Семинар
Төгс эзэмших сургаал: 2 Нифай 28:30—“Шат шатаар, дүрэм дүрмээр”


“Төгс эзэмших сургаал: 2 Нифай 28:30—“Шат шатаар, дүрэм дүрмээр,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: 2 Нифай 28:30,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: 2 Нифай 28:30

“Шат шатаар, дүрэм дүрмээр”

Судар судалж буй өсвөр насны хүүхэд

Өмнөх хичээл буюу “2 Нифай 28:27–32” дээр та 2 Нифай 28:30-ийг судалж, Бурхан үнэнийг сайн дураар хүлээн авах нэгэнд шат шатаар илчилдэг гэдгийг мэдэж авсан. Энэ хичээл танд 2 Нифай 28:30 дээрх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тань мөн сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Суралцагчдад төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг эзэмшихэд туслах. Суралцагчид төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг эзэмшихэд нь туслах эх сурвалжуудыг мэдэж байгаа эсэхийг шалга. Эдгээр эх сурвалжид Төгс эзэмших сургаалын гар утасны апп, төгс эзэмших сургаалын эшлэлүүд болон түлхүүр үг хэллэгийн жагсаалтыг агуулсан Төгс эзэмших сургаалын үндсэн баримт бичиг (2022) орно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг судрын эшлэл, түлхүүр үг хэллэг болох “2 Нифай 28:30-ийн Бурхан ‘хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр өгөх болно’’ гэсэн судрыг цээжлэхийг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын хэсгийн хичээлийг “2 Нифай 28:27–32” хичээлийн дараа заахаар тусгасан бөгөөд энэ нь төгс эзэмших сургаалын хэсэг 2 Нифай 28:30-ийн хам сэдэв юм. Хэрэв энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол тухайн долоо хоногийн хам сэдвийн талаарх хичээлийг заасан байхад анхаар.

Цээжлэх ба тайлбарлах

Суралцагчдад 2 Нифай 28:30-д заасан судрын эшлэл, гол үг хэллэгийг цээжлүүлж, энэ хэсэгт олсон үнэнийг тайлбарлахад туслах дараах үйл ажиллагааг эсвэл өөр үр дүнтэй аргыг ашигла.

Самбар дээр шат шиг дөрвөн хэвтээ шугам зур.

Шаталсан шугамууд

Дөрвөн суралцагчийг тус бүр доор үзүүлсэн судрын хэллэгийн хэсгийг самбар дээр бичихэд урь. Суралцагчдад шатыг ойлгоход туслах нь Бурхан бидэнд хэрхэн “шат шатаар” заадгийг сануулж чадна.

Бичвэртэй шаталсан шугамууд

Суралцагчдыг судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг хамтрагчтайгаа хамт цээжээрээ бүгдийг нь уншиж давтахад урь. Суралцагчдыг дадлага хийх явцад цээжлэхэд нь туслахын тулд самбараас үг хэллэгийг арилга.

Өмнөх хичээл буюу “2 Нифай 28:27–32” дээр та Хүлээн авах түүнд Бурхан үнэнийг шат шатаар илчлэх болно гэдгийг мэдэж авсан. Энэ үнэнийг тайлбарлахад бэлдэхэд тань туслахын тулд дараах асуултуудыг тунгаан бодож, дараах бичих үйл ажиллагааг гүйцэтгэ.

  • Таны бодлоор “шат шатаар” гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Бурханы бидэнд аль хэдийн өгсөн үнэнийг хүлээн авах нь биднийг илүү ихийг хүлээн авахад бэлтгэдэг гэдгийг та юу гэж бодож байна вэ?

Хэн нэгэнд Бурханаас тусламж хэрэгтэй байж болох эдгээр нөхцөл байдлын аль нэгийг сонго. Үүнд:

  1. Тулгарч буй бэрхшээлд нь тэдэнд зөвлөгөө шаардлагатай байна.

  2. Аврагчтай илүү бат бөх харилцаа тогтоохыг хүсэж байна.

  3. Тэд патриархын адислалаа ойлгохыг хүсэж байна.

2 Нифай 28:30-аас сонгосон нөхцөл байдалд тань тусалж болох сурч мэдсэн зүйлийнхээ тухай товч тайлбар бич.

Суралцагчдыг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээрээ ажиллаж, сонгосон нөхцөл байдлынхаа тайлбарыг ярилцахыг урь.

Ангиар явж, шаардлагатай бол тусламж үзүүл. Энэ үйл ажиллагааны дараа зарим суралцагчийг тайлбараа ангийнхантай хуваалцахад урь.

Дадлага хийх үйл ажиллагаа

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг эргэн харахад нь суралцагчдад тусал. Та тэдэнд эхний зарчим (итгэлээр үйлдэх)-ыг сануулж, хэд хэдэн суралцагчаас энэ зарчмаас сурч мэдсэн зүйлээ дүрсэлсэн үг, хэллэгийг хуваалцахыг хүс. Үүнийг бусад хоёр зарчмын хамт давт. Шаардлагатай бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12-р догол мөр-ийн эдгээр зарчмыг давт.

Мацгийн болон гэрчлэлийн цуглаанд оролцож буй нэг тойргийн өсвөр үеийнхний талаарх дараах хоёр хувилбарыг унш. Цуглааны үеэр хүн бүр өөр өөр бодолтой байдаг.

Ангийг хоёр бүлэгт хуваарилж, бүлэг бүрд нэг хувилбарыг оноож өг. Сүнслэг мэдлэг олж авах дараах зарчмуудын дагуу хувилбар, мөн асуултуудыг үзүүл эсвэл ярилцахад нь ашиглуулахын тулд бүлэг бүрд тэдгээрийн хуулбарыг өг.

Мөн та суралцагчдыг 2 Нифай 28:30-тай холбоотой өөр хувилбар гаргахыг урьж болно. Тэдний гаргасан хувилбарт туслахын тулд 2 Нифай 28:30-ийн сүнслэг мэдлэг ба сургаалыг олж авах зарчмуудыг ашиглахыг тэднээс хүс.

  1. Томас өөрт нь юу тохиолдсоныг гайхаж эхлэв. Тэрээр Бурханд итгэдэг бөгөөд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм үнэн гэдэгт итгэдэг. Гэвч тэрээр тойргийн бусад гишүүнтэй харьцуулахад гэрчлэл нь сул юм шиг мэдэрсэн. Бусдын гэрчилж байгаа бүх зүйлийг хэзээ нэгэн цагт мэдэх боломжтой болов уу гэж тэр боддог.

  2. Цуглааны дунд хэсгээс Лиз гэрчлэлд анхаарлаа хандуулахаа больжээ. Тэрээр дотроо “Тэдний ярьж буй бүх зүйлийг би аль хэдийн сонссон бас энэ бүхэн үнэн гэдгийг би хэдийн мэдсэн” гэж боддог. Тэрээр мөн гэрчлэл нь хангалттай хүчтэй болсон гэж боддог тул судруудыг уншиж, семинарт явах хүсэл нь буурчээ.

Томас, Лиз хоёрын нөхцөл байдалд туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчим бүрийг хэрхэн ашиглахаа тайлбарла. Хэрэв шаардлагатай бол дараах асуултууд танд тусална.

Итгэлээр үйлдэх

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 8-р догол мөр-ийг унш.

  • Томаст эсвэл Лизэд итгэлээр үйлдэхэд нь туслахын тулд та энэ догол мөрөөс юу хуваалцаж болох вэ?

  • 2 Нифай 28:30-ийн үнэн Томаст эсвэл Лизэд итгэлээр үйлдэхэд нь хэрхэн туслах вэ?

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • 2 Нифай 28:30-аас сурч мэдсэн зүйлээ ашиглан, Томас, Лиз хоёрт нөхцөл байдлаа Их Эзэний хардагтай илүү адил харахад туслахын тулд юу хуваалцаж болох вэ?

  • Та тэдэнд санаа зовниж буйгаа мөнхийн өнцгөөс харахад нь туслах өөр ямар үнэнийг хуваалцаж болох вэ?

  • Өөрсдийгөө Өөрийнх нь хардгийн адилаар харахад тусалж болох Бурханы тухай та юу мэдэх вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх

  • Томаст эсвэл Лизэд эцэг эхтэйгээ эсвэл Сүмийн удирдагчидтай бодол санаагаа ярилцах нь яагаад тустай байж болох вэ?

  • Тэдэнд тус болох ямар судрын шүлэг эсвэл түүхүүдийг та бодож олж чадах вэ?

Хэсэг хугацааны дараа суралцагчдыг ангиараа явж, өөр хувилбарыг судалсан нэгнийг олж, сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг урь. Дараа нь цөөн хэдэн суралцагчийг бичсэн зүйлээ ангийнхантайгаа сайн дураараа хуваалцахад урь.

Төгс эзэмших сургаалын давтлага

Дараагийн хичээл дээр, 2 Нифай 28:30 дээрх судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг товчхон давтахад нь суралцагчдад тусал. Үүнийг хийх нэг арга бол энэ хичээлийн үйл ажиллагааг давтаж, самбар дээр дөрвөн хөндлөн зураас зурж, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжээрээ бөглөхийг суралцагчдаас хүсэх явдал юм. Шаардлагатай бол суралцагчдад тусал. Дараа нь суралцагчдыг эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх хүртлээ хэд хэдэн удаа давтахад урь.