Семинар
2 Нифай 6; 10: Израилын цугларалт


“2 Нифай 6; 10: Израилын цугларалт,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 6; 10,” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 610

Израилын цугларалт

Зураг
Номлогчид нэгэн эртэй гар барьж байгаа нь

Судрууд дахь олон бошиглол хожмын өдрүүд буюу өнөөгийн бидний амьдарч буй цаг үеийн үйл явдлыг өгүүлдэг. Нифайн ах Иаков бидний цаг үеийн талаар болон Израилын цугларалтын тухай бошиглолоо хуваалцсан нь бидэнд Их Эзэний хожмын өдрүүдийн ажил үйлс дэх үүргээ ойлгоход тусалж чадна. Энэ хичээл танд Израилын хожмын үеийн цугларалтад Их Эзэний хамт оролцох илүү их хүслийг мэдрэхэд тань тусална.

Идэвхтэй суралцах орчныг бүрдүүлэх. Зарим тохиолдолд суралцагчдын оролцоог нэмэгдүүлж, биеэр хийх үйл ажиллагаагаар дамжуулан анхаарлыг нь татах нь тохиромжтой байж болно. Суралцагчдад хөдөлгөөн хийх замаар оролцоход нь тусалж болно. Жишээлбэл: Суралцагчид суудлаа солих, самбарт бичих, судрыг босож зогсоод унших эсвэл судрын түүхээс тоглож үзүүлэх гэх зэрэг байж болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад Израилын цугларалтад оролцсон туршлагаасаа хуваалцахад бэлдэж ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Чухал үйл явдал болж байна

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг нэг нэгээр дэлгэцэд гаргаж, солигдохоос нь өмнө мэдэгдэл тус бүрийг бодож тунгаах хугацааг суралцагчдад өгөхөөр түр хүлээ.

Дараах эшлэлийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хуваалцсан мэдээнээс авав. Та эдгээрийг уншихдаа ерөнхийлөгч Нэлсон юун тухай өгүүлсэн байж болохыг бод.

  • “Яг одоо энэ дэлхий дээр илүү чухал ямар ч зүйл үгүй. … Үүнээс илүү агуу үр дагавартай зүйл гэж үгүй. Бүр огт байхгүй” (Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон, “Израилын найдвар” [өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], ChurchofJesusChrist.org).

  • Энэ … та нарын хувьд хамгийн чухал зүйл байх ёстой” (Рассэлл М.Нэлсон, “Израилын найдвар”).

  • “Энэ бол та бүхний дэлхийд илгээгдсэн тэрхүү зорилго юм” (Рассэлл М.Нэлсон, “Израилын найдвар”).

  • Таны бодлоор ерөнхийлөгч Нэлсон эдгээр мэдэгдэлдээ ямар ямар сэдвийг дурдсан байж болох вэ?

Ерөнхийлөгч Нэлсон Израилын цугларалтыг дурдсан болохыг та бүхэн мэдсэн байх. ChurchofJesusChrist.org хаягаас “Израилын найдвар” видеог цагийн код 39:36-аас 40:05 хүртэл үз эсвэл ерөнхийлөгч Нэлсоны бүтэн мэдэгдлийг харахын тулд дараахыг уншаарай.

Гайхалтай өсвөр үеийнхэн минь ээ, та нар Израилыг цуглуулахад туслахаар энэ дэлхийн түүхэн дэх хамгийн чухал энэ цаг үед, энэ дэлхийд илгээгдсэн. Одоо энэ дэлхий дээр үүнээс илүү чухал ямар ч зүйл үгүй. Үүнээс илүү агуу үр дагавартай зүйл гэж үгүй. Бүр огт байхгүй.

Энэ цугларалт та нарын хувьд хамгийн чухал зүйл байх ёстой. Энэ бол та нарын дэлхийд илгээгдэх болсон тэрхүү зорилго юм. (Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон, “Израилын найдвар” [өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], ChurchofJesusChrist.org)

  • Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлийн тухайд та бүхэнд ямар мэдрэмж, бодол төрж байна вэ?

  • Израилын цугларалтын талаар ямар асуулт та бүхэнд байна вэ?

Бүх хүн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх боломжийг бий болгохын тулд одоо дэлхий дээр байгаа хүмүүст сайн мэдээг тунхаглаж мөн аль хэдийн нас барсан хүмүүст зориулан гэр бүлийн түүх бичиж, ариун сүмийн ажил хийн, Израилын цугларалтад оролцох талаар бодол, мэдрэмжээ тунгаагаарай. Энэ ажил танд хэр чухал вэ? Өнөөдөр суралцах явцдаа Израилын цугларалтад Их Эзэний хамт оролцох хүсэл эрмэлзэл, чадавхаа дээшлүүлэхэд туслах сургаалуудыг эрэлхийл.

Иаков Израилын цугларалтын талаар зааж байна

Нифай Израилын хожмын үеийн цугларалтын талаарх Хуучин Гэрээний бошиглогч Исаиагийн чухал бошиглолыг хуваалцахыг өөрийн ах Иаковаас хүссэн (2 Нифай 6:4–7-г үзнэ үү).

Унших шүлгээ ойлгохоор бэлтгэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах тодорхойлолтуудыг уншиж мөн туг, дарцгийг дүрсэлсэн нэг эсвэл хэд хэдэн зургийг үзүүлж болно.

  • Харийнхан: Бошиглолд дурдсанаар харийнхан гэсэн үг хэд хэдэн утгатай. Исаиагийн бошиглолд (2 Нифай 6:5–7-г үзнэ үү) Харийнхан гэсэн үгийн нэг утга нь Израилын удмын бус хүмүүсийг илэрхийлж болно ( Судруудын удирдамжийг үзнэ үү, “Харийнхан,” scriptures.ChurchofJesusChrist.org).

  • Туг: “Зорилго нэгтэй эсвэл ижил төстэй хүмүүсийг тойруулан нэгтгэх дарцаг эсвэл далбаа” (Судруудын удирдамж, “Туг,” scriptures.ChurchofJesusChrist.org).

Зураг
Ахмад Моронай ба эрх чөлөөний туг
Зураг
Тугаа өргө

Дээрх тодорхойлолтуудыг санан 2 Нифай 6:5–7-г унш. Исаиагийн бошиглолоос чухал санагдсан хэсгүүдээ судлах тэмдэглэлдээ жагсаан бич.

Шаардлагатай бол, Исаиагийн бошиглолоос дараах чухал хэсгүүдийг олж танихад нь суралцагчдад туслаарай.

  • Бурхан жишгийг тогтооно.

  • Харийнхан Израилын охид, хөвгүүдийг тэвэрч, тэднийг мөрөн дээрээ үүрэх болно.

  • Харийнхны хаан, хатад нь халамжлагч эцэг, эхчүүд байх болно.

  • Исаиагийн бошиглолоос чухал санагдсан ямар хэсгүүдийг та олж мэдсэн бэ?

  • Бошиглолын талаар өөр асуулт байна уу?

Нифай, Иаков хоёр бичээстээ энэ бошиглолыг дэлгэрүүлсэн. Дараах багц шүлгүүдээс дор хаяж нэгийг уншин, Исаиагийн бошиглолын талаар илүү гүн ойлгохыг эрэлхийл. Шүлгүүдийг 2 Нифай 6:5–7-той холбо эсвэл холбогдох эшлэлийг олох нь тустай байж болох юм.

Суралцагчдыг жижиг багуудад хуваарилж, багуудын хагасаар нь Нифайн үгийг, үлдсэн хагасаар нь Иаковын үгийг судлуулж болно. Судалсан шүлгээсээ юу сурч мэдсэнээ тайлагнах даалгаврыг суралцагчдадаа өг.

  • Эдгээр шүлэгт Нифай, Иаков хоёр юуг заасан нь та бүхэнд 2 Нифай 6:5–7-г илүү сайн ойлгоход тусалсан бэ? Та ямар ямар шинэ ойлголт олж авсан бэ?

Дараах гурван асуулт нь уншсан шүлгээ илүү сайн ойлгоход суралцагчдад тусална. Хэрэв тэд шүлгийг аль хэдийн сайтар ойлгосон бол шууд дөрөв, тавдугаар асуулт руу шилжиж болно.

  • Таны бодлоор олон хүний хувьд “агуу үнэтэй болох” эцсийн өдрүүдэд тохиох “гайхамшигт ажил” гэж юу вэ (1 Нифай 22:8)? Гайхамшигт ажил гэж юу болохыг ойлгоход нь суралцагчдад тусламж хэрэгтэй бол зүүлт тайлбарыг ашиглаж эсвэл энэ нь сайн мэдээний Сэргээлттэй холбоотой болохыг тайлбарлаж болно.

  • 1 Нифай 22:12-т дурдсанчлан, тарж бутарсан израилчууд цугларснаараа юуг мэдэж авах вэ?

  • Израилын хожмын үеийн цугларалтад харийнхны үндэстнүүд ямар үүрэг гүйцэтгэх вэ (1 Нифай 22:8–9; 2 Нифай 10:8–9 зэргийг үзнэ үү).

  • Эдгээр сургаал Есүс Христэд болон Түүний хүмүүст хандах хандлагын талаар ойлгоход хэрхэн тусалсан бэ?

  • Израилын цугларалтад гүйцэтгэх үүргээ ойлгоход тань эдгээр нь хэрхэн тусалсан бэ?

Исаиагийн бошиглолоос болон өмнөх хичээлийн ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлээс суралцаж болох нэг үнэн бол Аврагчийн сэргээгдсэн Сүмийн гишүүдийн хувьд бид Израилын хожмын өдрүүдийн цугларалтад Их Эзэний хамт оролцох үүрэгтэй гэсэн үнэн юм.

  • Их Эзэн танд хэрхэн ханддаг болохыг ойлгоход энэ үнэн хэрхэн туслах вэ?

  • Аврагчийн талаар Түүнтэй цугларах хүслийг тань нэмэгдүүлсэн ямар зүйлийг та сурч мэдсэн бэ? Үүнийг бусадтай хуваалцсанаар Аврагчтай цуглах тэдний хүсэл эрмэлзлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Их Эзэнд Израилыг цуглуулахад нь туслах төлөвлөгөө гарга

Ерөнхийлөгч Нэлсон Израилыг цуглуулахад туслахаар бид юу хийж болохыг тайлбарласан.

Бид ямар ч үед хөшигний аль аль талд байгаа хэнд ч болов Бурхантай гэрээ байгуулж, түүнийгээ сахихад нь туслахдаа Израилыг цуглуулахад тусалж байдаг. (Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 92–93)

  • Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлийг санаж, Их Эзэнтэй хамтарч бусдыг Түүн дээр ирэхэд нь туслахын тулд та ямар тодорхой зүйл хийж болох вэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү их ойртоход нь эсвэл бусдыг цугларахад нь тусалсан ямар туршлага танд байна вэ?

Израилын цугларалтад хэрхэн Их Эзэнтэй илүү бүрэн дүүрэн оролцож болох талаараа бод.

Хэрэв цаг хангалттай байгаа бол тодорхой санаа бодож олоход нь суралцагчдад туслахаар дараах эх сурвалжаас нэг буюу хэд хэдийг хуваалцаж болно.

  1. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Израилыг цуглуулахад хэрхэн тусалж болох талаар Сүмийн өсвөр үеийнхний санал болгосон санаануудыг хуваалцсан. ChurchofJesusChrist.org дээрх “Израилын найдвар” видеог цагийн код 40:29-өөс 43:38 хүртэл үз.

  2. share.churchofjesuschrist.org холбоосоор зочилно уу.

  3.  

Бусдыг Аврагч дээр цуглахаар урих эсвэл өөрөөр хэлбэл Христтэй гэрээ байгуулж, сахин Түүнд очиход нь туслахын тулд хийж чадах зүйлсийнхээ үйл ажиллагааны төлөвлөгөөг гарга. Өөрийн хэрэгжүүлж чадах тодорхой алхмуудыг заавал оруулаарай. Энэ нь танд итгэлээрээ үйлдэхэд тусална. Үүнийг хийх нэг арга нь дараах өгүүлбэрүүдийг гүйцээх явдал юм.

  • Энэ өдрийн төгсгөл гэхэд би

  • Энэ долоо хоногийн үлдсэн хугацаанд би

Хэвлэх