ?

  • Нөхцөл байдлыг авралын төлөвлөгөөний хүрээнд авч үзэх нь хэрхэн туслах вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 11-р догол мөрийг унш.

  • Та Сарад эсвэл Розад өөрт нь тусалж болох үнэнийг хаанаас хайж ол гэж зөвлөх вэ?

Бурханы хүчээр оноосон эх сурвалжаас тухайн нөхцөл байдалд хамааралтай гэж үзэж буй үнэнийг хайж олоход хэдэн минут зарцуул. Таны сонгож болох нэг эх сурвалж бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын төгсгөлд байдаг төгс эзэмших сургаалын хэсгийн жагсаалт юм. Мормоны Номын хэсгүүдийн гол судрын үг хэллэгүүдийг уншиж, тус болж болох үгсийг хайж олохыг бод. Эх сурвалжийнхаа нэгд 1 Нифай 3:7-г оруулахаа бүү март.

  • Та хуваалцаж болох юуг олж мэдсэн бэ?

  • Таны олж мэдсэн үнэнүүд амьдралд тань ямар өөрчлөлтийг авчирсан бэ?

Өрөөгөөр явж, судрын хэсэг эсвэл Сүмийн удирдагчдын мэдэгдлийг хэрхэн хайж олохоо мэдэхгүй байгаа суралцагчдад тусал. Тэдэнд зохих судрын эшлэл эсвэл мэдэгдлийг өгөхийн оронд хайж буй зүйлээ хэрхэн олохыг харуулах талаар бодож үз.

Төгс эзэмших сургаалын давтлага

Дараагийн хичээлийн үеэр 1 Нифай 3:7-ийн гол судрын эшлэл, үг хэллэгийг давтахад гурваас таван минутаас ихгүй хугацаа зарцуул. Суралцагчдыг судрын гол үг хэллэг, эшлэлийг санаж байгаа эсэхийг шалгах нэг арга нь энэ хичээлд ашигласан Нифайн зургийг дахин барих юм. Үүнийг дараагийн хэдэн хичээл бүрийн эхэнд эсвэл төгсгөлд товчхон хийж болно.