Семинар
Төгс эзэмших сургаал: 2 Нифай 26:33: “Бурханд бүгд адил”


“Төгс эзэмших сургаал: 2 Нифай 26:33: “Бурханд бүгд адил,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: 2 Нифай 26:33,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: 2 Нифай 26:33

Бурханд бүгд адил

Зураг
бүлэг хүн

2 Нифай 26 дээр та “Бурханд бүгд адил” (33-р шүлэг) мөн Бурхан бүх хүүхдээ Өөр лүү нь ирэхэд урьсан гэдгийг ойлгож авсан. Энэ хичээл танд 2 Нифай 26:33 дээрх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Хувийн бэлтгэлийн хүч Их Эзэн Хайрум Смитэд эхлээд Түүний үгийг “олж авахыг” дараа нь Сүнс түүнд “хүмүүсийг ятгах хүчийг” (Сургаал ба Гэрээ 11:21) өгөх болно хэмээн айлдсан. Заахаасаа өмнө хичээнгүйлэн суралц, залбир, тунгаан бод. Энэ нь Ариун Сүнс танд заах явцад хичээл бэлтгэх, ялган таних хэрэгцээг хангахад тань туслах боломжийг олгоно. Сүнсээр заах чадвар нь хувийн хичээл зүтгэл, хичээлийн бэлтгэлээс шалтгаалдаг.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд урь: 2 Нифай 26:33, “Бурханд бүгд адил.” Үүнийг хийх нэг арга бол Төгс эзэмших сургаалын аппыг ашиглах явдал юм.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын хичээлийг төгс эзэмших сургаалын судрын хэсэг 2 Нифай 26:33-ын хам сэдвийн талаарх хичээл болох 2 Нифай 26-ийн дараа заахаар зориулсан болно. Хэрэв төгс эзэмших сургаалын энэ хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол холбогдох хам сэдэв бүхий хичээлийг нь тухайн долоо хоногт нь заасан байхад анхаар.

Тайлбарлах ба цээжлэх

2 Нифай 26:33-ыг уншиж, өмнөх Бурханд бүгд адил хичээл дээр сурч мэдсэн сургаалыг давт.

  • Энэ шүлэг дэх сургаал ямар нөхцөл байдалд тусалж чадах вэ? Тайлбарла.

Суралцагчдад 2 Нифай 26:33 төгс эзэмших сургаалын хэсгийн эшлэлийг, түлхүүр үг хэллэгийг цээжлэх боломж өг. Үүнийг хэрхэн гүйцэтгэж болох жишээг доор өгөв.

“Бурханд бүгд адил” гэсэн 2 Нифай 26:33-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг судлах тэмдэглэлдээ бич. Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх хүртлээ хэд хэдэн удаа (чангаар эсвэл бичгээр) давт.

Өөр нэг сонголт бол суралцагчдын нэг хэсэг нь судрын эшлэлийг нэгэн зэрэг хэлж, дараа нь нөгөө хэсэг нь судрын түлхүүр үг хэллэгийг давтах юм. Үүнийг хэд хэдэн удаа давт.

Дадлага хийх үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын үндсэн баримт бичиг (2022)-ийн “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12 хэсэгт заасан сүнслэг мэдлэгийг олж авах зарчмуудыг давтан үз.

Суралцагчдад дараах дадлагын аппын бэлтгэл дэх сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтахад туслахын тулд Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ийн хэсэг дэх “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөр-ийн зарчим тус бүрээр өгүүлбэрийг унш. Суралцагчдыг өгүүлбэрт онцолсон зарчмыг тодорхойлоход урь. Өөр өгүүлбэрүүдээр хэд хэдэн удаа давтах талаар бодож үз.

 history.ChurchofJesusChrist.org  Санваарын хязгаарлалтын тухай мэдэхийн тулд Сургаал ба Гэрээний төгсгөл дэх Албан тунхаг 2 луу очно уу.

Доорх “Жорж Рикфордын түүх” тараах материалын хуулбарыг үзүүлэх юм уу тарааж өг.

Рикфорд ахын түүхийг уншихдаа түүний аялал дахь сүнслэг мэдлэг олж авах зарчим бүрийн тодорхой нотолгоог хайж ол.

Жорж Рикфордын түүх

Мормоны Номын багшийн гарын авлага—Төгс эзэмших сургаал: 2 Нифай 26:33: “Бурханд бүгд адил”

1969 онд Английн Лестерт амьдарч байсан залуу Жорж Рикфорд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчидтой тааралджээ. Эхлээд Жорж тэдний захиасыг сонсох дургүй байсан ч эцэст нь номлогчидтой уулзаж эхэлжээ. Гурван сарын турш эрчимтэй судалсны эцэст Жорж нэг л өглөө Сүм үнэн гэсэн итгэл үнэмшилтэй болон сэрсэн байна.

Жорж шинэ олсон гэрчлэлээ ахлагчидтай хуваалцах хүсэлтэй байв. Түүнийг үүнийг хийхээс өмнө тэд түүнд Африк гаралтай хар арьстан өвөг дээдсийг агуулсан холимог угсаатны залгамжлалаас болж Сүмийн гишүүний хувьд санваар хүлээн авах эрхгүй болохыг мэдэгдсэн.

Нэг өдөр Жорж дотны найздаа номлогчидтой маргасан явдлаа ярьж мөн бошиглогч Иосеф Смитийн талаар зааж эхэлжээ. Тэрээр “Энэ түүхийг ярихад сэтгэл минь хөдөлж, ямар нэгэн зүйл намайг нөмрөн авч, гэрэл цацрах шиг болсон” гэж дурссан байдаг.

Энэ туршлага нь Жоржийн гэрчлэлийг дахин баталсан ч санваарт томилох хязгаарлалтын талаарх асуудал нь хэвээр үлджээ. Түүнийг илүү сайн ойлгохын тулд залбирах үед түүнд: “Чи сайн мэдээнд өөрийгөө бүрэн зориулахаасаа өмнө бүх зүйлийг ойлгох шаардлагагүй. Чи сонссон зүйлээ хүлээн авч, үлдсэнийг нь миний мутарт даатган итгэлээ харуулбал яаж байна вэ?” гэсэн захиас иржээ.

Энэхүү мэдээнд тайвширсан Жорж “Тийм ээ, Их Эзэн минь. Би итгэлийнхээ дагуу үйлдэх болно. Баярлалаа, баярлалаа” хэмээн залбиран хариулжээ. Жорж хоёр сарын дараа баптисм хүртэн, Сүмийн итгэлтэй гишүүн болсон юм.

1975 онд, санваарын тухай илчлэлтээс гурван жилийн өмнө Жорж шударга Бурханд итгэдэг гэдгээ илэрхийлж, хязгаарлалтыг “итгэлээр, ямар ч эргэлзээгүйгээр” хүлээн зөвшөөрсөн гэж бичжээ. Мөн тэрээр, “Би Их Эзэний санваар газар дэлхий дээр адислалууд, эрх мэдэл, үүргийн хамтаар дахин оршин тогтнож байгаад маш их талархдаг. Санваар хэнд байгаа, байхгүй нь бус харин үүнийг хэрхэн ашиглаж байгаа нь миний хувьд илүү чухал” гэж нэмж хэлжээ.

1978 онд Жорж бүх зохистой эрд санваарыг хүртээх илчлэлтийн талаар ойлгож авсан (Албан тунхаг 2-ыг үзнэ үү).

Жорж гэртээ ирээд Жьюнтай хамт энэ мэдээ тэдний гэр бүлийн хувьд ямар ач холбогдолтой болох талаар шөнөжингөө ярилцав. Энэ бол асар том өөрчлөлт байлаа. Маргааш өглөө нь Жорж Рикфорд Аароны санваарын пристээр томилогдсон юм. Хоёр сарын дараа тэрээр Далд томилогдон, гадасны Далын чуулгын ахмад гишүүн болжээ. Харин үүнээс хойш дахин хоёр сарын дараа Жорж, Жьюн Рикфорд хоёр Английн Лондон ариун сүмд дөрвөн хүүхдийнхээ хамтаар лацдан холбогдсон юм (“Би итгэлийнхээ дагуу үйлдэх болно”).

  • Санваар хүлээн авах эрхгүй гэж сонсоод Жоржид ямар санагдсан гэж та бодож байна вэ?

Эхлээд “Рикфорд ах сүнслэг мэдлэг олж авах зарчим бүрийг ашигласан ямар нотолгоог олж харсан бэ?” гэж асууж, суралцагчдад өөрсдийн ойлголтыг хуваалцах боломж олго. Өөрөөр хэлбэл, суралцагчид дараах асуултуудад хариулахын тулд хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр ажиллаж эсвэл нэг зарчим дээр анхаарлаа төвлөрүүлж болно.

Итгэлээр үйлдэх

  • Рикфорд ахыг ямар арга зам итгэлээр үйлдэхэд хүргэсэн бэ? Энэ нь түүнд хэрхэн тусалсан бэ?

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Тэнгэрлэг Эцэгийн залбиралд нь өгсөн хариулт нөхцөл байдлаа мөнхийн өнцгөөс харахад нь Рикфорд ахад хэрхэн тусалсан бэ? Энэ нь Рикфорд ахад Их Эзэнийг дагахад хэрхэн тусалсан бэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх

  • Ариун Сүнс Рикфорд ахад туслах тэнгэрээс томилогдсон эх сурвалж нь болоход ямар арга зам нөлөөлсөн бэ?

  • Санваарын хязгаарлалтын талаар асуулт байгаа хүнд өнөө үед тэнгэрээс томилогдсон өөр ямар сурвалж тусалж болох вэ? Албан тунхаг 2 болон 2 Нифай 26:33 тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

Санваарын хязгаарлалттай холбоотой асуултуудад туслах нэмэлт мэдээллийг энэ хичээлийн төгсгөлд байгаа “Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл” хэсгээс авна уу.

Дараах нэмэлт асуултуудыг асуух нь ашигтай байж болох юм: Та 2 Нифай 26:33-ыг яагаад төгс эзэмших сургаалын нэг хэсэг гэж бодож байна вэ? Та өнөөдрийн хичээлээр юу сурч мэдэж, мэдэрсэн бэ? Та Рикфорд ахын жишээг болон энэ хэсгийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж чадах вэ?

Бурхан Өөрийн бүх хүүхдийг хайрладаг тухай гэрчлэлээ хуваалцаж эсвэл суралцагчдыг Бурхантай адил байх мэдрэмж, туршлагаа хуваалцахад урьж хичээлээ дуусга.

Төгс эзэмших сургаалын давтлага

Энэ хичээлийн дараа удахгүй заах хичээлээр дараах давтах үйл ажиллагааг ашиглавал зохино.

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарил. Бүлэг бүр дэх суралцагчдыг “2 Нифай 26:33: ‘Бурханд бүгд адил’” гэсэн эшлэл, түлхүүр хэллэгийг бүхэлд нь хийж дуустал ээлжлэн нэг үг эсвэл тоо хэлэхэд урь. Жишээлбэл: Эхний суралцагч “2” гэж хэлбэл хоёр дахь суралцагч нь “Нифай” гэх мэтээр нэг суралцагч эцсийн үгийг “адил” гэж хэлэх хүртэл үргэлжилнэ. Дараа нь дараагийн суралцагч “2” гэж хэлснээр эхэлж болно.

Бүлэг бүрийг өгөгдсөн хугацаанд аль болох олон удаа эшлэл болон түлхүүр үг хэллэгийг зөв уншихад урь.

Хэвлэх