Семинар
2 Нифай 9:27–49: “Сүнсээ бодох нь мөнх амьдрал”


“2 Нифай 9:27–49: ‘Сүнсээ бодох нь мөнх амьдрал,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 9:27–49,” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 9:27–49

“Сүнсээ бодох нь мөнх амьдрал”

Залуу эмэгтэйчүүд инээмсэглэн алхаж байна

Таны үйлдэл, хандлага таныг хааш нь хөтлөх талаар та хэр зэрэг боддог вэ? Есүс Христ бүх хүн төрөлхтнийг Уналтын үр дагавраас аврах хүчтэй болохыг тунхагласныхаа дараа Иаков биднийг Их Эзэнээс холдуулах үйлдэл, хандлагаас сэрэмжлүүлсэн. Тэрээр Есүс Христийн талаар мөн Түүнд хүрч аврагдахын тулд бид юу хийж болохыг гэрчилсэн. Энэ хичээл танд аз жаргалгүй байдалд хүргэх, Есүс Христээс салгах зан үйлээс зайлсхийхэд тусалж чадна.

Эргэцүүлэн бодох асуултуудыг асуух. Эргэцүүлэл, хувийн үнэлгээ хийснээр суралцагч бүрд юмсыг “яг байгаагаар нь, … үнэхээр байхаар нь” (Иаков 4:13) хардаг болоход туслахаар Ариун Сүнсийг урьж чадна. Үр дүнтэй хувийн үнэлгээ нь сайн мэдээний үнэний талаарх одоогийн ойлголт, хүсэл эрмэлзэл буюу сэдлийнхээ талаар бодож үзэхэд суралцагчдад тусалдаг.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг энэ болон дараагийн хичээл хүртэл хийсэн үйлдлүүдийнх нь аль нь Бурханд илүү ойр байгаа, аль нь Түүнээс илүү холдсон мэт санагдуулахад хүргэж байгаад анхаарал хандуулахад урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бурханаас холдох нь

Хичээлийн өмнө нэг эсвэл хэд хэдэн чихэр (эсвэл суралцагчдад таалагдах өөр ямар нэг зүйлийг) ангийнхаа нэгтээ нууж болно. Уг зүйлээ хайж олохыг зарим суралцагчаас хүс. Нуусан зүйл рүү ойртоход дулаан байна, нуусан зүйлээс холдоход хүйтэн байна гэх зэргээр нуусан зүйлийг олоход нь суралцагчдыг чиглүүл. Нуусан чихэр эсвэл бусад биет зүйлийг олсны дараа, дараахтай ижил асуултуудыг асууж болно.

  • Чиглүүлэх үгс чихрийг олоход хэрхэн тусалсан бэ?

  • Ямар учраас хүн өөрт нь ашигтай зүйл олж авахад нь туслах зорилготой зааварчилгааг дагахгүй байж болох вэ?

Дараах догол мөрийн талаар дотроо эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс.

Амьдралдаа Бурхантай ойр байгаагаа мэдэрсэн үеэ мөн Түүнээс хол байгаа мэт санагдсан үеэ бод. Энэ үр дүнд хүргэж болох ямар ямар үйлдэл байж болох вэ?

  • Та юу олж мэдсэн бэ?

  • Таны бодлоор, 2 Нифай 9:49-д тайлбарласан мэдрэмжийг мэдрэхэд Иаковт юу тусалсан бэ?

Амьдралынхаа талаар, яг одоо Бурхантай хэр ойр санагдаж байгаа тухайгаа бод. 2 Нифай 9-өөс Иаковын номлолыг судалж байхдаа Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд илүү ойртоход тань туслах сургаалуудыг хайж ол.

“Миний үгийг чих тавин сонс”

Нүгэл ба үхлийг даван туулахад бидэнд тусалсан Есүс Христийн үүргийн талаар заасныхаа дараа (2 Нифай 9:1–26-г үзнэ үү) Иаков нифайчуудад Аврагчаас холдуулах хандлага, зан үйлийг сэрэмжлүүлэв.

Ангийг хоёр багт хуваарилан, дараах унших даалгаврыг өгч болно. (Ангийн хагаст 2 Нифай 9:27–30:-ийг, харин нөгөө хагаст 2 Нифай 9:31–38-ыг унших даалгавар өг.)

2 Нифай 9:27–38-ыг уншихдаа Иаковын анхааруулсан хандлага, зан үйлийг хайж ол. Уншиж байхдаа эдгээрийг жагсаан тэмдэглэж болно.

Иаковын сэрэмжлүүлсэн зан үйл тус бүр өнөөгийн өсвөр насныханд хэрхэн хамаарах тухай бодож үз. Жишээлбэл: Дийлэнх өсвөр насныхан хүн амины хэрэгт оролцдоггүй ч 35-р шүлэг хүчирхийлсэн бодол, мэдрэмж, зан үйлээс сэргийлэхэд та бүхэнд тусална (Матай 5:21–22, 38–42-ыг үзнэ үү).

Иаковын сургаал амьдралтай нь хэрхэн холбогдож байгааг олж харахад суралцагчдад туслах нэг арга зам бол 2 Нифай 9-тэй хамаарах Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (товхимол, 2022) доторх сургаалыг судлахад урих явдал юм. Суралцагчдаас судалж, олж мэдсэн зарим зөвлөгөөгөө ангийнхантайгаа хуваалцахыг хүсэж болно. Сургаалын жишээнд 31–32-р хуудсан дээрх мөнхийн үнэн, урилга, амлагдсан адислалууд (28–29, 34-р шүлэгтэй холбоотой), мөн 23–28-р хуудсан дээрх ариун явдлын хуультай холбоотой сургаалууд (36-р шүлэгтэй холбоотой) орж болно.

  • Иаковын сургаалууд хэрхэн өнөө үеийн өсвөр үеийнхэнд холбогдож болох ямар жишээ байна вэ?

  • Иаковын жагсаасан хандлага, зан үйл Бурхантай харилцах бидний харилцаанд хэрхэн нөлөөлж чадах вэ?

Иаковын сэрэмжлүүлсэн хандлага, зан үйлийг харуулсан хүнийг “биеэ бодсон” гэж тодорхойлж болно (2 Нифай 9:39).

2 Нифай 9:39-ийг уншиж, биеэ бодох, сүнсээ бодохын үр нөлөөний талаар Иаковын юу зааж сургасныг олж мэд.

Иаковын сургаалыг өөрийн болгоход нь суралцагчдад туслахын тулд 2 Нифай 9:39-ийг уншуулан, “сүнсээ бодох нь мөнх амьдрал” гэсэн үгийн утгыг илэрхийлэх зураг эсвэл дүрслэл зурахыг даалгаж болно.

  • Та юу олж мэдсэн бэ?

  • Таны бодлоор “сүнсээ бодох” гэдэг нь ямар утгатай вэ?

Энэ шүлгээс бид биеэ бодсоноор сүнсний үхэлд хүргэдэг болохыг мэдэж авсан. Сүнсээ бодох нь мөнх амьдралд хүргэнэ.

  • Оюун санаагаа сүнслэг байдлаар Есүс Христэд төвлөрүүлэхийн тулд өдөр бүр ямар ямар үйлдлийг хийж болох вэ?

 

3:29
  • Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлийн талаар та бүхэнд ямар мэдрэмж, бодол төрж байна вэ?

Израилын Ариун Нэгэнд ир

Суралцагчдыг суралцаж буй зүйл нь тэдэнд ямар хамааралтай тухай чимээгүй тунгаан бодохыг урь. Дараах догол мөрд дурдсантай адил асуултуудыг асууж болох ч суралцагчид хариугаа хуваалцах шаардлагагүй.

2 Нифай 9:27–38-д Иаковын жагсаасан биеэ бодох зан үйлийн талаар эргэн тунгаа. Эдгээр анхааруулгын аль нь танд хамгийн хэцүү санагдаж байна вэ? Эдгээр өөрчлөлтөөс аль нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойртоход тань тусална гэж бодож байна вэ? Өөрийн хэрэгжүүлж чадах тодорхой алхмуудыг бодож үз.

Та 2 Нифай 9:40–45-д дурдсан Иаковын үгийг өөрийн нөхцөл байдалд тусган бод. Өнөөгийн нөхцөл байдалд тус болох түүний сургаал, ялангуяа Аврагчийн тухай сургаалыг олж үз.

  • Ямар үг, хэллэг танд илүү утга учиртай санагдсан бэ? Яагаад?

  • “Израилын ариун Нэгэний сүр жавхланг” (40-р шүлэг) санах нь сүнсээ илүүтэй бодоход тань хэрхэн туслах вэ?

Өнөөдөр сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ эргэцүүлэн бодох цагийг суралцагчдадаа өг. Тэднийг бодол, сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэхийг урь. Суралцагчдыг тэмдэглэлээ дууссаны дараа, хэрэв хүсвэл бичсэн зүйлээсээ хэт хувийн бус зарим хэсгээс сайн дураараа хуваалцахыг хүсэж болно. Ярилцсан үнэнийхээ талаар гэрчил.