Энэ хичээл танд Мормоны Номыг судлах үедээ тавьсан зорилго, хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Сайн мэдээний хичээлийн ойлголт
-
Тольтой байхын ашиг тус юу вэ?
-
Өөрсдийгөө толинд харах нь сайн мэдээнээс суралцах талаар бодож, дүгнэхтэй хэрхэн адилхан байж болох вэ?
Сүнслэг үйл явцаа эргэцүүлэн тунгаах
Мормоны Номыг судалснаар Ариун Сүнснээс хүлээн авсан сануулга, мэдрэмжийн талаар эргэцүүлэн бод. Ариун Сүнсний тантай харилцах олон арга зам байдаг. Жишээлбэл: Тодорхой шүлэг таны анхаарлыг татаж, тэдгээрийг тэмдэглэж авах хүсэл төрж магадгүй юм. Танд амар амгалан эсвэл хайрын мэдрэмж төрж ч магад. Та уншаад, тодорхой замаар үйлдэх сэдэл төрсөн эсвэл асуултдаа хариулт олсон байж болох юм.
-
Мормоны Номын аль түүх эсвэл хэсэг танд Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцаж байдгийг харахад тань тусалсан бэ?
-
Энэ жил семинар эсвэл хувиараа судлах дээр ямар бодол эсвэл мэдрэмжийг та мэдэрсэн бэ?
-
Та Тэнгэрлэг Эцэгийн илчлэлтийг эрэлхийлэхийн тулд юу хийсэн бэ?
-
Та илчлэлт хайж, үүнийг ирэх үед нь таньж мэдэх бэлтгэлтэй байхын тулд юу хийсэн бэ?
-
Та хүлээж авсан сэтгэгдлийнхээ дагуу хэрхэн үйлдсэн бэ?
Адам, Евагийн Уналт, Есүс Христийн Цагаатгалыг тайлбарла.
Та номлогч бөгөөд хамтрагчтайгаа хамт хэн нэгэнд Уналтын талаар зааж өгөхөөр бэлдэж байна гэж төсөөл. Та хэн нь Уналтыг болон хүн төрөлхтөнд үзүүлсэн үүний үр нөлөөг, хэн нь Аврагч бидэнд Уналтын нөлөөллийг даван гарахад хэрхэн тусалсан бэ гэдгийг заахыг шийдэх хэрэгтэй.
Сонгосон сэдвийг тайлбарлахад туслах судрыг ашигла. 2 Нифай 2:17–27; 9:6–12; 10:23–25, судлах тэмдэглэл дээрх тэмдэглэл эсвэл Сайн мэдээний сэдэв дэх “Адам, Ева хоёрын уналт”-ыг давтах нь (topics.ChurchofJesusChrist.org) хуваалцахад бэлтгэхэд тань тусалж магадгүй.
Есүс Христийн талаарх миний мэдрэмж
Мормоны Ном Есүс Христийн тухай гэрчилдэг. Аврагчийн талаар сурч мэдсэн, мөн мэдэрсэн зүйлээ эргэцүүлэн бод. 1 Нифай 19, 2 Нифай 9, 2 Нифай 25 зэрэг судалсан бүлгүүдээ эргэн хар. Та мөн тэмдэглэсэн хэсгүүдээ хайж олж болно. Судлах тэмдэглэлдээ бичсэн зүйлээ, ялангуяа Түүний талаарх мэдрэмжийг тань агуулсан бичлэгүүдийг эргэн харах нь тустай байж болох юм.
-
Аврагчийн талаарх мэдрэмжээ илэрхийлэх шүлэг эсвэл захидал бич. Судрын эшлэл, судрын мөр эсвэл үг ашиглах талаар бодож үз.
-
Аврагчийн тухай мэдрэмжээ илэрхийлэх үгийн жагсаалт гарга. Судруудаас зарим тайлбарыг оруул. Үгийн үүл үүсгэж эсвэл цаасан дээр үг бичээд, өрөөндөө эсвэл байнга харагдах өөр газар өлгө.
-
Аврагчийн талаарх сэтгэгдлээ илэрхийлэхэд тань туслах ямар нэг зүйлийг зур.