Семинар
2 Нифай 26–30: Тойм


“2 Нифай 26–30: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 26–30: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 26–30

Тойм

Есүс Христ хожмын өдрүүдэд дэлхий дээр Өөрийн сайн мэдээ, тэр дундаа Мормоны Номыг сэргээх гайхамшигт ажлыг гүйцэтгэнэ хэмээн амласан. Нифай хүмүүсийг Есүс Христээс урвуулах гэж оролдох Сатаны зарим хуурамч санаа, аргыг тодорхойлсон. Тэнгэрлэг Эцэгийн заасан сургаалуудыг үргэлжлүүлэн хүлээн авахад бэлэн байснаар Түүнээс ирэх мэдлэг бидэн дээр бага багаар юүлэгддэг гэдгийг тэр тайлбарласан. Нифай мөн эцсийн өдрүүдэд олон хүн Библиэс болж Мормоны Номыг эсэргүүцэх талаар бошиглосон.

Заахад бэлд

Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.

2 Нифай 27

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мормоны Номыг дэлхий дээр сэргээсэнд Их Эзэнд хязгааргүй их талархахад тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдийнх нь төлөө ямар нэгэн гайхалтай зүйл хийсэн хүний талаар эсвэл тэдний таньдаг хэн нэгний тухай хуваалцахаар бэлтгэж ирэхэд урь. Жишээлбэл: Хэн нэгэн тэднийг аюултай нөхцөл байдлаас аварсан эсвэл тэдэнд өгөөмөр бэлэг өгсөн байж болно.

  • Видео: Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?” (15:01; 5:38-аас 11:26 хооронд үзнэ үү)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг онлайн жижиг өрөөнүүдэд хуваарилж, хичээлийн хүснэгтийг бүлгээр нь хамт бөглүүл.

2 Нифай 28:1–26

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Сатаны заль мэхийг таньж, тэдгээрийг даван туулахын тулд Аврагчийн тусламжийг эрэлхийлэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Cуралцагчдыг “Үргэлж залбирахаа анхаар” (15:59)-ыг цагийн код 1:27-оос 5:00 хүртэл үзэж, махчин амьтдын талаар ойлгох нь Сатаны арга мэхийн талаарх чухал үнэнийг хэрхэн зааж болохыг хайж ол. Видео бичлэгүүдийг үзэх боломжтой ChurchofJesusChrist.org.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн хэсэгт суралцагчдыг Сатаныг ялахад нь туслах судар эсвэл Сүмийн удирдагчдын сургаалыг хайж байх үедээ олж мэдсэн зүйлээ нийтлэх чаат функцыг ашиглахыг урих талаар бодож үз. Ангиараа хамтдаа унших цөөн хэдэн судрын эшлэл эсвэл мэдэгдлийг сонго.

2 Нифай 28:27–32

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Тэнгэрлэг Эцэг үнэнийг бидэнд хэрхэн илчилдэг талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхэд тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 2 Нифай 28:30-ийг уншиж, Бурхан бидэнд сайн мэдээг хэрхэн бага багаар заадаг тухай жишээг ангидаа хуваалцахаар бэлдэж ирэхийг урь.

  • Объект: Суралцагчидтай хуваалцах том хоолны зүйл

  •  

Төгс эзэмших сургаал: 2 Нифай 28:30

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад 2 Нифай 28:30-ийн эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжилж, энэ хэсгийн сургаалыг тайлбарлан, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит байдалд буулгахад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “2 Нифай 28:30: Бурхан ‘хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр … өгөх болно’” гэсэн судрын түлхүүр үг хэллэг, судрын эшлэлийг цээжлэхийг урь.

  • Үзүүлэх материал: “Дадлагын аппликэйшн” хэсгийн хувилбарууд ба хэлэлцүүлгийн асуултууд

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдаас “шат шатаар” гэдэг нь юу гэсэн үг болохыг тайлбарлахыг хүссэний дараа, шат шатаар эсвэл бага багаар хийж сурах ёстой зүйлээ харуулахын тулд камер ашигла.

2 Нифай 29

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Их Эзэний үгийг амьдралдаа хүлээн авахад илүү бэлэн байхад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Бурханаас ирэх харилцааг хүлээн авахын тулд юу хийж байгаагаа бодоход урь.

  • Тараах материал: Анкетыг суралцагчдад тарааж эсвэл харуулах бөгөөд ингэснээр тэд судлах тэмдэглэлдээ бөглөнө

  • Ашиглах зүйл: Хоосон аяга

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: “Бурхан биднийг Мормоны Номоор дамжуулан ямар мэдлэг, адислалуудыг аваасай гэж хүсдэг гэж та бодож байна вэ?” гэж асуусны дараа та суралцагчдад ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулганы захиас “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?”-г дурдаж болно. (2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55–59). Хүмүүс энэ асуултад хэрхэн хариулсан жишээг сонсохын тулд түүний захиасны талаарх видеог цагийн код 5:35-аас 8:44 хүртэл үз.